Д.Сумъяабазар Майк Тайсонтой тулалдах нь зөвхөн миний мөрөөдөл
Наадмаас хойш заал танхимын барилдаанд нэг ч зодоглоогүй гарьд ӨМ-ын уншигчидтаи сэтгэгдлээ хуваалцаж байна.
-Энэ жилийн наадамд өмнөх наадмуудаас илүү бэлтгэлтэй хичээж барилдсан шиг санагдсан. Түрүүлэх боломжтой байсан гэдэгтэй санал нийлэх үү?
-Өнөө жилийн наадам жил жилийн наадмын нэгэн адил сайхан наадам болҗ өнгөрсөн. Яахав, би боломжийнхоо хэрээр сайхан барилдаж ард түмнээ баясгалаа. Харамсалтай нь хүсэн хүлээж байсан цолондоо арай хүрч чадсангүй. Гэхдээ ер нь арслан цолны босго арай илүү өндөр байдаг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж үлдсэнээ нуугаад яахав.
-Хэдийгээр өрсөлдөөн боловч найз тань далай аварга болсонд та ч бас баяртай байгаа байх. Гэхдээ үзүүр түрүүнд үлдэх тэр мөчид арслан цол сэтгэлд тань ойрхон байсан болов уу?
-Барилдаж байгаа бөх болгон түрүүлэх чин зорилготой барилддаг. Би ч гэсэн чадвал цолоо ахиулаад төрийн наадамдаа түрүүлчих юмсан гэж бодож байлаа. Далай аварга бид хоёр олон жил үерхлээ, олон удаа үзүүр түрүүнд үлдэж байсан нэгэн үеийнхэн.
-Халуун нар, ширүүн бороо гээд байгалийн өөрчлөлтүүд хүртэл барилдаанд нөлөөлж багагүй бэрхшээлтэй байсан байх. Аргагүй чац дутлаа ч гэж бөхийн хорхойтнууд ярьж байсан?
-Байгаль дэлхий хураа хайрлаж, халуун нар шарах гэдэг бөх хүний хувьд бэрхшээл биш шүү дээ. Өөрийнхөө чинээгээрээ л барилдсан нь тэр. Гэхдээ болохгүй юм болдоггүй л юм байна. Яахав, би залуу байна. Миний өмнө олон наадам хулээж байна. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, ард түмнийхээ хүсэн хүлээж байгаа цолыг, наадмынхаа түрүүг авах байхаа гэж өөртөө итгэж найдаж байгаа.
-Зарим нь таны аз дутлаа гэж ярьж буй. Тэгэхээр аз одны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Гол нь бэлтгэл сургуулилт. Тэр хэмжээгээр хүний сэтгэл санаа хүртэл бэлтгэгддэг. Бас хүний аз, од, хийморь гэж байдаг. Энэ бүгд тэнцүүхэн нөлөөлж, тэр эрчээрээ сайхан барилдаж ард олноо баясгаж түрүүлэх нь тодорхой.
-Аав тань нэлээд сэтгэл дундуур байх шиг харагдсан. Дараа нь таныг зэмлэсэн үү, эсвэл сэтгэлийн дэм хайрлаж байв уу?
-Мэдээж эцэг хүн хүүгээ улсын баяр наадамд түрүүлэхийг тэсгэлгүй хүлээж байсан нь ойлгомжтой. Олон аавын нэгэн адил горьдлого тээж яваа. Намайг үзүүрлэхэд блон юм хэлээгүй. Миний хүү болсонгүй юу гэж л асуусан.
-Наадамд үзүүрлэсний дараа их аварга дүү тань Lexus машин бэлэглэсэн. Энэ бэлгийг танд урам хайрлаж, нэлээд учиртай бэлэглэсэн болов уу?
-Тэгэлгүй яахав. Улсын баяр наадамд дөрвөн удаа үзүүрлэлээ гэж дүү минь сэтгэлийн дэм хайрласандаа эр хүний хийморлиг сайхан унаа бэлэглэсэн. Үүнийг их бэлгэшээж, тэр аварга хүний эрч хүч, хийморь шингэсэн энэ бэлгээс надад ч тодорхой хэмжээний эрч хүч ирэх шиг санагдсан.
