Хайрт минь би чамтайгаа үргэлж цуг байгаа шүү

Зуны үдшийн нартай цуг өвдгийг чинь дэрлэн
Зулзган хус шиг гоолиг бэлхүүсийг чинь энхрийлэн
Өөр хэн ч хүрээгүй цэвэр биеийг чинь үнэрлэн
Өврийн хангайн цэцэгс бүхэнтэй цуг өлмийд чинь сөгдөж байгаа шүү…
Хамгаас ариухан чамайгаа харахсан гэж
Ханагар дэлхийн уул бүхэнд би шингэсэн
Хасын тунгалаг царайг чинь үнсэхсэн гэж
Халгин урсах салхи бүхэнд би ууссан
Бие минь энд ч сэтгэл минь чамтайгаа цуг байгаа
Би өөрөө энд ч оюун бодол минь чиний дэргэд байгаа
Үдшийн бүрий, үүрийн гэгээ, өдрийн нар, шөнийн сарнаар ч
Үнэнчийн андгай болсон элэг зүрх минь чиний дэргэд байгаа
Амраг минь би чамтайгаа үргэлж цуг байгаа
Алсаас анивалзах түмэн шаргал од миний нүд юм
Алаглан сугсрах хангайн ногоон өвс миний уруул юм
Алсад дүрэлзэх хээрийн түүдэг миний бодол юм…
Аясхан хангайн сэвшээ шанхыг чинь илбэвэл намайг гэж бодоорой
Агтны төвөргөөн нойрыг чинь сэргээвэл шүлгийг минь гэж санаарай
Жаахан горхи хөлийг чинь норговол намайг л гэж баясаарай
Жавартай үүрээр дүрэлзэх төрсөн гэрийнхээ галыг зүрхийг минь гэж санаарай
Орчлонд ганцхан чамд л дурласан болохоор
Орчин тойрны чинь буй бүхэнд би нэгэн биеэ шингээсэн
Хээрийн борооноос нөмөрлөх гэж нутгийн чинь хад хясаанд цээжээ нэмэрлэсэн
Хурц наранд гандаахгүй гэхдээ тэнгэрийн үүлэнд элгээ зүүж явуулсан
Үргэлж би чамтайгаа хамт байхын тулд
Үйлт шөнийн саран болж тооноор чинь шагайсан
Үүргэлэх шөнийн зүүдийг чинь сарниахгүй гэж мананд ууссан
Хар даруулсан хий зэтгэр чамайг зовоох болов уу гэж
Хаяагий чинь манах нохдын хуцалтад дуугаа шингээсэн

Хамтдаан амьдрах хүслээ илгээн дэргэд чинь суугаа шүү…

Ц.Буянзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button