Гэмт хэрэг

Гэмт этгээдийг хэрэг гарсан шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн XI хорооллын нутаг Хөгжим бүжгийн дунд сургуулийн орчим явж байхад нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга Төмөрбаатараар ахлуулсан шуурхай
хэсгийнхэн баривчилсан байна. Гэмт этгээд талийгаач Д-гийн амийг хөнөөчихөөд, хил давахаар бэлдсэн байсан бөгөөд айлд хадгалуулсан бичиг баримт, мөнгөө авахаар явж байгаад цагдаагийнханд баригдсан аж.
Гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан Г.Ганзориг нь Баянгол дүүргийн 49 дүгэээр байрны 1-17-д амьдардаг байжээ.
Х.ЯЛАЛТ
ЖИГШҮҮРТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЭВ
11 настай бяцхан охиныг хүчирхийлэн, амь насыг хохироосон жигшүүрт хэрэг Сонгинохайрхан дүургийн нутаг дэвсгэрт гарчээ. Гэмт хэрэгтэн Магнайбаярын Гэрэлсайхан гэгч Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны 6-33 тоотод оршин суудаг ажээ.
Хохирогч охин эмээгийнхээ ажиллуулдаг худгийг онгойлгож орох үеэр гэмт этгээд хүчирхийлж, усны ёмкость дотор хийж амь насыг нь хохироосон байна.
Хэргийн дуудлага таван минутын дотор очсон бөгөөд ТУС дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан, дэслэгч Хангайбаатар, Батжаргал нар шуурхай илрүүлсэн байна.
У.БОРГИЛ
СОГТУУ ЖОЛООЧ ХҮҮХДИЙН АМЬ БҮРЭЛГЭЛЭЭ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь дөрөвдүгээр сургуулийн сурагч Б, 3 нарыг дайрсан хэрэг гарлаа.
Охидыг хичээлээ тараад гэртээ харихаар явах үед нь 82-10 УБА дугаартай Фургон маркийн машинаар дайрч, нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хүнд гэмтжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяат Н.Шагдарсүрэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа энэ хэргийг үйлдсэн байна.
Д.ЦЭЦЭГ
600 БООДОЛ ӨВС, КАРОСА АВТОБУС ШАТЖЭЭ
Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн Хан-Уул дүүрэгт түймэр гарсан тухай дуудлагаар галын 30, 65, 26 дугаар анги хүч нэмэгдүүлэн ажиллажээ.
Тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дахь Биокомбинатын 6-41 тоотод оршин суух айлын малын саравчинд хураасан 600 боодол өвс шатаж байжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны Баруун Тасганы есдүгээр гудамжны 84 тоот хашаанд Кароса маркийн УБД 60-09 дугаартай автобус шатсан байна.
Хэргийн газар гал унтраах ангийнхан шуурхай ажиллаж галыг унтраажээ. Галын улмаас үүдсэн хохирлын хэмжээ хараахан тогтоогдоогүй байна.
Х.ГАНАА
(өнөөдрийн монгол 2005-10-03 106)