-Нэг гэр бүлээс дөрвөн хүчтэн төрнө гэдэг ховор тохиолдол. Багадаа дүү нартайгаа барилдаад тэдэнд унаж байв уу. Хэн нь хамгийн хүчтэй байсан бэ?
-Ах минь надаас гурван насаар ах. Ахдаа л их унадаг байлаа. Унаад шаралхана, уйлна. Ач тач үзнэ дээ. Давчихаад баярлаж хөөрнө. Янз бүрийн л юм болдог байлаа. Харин дүү нартайгаа нэг их барилддаггүй байж. Хүүхэд насанд гурав, зургаан насны зөрүү бол бага биш. Насанд хүрээд ирэхээр тэрсхэн санагддаг байх.
-Нэгэнтээ аав тань Хөвгүүд зэрэг өсөх үед нас гүйцсэн бүтэн шарын мах долоо хонодог байлаа гэж хуучилж байсан. Одоо та хэр иддэг вэ?
-Бага байхад аав ээж минь идэж өмсөхөөр огт дутааж байгаагүй. Тухайн үед нийгэм тэр чигээрээ хүнд хэцүү байсан ч хэдэн хүүхдээ өнгөтэй өөдтэй явуулах гэж зүтгэсэн эх эцэг хоёрынхоо ачаар тэр хэцүүг мэдрээгүй давсан гэж хэлж болно.
Барилдаж байгаа үед махан хоол хамгийн их уураг, энерги өгдөг. Хоол идэхгүй, гэдэс нь хонхолзож барилдана гэж байхгүй. Тэр хэмжээгээрээ хүний хүч хуримтлагдахгүй, бодол санаа төвлөрөхгүй. Тэгэхээр хоол хүнсээр аминдэмавч, сайн амрах хэрэгтэй .байдаг. Одоо өдөрт 2-3 хооллодог. Ажлын зав чөлөөг зохицуулж хоолоо цагтаа идэхийг чухалчилдаг.
-Залуу хүний хувьд нийгмийн идэвхтэй байх нь зүйн хэрэг. Гэхдээ улстөрд хүч сорих бодолтои байгаа тухай яриа чих дэлсэх боллоо?
-Тиим бодол байхгүй. Өөрийнхөө хэмжээгээр, хийж байгаа ажлынхаа хурээнд нийгэмдээ тус нэмэр болохыг хичээж явна. Улс төр гэхээс илүү би спортод, бөхдөө их хайртай. Яг энэ өдрүүдэд чөлөөтийн тамирчид дэлхийн дэвжээнээс хоёр медаль авчирлаа. Их сайхан баярт өдрүүд тохиож байна. Ялангуяа Ц.Энхжаргал эмэгтэй бөхчүүдээс дэлхийн аваргын анхны хүрэл медаль хүртсэнд энэ спортоор өвчилж явсныхаа хувьд маш их догдолж байна.
-Таныг санасандаа хүрч сарвайснаа авдаг азтай эр гэлцдэг. Өнөөдрийн хувьд хамгийн том зорьж тэмүүлж явйа үйл хэрэг, зорилго тань юу байдаг вэ?
-Хүний хүсэл тэмүүлэл хязгааргүй. Түүнд хүрэхийн тулд зөв талаас нь, зөв дайрах хэрэгтэй. Улс төр, бизнес, өөр аль ч салбарт тэр.
-Саяхан таныг алдарт Майк Тайсонтой тулалдах болсон тухай мэдээлсэн. Үнэн бол яагаад ийм эр зориг гаргах болсноо сонирхуулаач?
-Зүгээр л найзууддаа Майк Тайсонтой ганц тоглолт хийж болох юм гэж ярьсныг ташаа ойлгоод мэдээлсэн байна билээ. Энэ талаар ямар нэг тов зарлаагүй, ярьсан тохирсон юм байхгүй. Миний санаа, мөрөөдөл л байсан.
