Өнөөдөр УИХ бүл нэмж 76 гишүүнтэй боллоо

76 гишүүн гэсэн тодотголтой УИХ-ын гишүүдээс 68 гишүүн хүрэлцэн ирж 89.5 хувийн ирцтэйгээр энэ удаагийн намрын чуулган эхэлсэн юм. Уламжлал ёсоор УИХ-ын дарга Ц.Нямдорж чуулганыг нээж үг хэлсэн. Чуулганд хамгийн түрүүн сонордуулсан асуудал бол өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй явсан тойрогын болон нөхөн сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Ядамсүрэн уншиж танилцуулсан.
Ийнхүү 24-р тойргоос сонгогдсон гишүүн З.Энхболд болон 65-р тойгийн нөхөн сонгуулиар ялалт байгуулсан М.Энхболд нарыг албан ёсоор УИХ-ын гишүүн болсон тухай мэдэгдсэн.
Шинэхэн гишүүдийн бүрэн эрхийг гишүүдийн санал хураалтаар хүлээн зөвшөөрсөнөөр хоёр гишүүн тангарагаа өргөж бүтэн жилийн турш бүл дутуу явсан чуулган анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар боллоо. Өнгөрсөн оны сонгуулиас хойш шийдвэрлэж чадахгүй байсан 24-р тойргийн асуудал чуулган эхлэхийн өмнөхөн шийдвэрлэгдэж тус тойргийнхон бүтэн жил гарны дараа УИХ-д төлөөлөлтэй боллоо.
Ийнхүү чуулганы нээлт дээр хоёр Энхболд тангарагаа өргөж М.Энхболд чуулганы танхим дахь МАХН-ынхны суудлын хоёр дахь эгнээнд гишүүн Цанжидтай зэрэгцэн суусан. Харин З.Энхболд АН-ынхны жигүүрийн тэргүүн нүүрэнд АН-ын бүлгийн дарга Р.Гончигдорж болон гишүүн С.Оюун нартай зэрэгцэн суудлаа эзэлж байлаа.
Түүний дараагаар Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар Монгол орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралын талаар гишүүд болон ард түмэнд хандаж нэлээн гашуун хатуу үгтэй илтгэлээ тавьсан.
Энэ удаагийн чуулганаар хоёр бүлгийн төлөөлөл үг хэлэх ёстой боловч АН-ын бүлгийн асуудлыг Yндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрөөгүйгээс тус бүлэг үг хэлэх эсэх нь мараантай байсан юм. Гэвч МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэнийг үг хэлсэний дараа АН-ын бүлгийн дарга Р.Гончигдорж үг хэлсэн нь сүүлийн хоёр удаагийн парламентэд анх удаа чуулганы нээлт дээр үг хэлж байгаа тохиолдол боллоо. Ингээд чуулганы төгсгөлд шинэ хоёр гишүүний байнгын хорооны харьяаллыг баталсанаар энэ удаагийн намрын чуулганы нээлт завсарласан юм.
Ийнхүү энэ удаагийн парламентэд МАХН, АН хоёроор нэг нэг төлөөлөл орж ирсэнээр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжтой болж өнөөдрөөс улс төрийн халуун уур амьсгал өрнөж эхлэв бололтой. Парламент сонгуулийн тухай хуулийн төслөөр хэлэлцэх асуудлаар намрын чуулганыхаа ажлыг эхэлнэ.

