Гэрээ байгуулахад юуг анхаарах вэ?

3. Өмнө байгуулж байсан төстөй гэрээгээ эргэж харна. Ихэнх тохиолдолд гэрээ байгуулах үед уг харилцаатай төстөй тохиолдол өмнө нь гарсан байдаг.
Ажил албаны компьютер эсвэл Интернетээс гэрээний загвар хайж болно. Ихэнх тохиолдолд компьютерээс гэрээний төстөй загвар олж болно. Гэрээний загварыг ашиглах нь цаг хугацааг хэмнэж дахин шивэлтийн үг үсгийн алдаанаас зайлсхийх боломжтой болгоно.
4. Гэрээний загвартай холбогдох ном, CD-ROM-ыг үзнэ.
Эхний үгээ бичих
5. Гэрээгээ байгуулах ажлаа гэрээний энгийн ерөнхий загвараас эхэл. Энэ нь гэрээний үндсэн багана нь болно. Байшинтай адил гэрээ нь маш сайн тулгуур суурьтай байх ёстой.
6. Эхний догол мөрөнд талуудын хууль ёсны зөв нэр, хаягийг бичих хэрэгтэй. Энэ нь гэрээг байгуулах үед гардаг нийтлэг асуудлын нэг. Хувь хүмүүсийн хувьд овог нэрээ бүтнээр бичих бөгөөд бусад мэдээлэлээ өгөх нь зүйтэй. Жишээ нь Доктор, Профессор зэрэг цол гуншинг дагалдуулж болно. Компанийн хувьд бүртгэсэн газраас шалгах нь зүйтэй.
7. Талуудын товчилсон нэрийг тодорхойлно. Талуудад товчилсон нэр өгөх нь гэрээг уншихад амар болгоно. Жишээ нь Батбаярын Эрдэнэ гэсэн нэрийг цаашид Б.Эрдэнэ эсвэл Худалдагч тал гэж товчилж болно.
8. Товчилсон нэрүүдэд хууль зүйн нэр томьёог хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Гэрээлэгч гэсэн нэр томьёог хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Мөн нэг талыг зуучлагч гэж тодорхойлоогүй тохиолдолд Зуучлагч гэсэн нэр томьёог хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв нэг талыг зуучлагч гэж нэрлэх бол түүний эрх мэдлийн хүрээг тодорхойлох хэрэгтэй.
9. Эхний догол мөрөнд огноо тэмдэглэх хоосон зайг үлдээнэ. Огноог эхний догол мөрөнд хийх нь гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээний он сар өдрийг мэдэхэд амар хялбар болно. нр Бусад баримт бичгүүдэд гэрээг 2002 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ гэж тэмдэглэж байвал алдаа мадаг, төөрөгдөл гарахгүй байх болно.
10. Гэрээг бичгээр хийж зүйл заалтуудын гарчигийг дэс дараатай хийх хэрэгтэй. Заалтууд нь логик дараалалтай байх нь зүйтэй. Тэдгээрийг нэг дор бичих албагүй. Нэг заалтад төсөөтөй үзэл санааг оруулна.
11. Гэрээний нөхцлийг бичих замаар заалт бүрийг хийх хэрэгтэй. Энэ нь маш энгийн. Талууд юу хийх ёстой, эсвэл юу хийх ёсгүй тухай заалт бүрээр бичнэ.
12. Нэмж болох нөхцлүүдээ санаж байх үүднээс тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Гэрээ байгуулах үед нэмэхээр санасан санаа, нөхцлүүдийг марталгүй тэмдэглэж байх нь хэрэгтэй юм. Нөгөө талын санаа бодлыг хүртэл тэмдэглэж авч байх нь зүйтэй.
13. Тодорхой болгоход хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд дурдсан зүйлээ давтаж болно. Хоёрдмол санаа нь нэг зүйлийг хэд хэдэн удаа дурдаж давтснаас үүсдэг. Санаа нь илэрхийлэхэд хэцүү байгаа тохиолдолд түүнийг нэгээс илүү удаа дурдаж болно. Мөн хэрэв та нарийн төвөгтөй санаа, томьёог тодруулахаар жишээ хэрэглэж байгаа тохиолдолд бүхий л боломжит утга санааг авч үзэж, жишээг алдаа мадаггүй, төөрөгдөлд оруулахгүй байхаар хийх хэрэгтэй.
