МОБИКОМ 36 сая төгрөгийн картаа алдав
Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргэнд тээж явсан бараанаас зөвхөн Мобикарт-ын хэрэглэгчдэд зориулсан нэгжийн карт алга болсон нь хачирхалтай.
Цагдаагийнхан барааг маш сайн мэдэж байсан хүн нь авсан байх гэсэн таамагтай байгаа ч хулгайчийг олоогүй байна. Мобиком-ынхон алга болсон картын дугааруудыг хүчингүй болгож, 36 сая төгрөгийн алдагдал хүлээхгүй байж болох авч, знэ арга хэмжээнээс татгалзаад зөвхөн хулгайчийг барих сонирхолтой байгаа ажээ. Хулгайчийн гарт орсон карт эзнээ илчлэх магадлалтай учраас иргэдийн гар дээрээс карт худалдан авахгүй байхыг сануулж байна.
Г.БОЛОРТУНГАЛАГ
(өнөөдрийн монгол 2005-10-04 107 )