Ардчилсан нам бүлгээ идэвхтэй ажиллахыг уриалав
Уг тогтоолд Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцон, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, намын Гүйцэтгэх зөвлөл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог сайжруулахад идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцохыг даалгасан байна.
Харин ирэх арваннэгдүгээр сарын 6-нд явуулахаар төлөвлөөд байгаа намын удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны ээлжлэх сонгууль буюу ротацийг намын дүрэмд орох өөрчлөлттэй уялдуулан өргөн хүрээнд ярихаар боллоо. Жилд нэг удаа болдог Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит ротацид ҮЗХ-ны нийт 197 гишүүнээс жил бүр 38 хүн орж солигдон өөрчлөгддөг юм. Энэ жилийн хувьд ҮЗХ-ны нийт гишүүнээс сүүлийн 34 хүн цус сэлбэх сонгуульд тунаж үлдээд байгаагийн дотор УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл зэрэг олны танил хүн 2-3 байгаа аж.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-03 237)