Эдийн засаг үйлдвэрлэгчийг дарамтлагч эрчим хүчнийхэн

Ганц хувьчлагдсан цахилгаан түгээх сүлжээ нь энэ. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувьчилж авсан юм билээ. Гэхдээ юу хувьчилж авсан нь тодорхойгүй. Ямар ч байсан түүний гол зорилго нь айл өрх, аж ахуйн нэгжээс мөнгө хураах. Тэдний энэ давуу эрх нь иргэдийг дарамтлагч болгочихсон билээ.
Төв аймгийн Угтаалцайдам сумын Борхужир гэж жижигхэн суурин байх. Тэнд хорь гаруй өрх амьдардаг. Гэтэл тус суурингийн айл өрхүүдийн энэ эрхийг уг цахилгаан түгээх сүлжээ хамгийн түрүүнд үгүй хийсэн байна. Тэдний гэрлийг таслах болсон гол шалтгаан нь хэрэглэсэн эрчим хүчнийхээ мөнгийг төлөөгүй гэдэг шалтаг.
Уг нь сар бүр тэр сууринд очиж мөнгөө хураадаг байсансан бол тэд хэрэглэсэн эрчим хүчнийхээ мөнгийг төлөөд л байх байсан болов уу. Гэвч харамсалтай нь ДСЦТС-нийхэн сар болгон ирсэнгүй. Зөвхөн жилийн эцэст очиж орлого авдаг. Амьдрал өөрөө өргөн дэлгэр, баян юм болохоор бүтэн жил бөөгнөрсөн эрчим хүчний мөнгийг төлж чаддаг нэг хэсэг байхад, төлж чадахгүй дутуу дундуур айл байх. Цахилгаан түгээх сүлжээнийхэн Намайг явахаас өмнө мөнгө бүрдүүл гэж хэлнэ. Тэр богино хугацаанд төлж чадаагүй цөөнхийнхөө төлөө эдгээр айлууд бүгд гэрэлгүй болох нь тэр. Ингэж иргэдийг дарамтлагч тэдний үйлдэл хэрээс хэтэрч одоо бүр үйлдвэрлэгчийг дарамтлах болжээ. Дархан Сэлэнгийн бүсэд хамгийн том цахилгаан хэрэглэгч нь Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтлийн цемент, шохой УҮГ. Хөтлийн цемент, шохой компани жилд 30 орчим сая цаг киловатт цахилгаан хэрэглэдэг. Сард цахилгаан түгээх сүлжээнд 150-170 сая төгрөг төлдөг их айл. Бас манай үндэсний үйлдвэрлэгч. Хэрэв эдний эрчим хүчийг гэнэт таславал түүнээс илүү хохирол Монгол Улс амсана. Гэтэл тэдний энэ бодит байдлыг мэдсээр байж эл цахилгаан дамжуулах сүлжээнийхэн эрчим хүч таслана гэж байнга дарамтлана. Тасалсан тохиолдол ч байгаа гэнэ. Гэнэт эрчим хүч тасалснаар хэвийн ажиллаж байсан үйлдвэр зогсож өргөгч механизмууд осол гаргах шахаж байжээ. Эрчим хүчнийхэн ингэж үйлдвэрлэгчийг дарамталснаар тэд байнгын түгшүүрт автсан гэж ойлгож болно. Хөтлийн цемент шохой компани үйлдвэрлэлийн горимоос хамаараад шөнө ажиллах боломжгүй аж. Иймд эрчим хүчний үнэ хамгийн өндөр байдаг өдрийн цагаар үйлдвэрлэлээ явуулдаг ажээ. Гэхдээ шөнө огт эрчим хүч хэрэглэдэггүй гэсэн үг бас биш. Иймд шөнийн хэрэглээгээ хөнгөлөх үүднээс цахилгаан түгээх сүлжээнд гурван шатлалтай тоолуур тавиулах хүсэлт тавьсан боловч тэд зөвшөөрөөгүй байна.
Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр. Эднийх сард эрчим хүчинд тодруулбал ДСЦТС-нд 150-200 сая төгрөг төлдөг. Гэхдээ цахилгаан хямдардаг шөнийн цагаар ажиллаад тэр шүү дээ. Хар төмөрлөгийн үйлдвэрийг Японууд барьж байгуулсан учир гурван цагийн тоолууртай, өөрийн дэд станцтай. Дэд станцынхаа арчилгаа, тордолт, үйлчилгээнд сард 15-20 сая төгрөг зарцуулдаг том айл. Цахилгаан дамжуулах компанийн шугам дэд станцад нь эрчим хүч хүргээд өгчихнө. Цааш нь өөрийнх нь дэд станц мэргэжилтнүүд аваад явна. Энд бол үнэндээ цахилгаан түгээх сүлжээний обьект байтугай утас ч байхгүй. Гэтэл тэдний шахалт дарамт их. Бичилт хийгээд л арав хоносон бол эрчим хүч тасална гэж сүржигнэнэ. Эрчим хүч тасалсан тохиолдолд үйлдвэрлэлийн горим алдагдана. Энэ бол аюул. Хөтлийн цемент, шохой компани, Хар төмөрлөгийн үйлдвэр бүгд л цахилгаан хэрэглэж бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулалт хийж байж эрчим хүчний мөнгө төлдөг. Түүнд хугацаа зарцуулдаг учир ганц нэг хоног алдах нь бий. Тэр цахилгаан түгээх сүлжээнийхэнд бөөн далим. Тэд юу бүтээж үйлдвэрлэдэгтээ бусдыг ингэж дарамталж байгаа юм бэ. Эрчим хүчний гаднах шугамыг дамжуулах нь хариуцна. Хашаан дахь дэд станцаас цаашихыг нь үйлдвэр компаниуд аваад яана. Эдгээр том хэрэглэгчдийн хувьд цахилгаан түгээх сүлжээ гэдэг бол илүүдэл эрхтэн нэг муу мулцаг юм даа. Гэвч хамаг шим тэжээлийг нь сорж амьдарна. Цаашдаа бусад цахилгаан түгээх сүлжээг хувьчлах талаар зарим нэг хүн ярьж байгаа. Тэгвэл бүх цахилгаан түгээх сүлжээ ДСЦТС шиг дарамтлахаас өөр үйлдэлгүй илүүдэл эрхтэн болж хувирна. Тэд бусдад боломж олгодоггүй адайр ааштай гээч. Цахилгаан түгээх сүлжээ Эрчим хүчний зохиуцуулах газраар зуучлуулан Цахилгаан станцаас эрчим хүчийг түгээхдээ 29 хувийн алдагдал тооцож авдаг. Нэг үгээр хэлбэл станцаас гарсан цахилгааныг 100 хувь борлуулсан байхад 29 хувийг нь авч үлдэнэ. Гэвч ДСЦТС хэрэглэгчдэд сохор зоосны алдагдал тооцдоггүй. Сард 200 орчим сая төгрөгийн эрчим хүч хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд алдагдал тооцвол тэдэнд бага боловч хуримтлал бий болох боломж бүрдэнэ. Гэвч даварчихсан ДСЦТС ийм боломж үйлдвэрлэгч нарт олгохыг хүсэхгүй байна.

Д.НАВЧАА
(өдрийн сонин 2005-10-03 237)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button