Гэрлийн байцаагч чинь л мэднэ
Тарифт тоолуур тавиулснаар хэрэглэгчид сарын хэрэгцээгээ бүрэн хянах боломжтой болсон. Гэвч сүүлийн үед энэхүү тарифт тоолуур доголдолтой ажиллаж иргэдийг хохироох болжээ.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хэрэглэгчид тавдугаар сард тарифт тоолуур тавиулсан аж. Шинэ тоолууртай болсны дараагийн гурван сард сард цахилгааны төлбөрт 1000-2000 төгрөг гарч байсан ажээ.
Харин өнгөрсөн сард төлбөрийн хэмжээ 10-20 дахин өссөн нь хэрэглэгчдииг ихээхэн бухимдуулжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрчим хүч, цахилгаан сүлжээнии газарт хандаж лавлахад Мэдэхгүй. Улаанбаатар цахилгаан сүлжээ компаниас асуу гэв.
Харин Улаанбаатар цахилгаан сүлжээ компанийн байцаагчаас уг асуудлыг тодруулбал, Манайд хамаагүй, дүүргийн цахилгаан эрчим хүчний байцаагчдаа хэл гэлээ.
Ийнхүү цахилгааны үнэ яагаад өссөнийг мэдэх газар алга. Түлш, эрчим хүчний сайд болон холбогдох мэргэжилтнүүд энэ асуудалд хариулт өгнө үү.
Х.ГАН-ЯЛАЛТ
(өнөөдрийн монгол 2005-10-04 107 )