-Бэлтгэл сургуулилт гэсээр гэртээ өнгөрүүлэх цаг заваар хомс байдаг байх. Хааяахан олдох чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Гэр бүлээрээ салхинд гарч амрах нь сайхан амралт болдог. Энэ зун нэлээд урт хугацаагаар нутагтаа амарлаа.
-Аав, дүү нарынхаа хамт Буш хүүгийн үлгэр кинонд тоглож байсан. Одоо танд кинонд тоглох санал ирдэг үү?
-Хүүхэд байхад аавд тиим санал ирснээр бидний хувьд аз тохиож тэр сайхан үлгэрийн кинонд тоглосон. Хүүхэд насны минь дүр тэр кинонд мөнхөрч үлдсэнд баярладаг юм. Киноны санал ирдэггүй. Ирсэн ч бараг татгалзах байх. Тэгээд ч жүжиглэл дутах.байлгүй дээ / инээв/.
-Найзууд чинь киноноос таныг таньдаг уу?
-Зарим нь танихгүй, зарим нь хэлбэл танина.
-Зарим хүн бэлгэдлийг бодож хүүдээ таны нэрийг өгдөг. Танаас хүүхдэдээ нэр хүсч байсан тохиолдол байдаг уу?
-Бэлгэшээгээд ижил нэр өгсөн байдаг юм билээ, таарч байсан. Харин нэр хайрлаж байгаагүй юм байна. Бөхдөө хайртай монголчуудын сэтгэл юм даа.
-Их аварга дүү тань сая түрүүлээд нулимс унагаж байгаа харагдсан. Барилдааны дараа дүүдээ ямар нэгэн урмын үг хэлсэн үү?
-Саяын есдүгээр сарын барилдаан үнэхээр хүндхэн боллоо. Өөр хүн байсан бол ч сэтгэлийн тэвчээр дутаад гудайх л байсан байх. Үнэхээр түрүүлнэ гэсэн чин эрмэлзэл дүурэн, сэтгэлийн хат сайтай байгаа нь харагдлаа. Ийм хүн түрүүлэхээс ч яахав дээ. Дүүгээ түрүүлчихээд зогсч байхад сэтгэл догдолж, дагаад ганц нэг нулимс унагаж, дүүгээрээ дэндүү бахархаж байсан. Тэгээд утсаар яриад Миний дүү үнэхээр бахархмаар дүү юм. Ир чадалтай байна, их сайн барилдлаа гэж хэлсэн. Инээгээд, цаанаа баяртай байх шиг байна лээ.
-Сэржбүдээ начин маань юу хийж байгаа вэ. Бизнес эрхэлж байна уу, шинэ спортдоо зүтгэж байгаа юу?
-Одоохондоо мэргэжлийн бөхөөрөө хичээллэж, тоглолтоо Японд хийж, бусад үед нь Монголдоо амьдраад ирэн очин байгаа. Энд холбооны тамирчидтай хамт бэлтгэлээ хийж, дахин тамирчдаа гаргах талаар нэлээд юм хийж байна.
-Та удахгүй АНУ-ыг зорих гэж байгаа гэсэн. Ямар ажлаар явах гэж байгаа юм бэ?
-Ажил ч бий, сүмогийн тоглолт үзнэ, хувийн зүгээс ч зорилго байна. Өмнө нь Хятадад башё болсны нэгэн адил Япончууд Америкт бас башё зохион байгуулах гэж байгаа юм.
-Америкчууд сүмог хэр сонирхдог юм бол?
-Сонирхолгүй яахав. Сүмог дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, тэр дундаа Европод илүү сонирхож байна. Миний нэг бодол байдаг юм. Юу гэвэл Улаанбаатар башё гэж Мэргэжлийн сүмогийн холбоотой хамтран зохион байгуулах юмсан гэж.
-Бөхийн өргөөнд үү?