Гэрээг хийх үедээ анхаарах зүйл
14. Байгуулж буй баримт бичгээ хууль ёсоор заавал мөрдөх ёстой байлгах хүсэлтэй байгаа тохиолдолд түүнийг Гэрээ гэж нэрлэх хэрэгтэй. Хэдийгээр талууд гарын үсэг зурсан байсан ч Протокол, Санал зэрэг нэртэй баримт бичгийг гэрээ гэж тооцохгүй.
15. Богино өгүүлбэрээр санааг гаргана. Богино өгүүлбэр нь ойлгоход амар хялбар байдаг.
16. Өгүүлбэрийг бусдаар үйлдэх хэв дээр бус харин өөрөө үйлдэх хэв дээр бичих хэрэгтэй._ Өөрөө үйлдэх хэв дээр бичсэн өгүүлбэрийг ойлгоход хялбар байдаг. өөрөө үйлдэх хэвийн жишээг авч үзвэл Худалдагч эд хөрөнгийг худалдан авагчид худалдна. Бусдаар үйлдэх хэв дээр уг өгүүлбэрийг хувиргавал Эд хөрөнгө худалдагчаас худалдан авагчид худалдагдна.
17. Хонины арьс, ноос гэх мэт нийлэмж үгсийг хэрэглэхээс зайлсхий. Арьс, ноос зэрэг нийлмэл үгс хэрэглэж байгаа үед тэмдэг нэрийг хэрэглэхдээ чухам аль үгийг тодорхойлох гэж буйгаа зөв гаргах хэрэгтэй. Хэрэв та аль алиныг тодорхойлох бол хонины ноос, хонины арьс гэж тэмдэг нэрийг үг тус бүрийн өмнө тавьж хэрэглэх нь зүйтэй. Харин нэг үгийг тодорхойлох бол ноос, хонины арьс гэж буюу тэмдэг нэрээр тодорхойлох үгийг хамгийн сүүлд бичиж байх нь зүйтэй.
18. Түрээслэгч эсвэл Түрээслүүлэгч зэрэг нэр томьёог хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. Харин Түрээсээр өгөгч эсвэл Түрээсээр авагч гэвэл нэр томёоны хувьд ойлгомжтой болно.
19. Цаашид гэдэг үгийг хэрэглэхдээ анхааралтай бай. Цаашид гэж хэрэглэгдэх гэсэн үгийн утга нь уг гэрээнд хамаарна гэж ойлгох уу эсвэл уг заалтад хамаарна гэж ойлгох уу? Хоёрдмол санааг тодорхойлох хэрэгтэй.
20. Тоог үсгээр болон тоон тэмдэгтээр хамтад нь тэмдэглэж байх хэрэгтэй. Арав (10) гэх мэт. Энэ нь алдаа гарахаас сэргийлнэ.
21. Хэл зүйн дүрэмд найдах хэрэггүй. Сургуульд үзсэн хэл зүйн дүрэм төгс төгөлдөр биш. Шүүгч, өмгөөлөгч нар хэл зүйн дүрмийг өөр өөрөөр ойлгож болно. Гэрээг ойлгомжтой, хоёрдмол санаагүй байхаар анхаарч хийх хэрэгэй. Бүх таслал, цэгийг арилгаж байгаад унш. Зөв үгээ сонгож түүнийг зөв газарт байрлуулах нь цэг таслалгүйгээр бичгийг тодорхой болгоно.
22. Үгэнд бүтээлчээр ажиллах хэрэггүй. Гэрээ байгуулах нь уран бүтээлийн ажил биш юм. Энэ нь тодорхой, шууд, ойлгомжтой байх ёстой. Иймд нийтлэг үгс, нийтлэг санааг хэрэглэхийг урьтал болгох хэрэгтэй. Гэрээг энгийн хүн уншаад ойлгохоор хийх нь зүйтэй юм.
23. Нэг үг хэрэглэсэн бол түүнийг тууштай хэрэглэнэ. Худалдах худалдан авах гэрээнд бараа бүтээгдэхүүн гэсэн нэр томьёог хэрэглэсэн бол энэ үгээ гэрээний туршид хэрэглэнэ. Харин нэг бол бараа бүтээгдэхүүн эсвэл эд зүйлс гэж нэрлэж хоёр нэр томъёогоор нэг утгыг гаргах гэж оролдсны хэрэггүй. Тууштай байх нь дахин давтахаас илүү чухал. Гэрээг уншихад сонирхолтой байлгахад бус харин өмгөөлөгч таны гэрээний хоёрдмол санааг яаж ч ашиглаж болох юм гэдэгт анхаарах нь зүйтэй.
