Улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
YДБЭЧ хагас зуун жилийн хугацаанд Монголынолон үндэстэн, угсаатны лон зууны турш бүтээж өвлөн хамгаалж, уламжилж ирсэн Ардын урлагийг байжуулан хөгжүүлж, өөрийн оронд болон гадаадын 100 гаруй оронд суртачилан Монгол улсаа дэлхий дахинд таниулжээ. Тус чуулга эхний үед дан концертийн бүтээл голлон таьдаг байсан бол сүүлйин жилүүдэд Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг уран бүтээл тууривлыг тайзнаа хөрвүүлэн, Сэдэвчилэн, түүхчилсэн бүтээл, Ардын бүжгэн жүжиг,дуулалт бүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгуллага болсон юм. Учиртай гурван толгой үндэсний дуурь Тоорой бандийн дууль, Сүнжидмаа, Бадарчин дуулалт жүжгүүд болон Нарны домог, Алтан ураг, Бөртэ чоно, Монгол бөхийн дуулал, Мэргэнд буусан чоно үндэсний жүжгүүд Дэлхийд гайхагдсан Монгол урлаг , Монгол түмний дуу I ,II, тэнгэрт өргөх морьтны дуу зэрэг олон бүтээлийг тавьсан юм.
Монголын урлагийн
зөвлөл