Өндгөвч эрүүл байвал үр шилжүүлэн суулгаж болно

Харин энэхүү ховор мэс заслыг Монголд хийж болох талаар Даффодил эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч, доктор Л.Баярсайхантай уулзаж ярилцлаа.

-Монголд үр шилжүүлэн суулгах мэс заслыг хийх боломж байгаа гэж сонслоо?
-Энэ нь хиймлээр умайн хөндийд үр тогтооно гэсэн үг. Тэгэхдээ Монголд дөнгөж л хөгжих эхлэлээ тавьж байгаагаас биш бүрэн гүйцэд хөгжсөн юм алга. Хэвийн бэлгийн харьцаанаас хүүхэдтэй болохгүй байгаа гэр бүл бидэнд ханддаг л даа. Тэднийг одоогоор Хятад юм уу, Орос руу явахыг зөвлөдөг.

-Монголд хэдийд хөгжих боломжтой вэ?
-Удахгүй байх аа. Хиймлээр үр тогтоолгох гэсэн гэр бүл, эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Хөрөнгө мөнгөнөөс болоод тэр бүр гадаадад хийлгэх боломжгүй байдаг. Тиймээс санаа нийлсэн эмч, эмнэлэг байвал болохгүй гэх газаргүй шүү дээ.

-Тиим өндөр үнэтэй байдаг юм уу?
-Тодорхой хэмжээний өртөг мөнгө шаардана л даа. Миний сонссоноор нэлээд өндэр үнэтэй юм билээ.

-Хиймлээр үр тогтоолгож төрсөн хүүхэд олон байдаг уу?
-Мэр сэр байдаг л байх. Миний мэдэхийн дөрвөн ч хүүхэд байгаа. Бүгд л хэвийн эрүүл, саруул сайхан л өсөж, торниж байна.

-Хиймлээр үр дамжуулан суулгахад хүүхэд тээгч эмэгтэй өмнө нь төрж байгаагүй, ямар ч өвчингүй байх ёстой гэх юм?
-Заавал тиим байх шаардлагагүй л дээ. Хамгийн гол нь өндгөвч хэвийн ажиллаж байх ёстой.

-Сүүлийн үед үргүйдэл ихсэх болсон гэх юм. Энэ нь юутай холбоотой вэ?
-Одоогоос 30, 40 жилийн өмнө үргүйдлийн 75 хувь нь эмэгтэйчүүдээс шалтгаалдаг байсан. Тэгтэл өнөөдөр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй тавь, тавин хувьтай болж.
Энэ нь хэт эрт, замбараагүй бэлгийн харьцаанд орж байгаатай шууд холбоотой. Харамсалтай нь сүүлийн үед хоёроос илүү бэлгийн хавьтагчтай байх нь залуучуудын хувьд энгийн үзэгдэл болоод байна.

-Бэлгийн замын халдварт өвчин ихсэж байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Охид эрт бэлгийн харьцаанд орох болж. Энэ нь үргүйдэлд хүргэхээс гадна бага аарцгийн эрхтнүүдийн архаг үрэвсэл үүсгэж, эсийн өөрчлөлт буюу хавдар үүсгэж байна. Тэр дундаа вирусын гаралтай өвчин газар авах боллоо. Энэ нь хүн амын 35 хувьд нь тархсан гэж үздэг ч залуучуудын дунд элбэг тохиолддог. Эмэгтэйчүүд ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчин болон нөхөн үржихүйн бусад эмгэгүүдээр өвчилдөг.

-Өвчнии шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бол?
-Вирусын халдварт өвчинд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өвчин авснаа мэдэлгүй хэдэн ч жил явж болно. Энэ хугацаанд өвчин нь улам л хүндэрнэ гэсэн үг. Нэгэнт л бэлгийн харьцаанд орсон л бол сард чаддаггүй юм аа гэхэд жилд нэг удаа эсийн шинжилгээ заавал өгч байх ёстой. Үүнийг пап тест ч гэдэг. Эрт үед нь илрүүлсэн ямар ч өвчинг эмчлэх боломжтой. Хожим энэ нь тухайн эмэгтэйд ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлэхгүй.

