Ханжун корпарацийнхан манайхтай хамтарч ажиллана

Энд ирсэн Ханжун группын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ерөнхий захирал нь багтаж байгаа бөгөөд өчигдөр Монголд хөл тавилаа. Олон оронд салбартай, үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдийн хүндэтгэлийг хүлээдэг тус корпараци нь манайхтай бизнесийн салбарт хамтарч ажиллах бодолтой байгаа аж. Түүнчлэн Чингисийн үр сад болох Монголчуудын нутагт хөл тавьж унаган байгалийг нь харахыг маш их хүссэн талаар ярина билээ. Ханжун корпарацийн Санхүү эдийн засаг хариуцсан компанийн Пак Жин До-той уулзаж Монголд ирсэн айлчлалынх нь талаар ярилцлаа.

-Ханжун корпараци монголчуудтай аль салбарт хамтарч ажиллах бодолтой байгаа вэ. Манай улсад ирсэн анхны сэтгэгдэл тань ямархуу байна?
-Монголд анх удаагаа ирж байна. Онгоцноос буунгуут яасан агуу том уудам нутагтай юм бэ гэж бодогдсон. Манай ирсэн группийнхэн энэ удаад Монголын цаг агаар, аж амьдралыг өөрсдийн нүдээр харах, хамтарч ажиллах ямар чиг байгааг судлах зорилгоор ирсэн. Монгол хүн бол Чингис хааны удам үр сад. Дэлхийг байлдан дагуулж байсан тэр аугаа хүний нутагт ирж нүүдэлчдийн амьдрал ахуйтай танилцаж, Чингис тэр олон улс гүрнийг эзэлж байсан талаар эх нутагт нь очиж ярилцахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, бид Монголоос ажил хийх эрч хүч авахыг хүсч байгаа. Магадгүй Монголоос бидний ажилд тус болох шинэ санаа төрж болох юм. Ханжун корпараци нь энэ сарын сүүлээр дотооддоо шинэчлэлт өөрчлөлт хийхэд сэтгэлзүйн бэлтгэл болох байх гэж найдаж байна. Одоо онгоцны буудлаас шууд Тэрэлж рүү явах гэж байна.

-Ханжун корпараци ямар ямар салбарт үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Ханжун корпарацийн усан онгоцны үйлдвэр нь 1937 онд байгуулагдсан. Барилгын салбар нь 1968 онд байгуулагдсан. Энэ хоёр компани нийлж байж Ханжун корпарацийг үүсгэн байгуулж байсан. Одоо Ханжун корпараци нь хоёр хэсэг салж тус тусдаа биеэ даасан үйл ажиллагаа явуулж байгаа. Манай корпарацийг Ханжун корпарацийг удирдаж байсан хүний хоёр дахь хүү нь удирддаг. Урьд өмнө нь ерөнхийлөгчийн аав Монголд Бойнг 707 онгоц бэлэглэж байсан юм билээ. Монголын Ерөнхийлөгч хариу талархлаа илэрхийлж морь бэлэглэж байсан түүхтэй. Компанийн гол явуулдаг үйл ажиллагаа бол онгоцны үйлдвэр, барилга угсралт. Мөн олон улсын онгоцны буудал барих, гольфийн талбай барих зэрэг спорт цогцолбор барьдаг. Манайх гурван биллион ам.долларын эд хөрөнгөтэй, нэг жилийн орлого нь хоёр биллион ам.доллар. Үндсэн ажилтан нь 6000 гаруй. АНУ, Филиппин, Лондонд төлөөлөгчийн газартай.

-Монголд хэдий хэр хугацаагаар байх юм бэ. Хичнээн төлөөлөгчид ирсэн?
-Нийт 35 хүн ирж байгаа. Энэ удаад ерөнхийлөгч болон захирал, хэлтсийн дарга нар ирж байгаа. Дараа нь ажилтнуудаа Монголд ирүүлэх бодолтой байгаа.
хотыг үзэж харах нь гол биш. Танай орны байгалийн сайхныг мэдрэхийн тулд хөдөө нутаг руу явж монголчуудын ажил амьдралтай танилцана. Үүний зэрэгцээ монголчуудтай хамтарч ажиллах боломжоо судлана хэмээн Ханжун корпарацийн төлөөлөгчид ярьж байв. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг улсын нэг болох БНСУ-гын Ханжун корпарацийнхан ийнхүү Монголд хүрэлцэн ирээд байна. Тэд Монголыг сонирхож, хамтарч ажиллах сонирхолтой байгаа аж. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж буй өнөө үед дэлхийд алдартай Ханжун корпарацийнхан манайд хүрэлцэн ирсэн нь яах аргагүй дэмжүүштэй хэмээн манайхан ихэд сонирхож байгаа бололтой.

Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-10-03 237)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button