Ц.Энхжаргал Дэлхийн дэвжээнээс мудальтай ирнэ гэдэгтээ итгэлтэй байсан

Учир нь Дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Энхжаргалыг гэр бүлийнхэн нь, Төмөр замын тээвэр зуучийн төвийн захирал Л.Халтар, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Т.Бадамжунай болон спорт сонирхогчид угтсан юм. Тэрбээр Төрийнхөө алтан соёмбот тугаа мандуулж байхдаа ээж аав, гэр бүлийнхэн, анхны багш Т.Сүхбаатар, дасгалжуулагч З.Дүвчин болон Улаанбаатар төмөр замын хамт олон, ямагт дэмжиж байдаг ард түмэндээ талархаж, залбирч байснаа онцлов. Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн XҮII дахь удаагийн тэмцээн Унгарын нийслэл Будапештэд болж дэлхийн хүчтэнүүд эр бяр, хурд ухаанаа сорьсноос Монголын тамирчид Төрийн далбаагаа хоёронтоо мандуулсан билээ. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны медалийг эх орондоо авчирсан нь Ц.Энхжаргал.
Нийт дөрвөн удаа барилдсанаас нэгдүгээр тойрогт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн шагналт, Универсиад-2005 наадмын хүрэл медальт Белорусийн бөх А.Карейшатай учраа таарчээ. Эхний үед 10-ээр, дараагаар нь 31-ээр оноогоор өрсөлдөгчөө буулган авав. Хоёр дахь үед ОХУ-ын тамирчин, энэ оны Европын аварга шалгаруулах тэмцээний дэд байрын эзэн Н.Смирноваг ялсан. Гурав дахь тойрогт Францын бөхөд хожигдсон. Гэхдээ дагах барилдаанд Украины бөхийг эхний үед 50-ээр дараагийн үед цэвэр ялснаар хүрэл медалийн болзлыг хангасан байна.
Тэрбээр энэ амжилтаа бэлтгэлээ сайн базаасантай нь холбоотой гэж онцлох. Учир нь дэлхийн дэвжээнээс медальтай бууна гэдэгтээ итгэлтэй байж. Энэхүү итгэлээ барьж ядан З.Дүвчин багшдаа хэлж байсан гэнэ.
Чөлөөт бөхийн 2001 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 51 кг-ын жинд шинэхэн тамирчин аваргалсан нь Цогтбазарын Энхжаргал байлаа. Тэрбээр үүнээс жилийн өмнө найз охиноо даган Улаанбаатар төмөр замын Замчин клубт дасгалжуулагч Т.Сүхбаатарт шавь оржээ. Тогтмол бэлтгэл, уйгагүй хөдөлмөрийн дүнд чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ манлайлсан нь энэ. Харин тэрхүу медаль анхных нь биш байв. 10 дугаар ангид байхдаа аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд хүч үзэн улмаар хүрэл медаль хүртсэн удаатай.
Ховд аймгийн Эрдэнэбурэн сумын харьяат Энхжаргал бага насаа хөдөөгийн хүүхдийн адилаар үдсэн. Юунаас ч илүү спортыг л сонирхон, хорхойсох тэрбээр гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, О.Пүрэвбаатар нарыг хүндэтгэж, тэдэн шиг бөх болохсон гэж хүсч явжээ. 2001 оноос хойш 2003, 2004, 2005 он гээд улсын аварга шалгаруулах тэмцээнээ гурвантаа манлайлсан. Мөн тивийн дэвжээнд аваргалахын сацуу хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Мөн тэрбээр Ижий аавтайгаа тухтайхан уулзчихаад орой кросст гүйнэ. Энэ мэтээр өөрийн хэмжээнд бэлтгэл хийнэ. Медаль авчихлаа гээд налайж болохгүй… гэсээр гэрийн зүг жолро заллаа.

Б.МЯГМАРСҮРЭН
(өнөөдрийн монгол 2005-10-03 106)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button