-Бууруулах талаас нь арга хэмжээ авч байна уу?
-Эмчилгээнээс өмнө урьдчилан сэргийлэх ёстой. Тиймээс хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, архи тамхийг хэтрүүлэхгүй байх, хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй.

-Урьдчилан сэргийлэх сурталчилгаа хаа сайгүй л байхад өвчлөл буурахгүй байгаа учир юу вэ?
-Ганц Монголд ч биш дэлхийн бүх оронд ажиглагдаж байгаа. Хотын гудамжаар энд тэндгүй өлгөөд байгаа бэлгэвчийн сурталчилгаа улиг болж. Цаг алдаж, хөрөнгө мөнгө их хэмжээгээр ямар ч ашиггүй урсгаж байхаар амьдралд л хэрэгжүүлэх ёстой.

-Хэдэн наснаас бэлгийн харьцаанд орох ёстой вэ?
-Сүүлийн үед 25-аас доош насны эмэгтэйчуүд 75 хувь нь 17-19 насандаа бэлгийн харьцаанд орсон байх юм. Түүнээс бага насандаа орох тохиолдол мэр сэр байдаг л байх. Эмэгтэй хүүхдийн шилжилтийн нас 13 наснаас эхэлдэг. Тэгэхдээ бүрэн гүйцэд бэлгийн харьцаанд орох нь 22 наснаас хойш байвал зүгээр. Энэ нь сонголт хийж, шийдвэр гаргахдаа алдах нь бага байдаг.

-Хожуу бэлгийн харьцаанд орох нь тухайн хүнд ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлэх үү?
-Хамгийн гол нь тухайн эмэгтэй өөрийгөө хэрхэн мэдэрч байна гэдгээс хамаарна. Эмэгтэйчүүдийн халдварт өвчин, хавдар талаасаа ярихад бэлгийн харьцаанд хэдий хожуу орно төдий чинээ өвдөх эрсдэл багасна.

-Сүүлийн үед үр хөндөлт ихэссэн нь хүн амын өсөлттэй холбоотой юу?
-Үр хөндөлт өмнө нь ч, одоо ч , ирээдүйд ч байх болно. Үүнийг буруу гэж хэчнээн ярьж, сурталчлаад нэмэргүй. Энэ нь тухайн нийгэмтэй салшгүй холбоотой. Өнөөдөр нийгмийн амьдрал ийм ядуу байхад тэр хүн нэг, хоёроос илүү хүүхэд яаж тэжээх юм бэ. Ядаж гурав, дөрвөн хүүхэдтэй өрхийг төр засаг нь дэмжээд байвал хүн амын өсөлтөд ч нөлөөлнө шүү дээ. Эмэгтэйчүүдийн бие махбодид сөрөг үр дагавар авчрахгүй.

-Хаана үр хөндөлт их байна тэнд эмэгтэйчүүдийн дагалдах өвчин элбэг байдаг гэх юм?
-Хожуу нөхөрт гарч гэр бүл болох нь тухайн хүнтэй холбоотой ч бэлгийн замын болоод эмэгтэйчүүдийн өвчин ихэсгэхэд хүргэж байна. Үр хөндөлт гэдэг чинь мэс ажилбар шүү дээ. Мэргэжлийн эмчид үзүүлээд шаардлагатай бол эмчилгээ хийлгэж байгаад үр хөндүүлэх ёстой л доо. Тэгтэл сүүлийн үед эмэгтэйчүүд үнэ нь хямд захын нэг эмнэлэгт очоод л үр хөндүүлж байгаа нь хүндрэл гаргах гол шалтгаан нь болж байна. Умайн хөндий ариун орчин. Харин үтрээнд олон төрлийн нян байдаг. Эрүүл эмэгтэйд ч бий.

-Өвтгөхгүйгээр хурдан хугацаанд зулбуулна гэсэн зар их болж. Үнэхээр тиим эм, тариа байдаг юм уу?
-Ямар эм, тариа байгааг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ Хятадын зулбуулдаг эм гээд хорин хэдэн мянган төгрөгөөр зардаг гэсэн. Энэ эмийг уугаад гүйцэд зулбаагүй цус алдаад тогтохгүй хүндрээд манай эмнэлэгт хандсан хэд хэдэн эмэгтэй бий.

Ц.ХАТАНХАНДМАА
(өнөөдрийн монгол 2005-10-04 107)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button