24. Хуулиа болон шүүхийн харьяалалаа сонгох, өмгөөлөгчид төлөх хөлс зэрэг нөхцлийг гэрээндээ тусгах хэрэгтэй.
25. Гэрээг уншиж буй хүн нь энгийн хүн байна гэж төсөөлнө. Хэрэв та гэрээг ойлгомжтой хийвэл энгийн хүн түүнийг ойлгоно.
26. Үгийг том үсгээр бичих мөн хашилтанд хийх зэргээр тодорхойлж болно. Үгийг том үсгээр бичнээр түүнд гол анхаарлаа хандуулж байна гэсэн ойлголт өгнө. Жишээ ньЭнэхүү гэрээнд хэрэглэгдэж буй Бараа бүтээглэхүүн гэсэн үг нь тус гэрээний дагуу Худалдагчаас Худалдан авагчид худалдахаар тохиролцсон бараа бүтээгдэхүүн байна. Худалдан авагч үүгээр Худалдагчаас цаашид Бараа бүтээгдэхүүн гэх арван (10) хайруул худалдаж авахаар тохиролцсон.
27. Үгийг эхэлж хэрэглэх үед тодорхойлох нь зүйтэй. Тодорхойлолтыг гэрээний эхэнд буюу төгсгөлд бичих бус харин нэр томъёо, үзэл баримтлалыг гэрээнд эхэлж гарахад нь тодорхойлох нь зүйтэй. Энэ нь гэрээг уншиж ойлгоход хялбар болгоно.
28. Техникийн ойлголт,үзэл баримтлалыг тайлбарлана. Талууд техникийн өвөрмөц хэллэгийг ойлгож болох ч шүүгч өмгөөлөгчид ойлгохгүй байж болно. Иймд тэдгээр нэр томъёог гэрээндээ тодруулах хэрэгтэй. Гэрээ өөрөө бүгдийг тайлбарладаг байх хэрэгтэй юм.
29. Гэрээнд бүх эрсдлийн асуудлыг тусгахыг хичээнэ.
Эхний төсөл хийсний дараа юу хийх вэ?
30. Үг зүйн алдаа, зүйл, заалтын дугаар зэргийг сайтар нягталж шалгана.
31. Нарийн бичгийн дарга эсвэл хуульч хүнд уншуулна. Ингэснээр дан алдаа олоод зогсохгүй ойлгомжгүй утга санааг олоход туслана.
32. Төсөл ¹1 6/22/02 зэрэг тэмдэг тавих нь зүйтэй. Энэ нь магадгүй гэрээний олон төслийн эхнийх байхыг үгүйсгэхгүй. Мөн гэрээний хуудас бүрт Төсөл гэсэн тэмдэг тавьж болно.
33. Төслөө компьютерт хэд хэдэн файл болгож хадгална.
34. Бэлэн болсон хувилбараа өмнөх хувилбартай харьцуулна.
35. Гэрээг хэвлэж гаргахдаа ижил цаасан дээр гаргах хэрэгтэй. Хэрэв өөр цаасан дээр гаргасан бол гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг асуудал гарч болно.
36. Гэрээний эх хувь дээр гарын үсгийг хар бэхээр бус хөх бэхээр зурна. Энэ нь гэрээний эх хувийг хуулбарласан хувиас ялгаж өгнө.
37. Гэрээний хуудас бүрд гарын үсэг зурж тамгаа дарах нь зүйтэй. Ингэснээр гэрээ байгуулсны дараа гэрээний хуудсыг сольсон гэх асуудал гарахгүй.
38. Талууд, гэрчүүдийн нэрс хаягийг гэрээнд гарын үсэг зурсан хэсгийн дор тэмдэглэх хэрэгтэй. Арилжааны гэрээнд хоёроос доошгүй гэрч байлгах нь зүйтэй. Ингэснээр гэрээнээс үүдэж маргаан гарвал гэрчүүдийг олох хялбар болно.
39. Компани, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын өмнөөс гэрээ байгуулж байгаа үед компанийн нэр, албан тушаалаа заавал бичнэ.
Гэрээ байгуулахад талуудын хамгийн бага анхаарадаг ч хамгийн чухал нэг заалт нь маргаан шийдвэрлэх тухай заалт юм. Та бүхнийг гэрээндээ дараах заалт хийхийг зөвлөж байна