Чуулганы завсарлагаар гишүүнийхээ тангараг өргөсөн шинэхэн хоёр гишүүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн М.Энхболд

-Юуны өмнө таньд УИХ-ын гишүүн болсонд баяр хүргье. Таны сонгуульд ялалт байгуулсан амжилт юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?
-65-р тойргийн нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчид бол Нийслэлчүүдийн маань нэг хэсэг. Тийм учраас миний төлөө санал өгсөн байдал нь миний Нийслэлд хийсэн ажлын нэг үзүүлэлт болсон юм болов уу гэж бодож байна.
-Парламентэд АН бүлэггүй болчихсон гэж үзэж байгаа энэ үед та энэ асуудалд зөвшилцөх асуудлыг яаж хийх вэ?
-Парламент бүлэггүй болчихлоо гэж шууд хэлэх нь арай яарсан хэрэг юм. Энэ асуудлыг Yндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг УИХ хуульд заасан хугацаанд хэрхэн яаж авч үзсэн бэ гэдгийн дараа яригдах асуудал болов уу?
-Зөвшилцөл цаашдаа хадгалагдана гэж бодож байна уу?
-Энэ бол УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтийн хувь заяа хэрхэн шийдэгдэхээс шалтгаалж зөвшилцлийн асуудал яригдах байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн З.Энхболд

-Та гишүүн боллоо. Асуудалд байр сууринаас хандана гэж бодож байна?
-УИХ-ын гишүүний үүрэг хуулиар тодорхойлогдсон байгаа. Тэрийгээ баримталж нийт ард түмэн улс орныхоо эрх ашигийн төлөө гэж сая тангараг өргөсөн. Мэдээж тойргийн эрх ашиг давхар явагдаж байгаа.
-Та сонгуулиас хойш албан ёсоор УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ нэлээн хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацааг хэрхэн нөхнө гэж бодож байна?
-Оройхон гараад ширүүхэн дайрна гэж бодож байгаа. Сонгуулиас хойш жил 3 сарын хугацаа өнгөрчихлөө. Манай хуулийн систем ялангуяа сонгуулийн хуулийн гажигаас болоод ингэж болдогыг харууллаа. Урьд нь гишүүн танхимын гадна ингэж удаан явдаг тохиолдол гараагүй учраас хуулийнхаа цоорхойг мэддэгүй явсан. Одоо мэдлээ. Сонгуулийн шинэ хуулиндаа энэ тухай зааж сонгууль дуусаа л бол хугацаандаа гишүүн нь баталгааждаг болох хэрэгтэй.
-Энэ будлиан дахин гарахгүй байх нөхцөлийг хаахын тулд та өөрийнхөө зүгээс юу хийх вэ?
-Энэ бол хялбархан. Сонгууль дууссаны дараа сарын дотор гишүүн болохыг хуульчилаад өгчихнө.
-Та төрийн өмчийн хороог багагүй хугацаанд толгойллоо. Тиймээс энэ талаас УИХ-д хамгийн түрүүн ямар хууль санаачлан оруулж ирнэ гэж бодож байна?
-Төрийн өмчийн хорооны ажлыг хийж байхад бас л хуулинд өөрчлөлт хийх шаардлага харагдаж байсан. Ялангуяа 1996 онд батлагдсан төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт хийх шаардлага байгаа юм. Амьдрал баян учраас энэ өнгөрсөн хугацаанд хоцрогдсон байгаа. Иймэрхүү хуулийг санаачлана. Ялангуяа сонгуулийн хууль, сонгуулийн байгууллагын төсвийн тухай хууль дээр энэ намрын чуулган гол анхаарлаа хандуулах байх.
-Та хуулийн гажуудлыг биеэрээ амслаа. Манайд сонгуулийн хуулинаас гадна олон хууль гажууддаг шүү дээ. Энэ тал дээр?
-Манай хууль хоорондоо уялдаа холбоо дутагдалтай байдаг. Yүнийг бас сайжруулах тал дээр анхаарахгүй бол хууль амьдралд тус болохгүй садаа болоод байна.
-Хууль цоорхой байна гээд байдаг чинь хууль боловсруулаад батлаад байгаа төрийн түшээдээс өөрсдөөс нь шалтгаалаад байгаа юм биш үү?
-Амьдрал өөрөө их баян учраас тэр бүр бүх тохиолдлыг урьдчилан харах магадлал бага байдаг л даа. Yүнээс ч бас шалтгаалж байгаа байх.

Ж.Алт

/Olloo,MN/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button