-Бөхийн өргөө ч байсан болно. Эсвэл найман сарын үед Төв цэнгэлдэхдээ зохион байгуулбал олон хүн сонирхоно доо. Мэргэжлийн сүмочид ирж барилдаж, мэхний хувилбар, сүмогийн дэг жаяг ямар байдгийг ойроос харахад их л өөр байх болов уу. Ид барилдаж байгаа ганц аварга нь монгол хүн байна шүү дээ. Тиймээс энэ цаг үед ийм тэмцээнийг заавал зохиох хэрэгтэй.
-Дүүгээ барилдах үед өрсөлдөгчийг нь судлах, зааж зөвлөх үе байх уу?
-Тиим ээ. Барилдаж байгаа хүн нэг өөр, үзэгчийн суудлаас харах бас өөр. За, энэ бөхийн баруун гар нь түрүүлж явдаг юм байна. Баруун сугаа хавчаарай ч гэдэг юм уу, байнга ярьдаг.
-Их аваргынх маань бүл нэмж байгаа гэл үү?
-Төрөөгүй хүүхдод төмөр өлгий гэдэг. Энэ талаар дараа ярья.
-Бөхчүүд бизнесийн тухай яриа өдөхөд дургүй боловч бизнес эрхэлдэггүй хүн бараг байдаггүй. Та энэ салбарт хүчээ сорих цаг болсон юм биш үү?
-Боломжийнхоо хэрээр бизнес хийх гээд зүтгэж л явна. Болоогүй байхад яриад хэрэггүй байх. Хувь хүний бизнес гэхээсээ илүү нийт олондоо тустай юм хийхийг зорьж хүсч явдаг.
-Бас мөнгөнд хандах хандлагыг тань сонирхмоор байна. Үнэхээр аз жаргалын түлхүүр мөн үү?
-Мөнгө өнөөдөр үнэхээр амьдралын түлхүүр болчихоод байгаа. Гэхдээ ямар аргаар яаж олдог вэ гэдгээс шалтгаалж, аз жаргалын түлхүүр мөн эсэх нь харагдана. Би мөнгийг дураараа, үр дүнгүй зарцуулахад дургүй. Тодорхой төсөв гаргаж, ямар үед яаж захиран зарцуулахаа шийднэ. Юмыг яаж мэдэхэв, эрсдэлд орчих н юм билүү. Зөвлөхүүдтэйгээ, дүүтэйгээ ярилцана. Залуу хүн байна, өмнө нь том бизнесменүүд шиг бизнес хийж байсан биш. Алдаж онох янз бүрийн тохиолдол гарна. Алдахыг бас хүсэхгүй.
-Асашёорюү сан гоц авьяастныг дэмждзг. Одоогоор хэчнээн хүнд туслаад байна вэ?
-Байгуулагдаад гурван жил болох гэж байна. Энэ хугацаанд тодорхой хүрээг хамарсан олон ажил хийсэн. Эргээд нийгэмдээ үр өгөөжтэй байгаасай гэж зорьдог. Буяны байгууллага гэж ойлгож болохгүй. Жилд төсвөө баталж, үйл ажиллагаагаа явуулж, үр дүнг нь хардаг. Одоо Америк явахдаа ч Азийн сангийн ерөнхийлөгчтэй уулзаж, энэ сангийн үйл ажиллагаа дэмжиж, өөрийн сантай уялдаа холбоотой ажиллах зорилготой байгаа.
-Сангийнхаа шугамаар ч юм уу, Наран улсын сумочидтой чамгүй найзууд болсон байх. Заримыг нь нэрлээч?
-Энд монгол бөхчүүдтэйгээ ямар байдаг вэ. Тиим л харьцаатай. Их чамбай хүмүүс. Худлаа хэлнэ гэж байхгүй. Манайхан чинь за гээд л алга болчихдог, тиим биш.
-Бөхчүүд архи тамхи, наргиан цэнгээнээс хол байхыг эрхэмлэдэг. Гэхдээ олны танил хүний хувьд урилга тасардаггүй байх. Хатуу ундаанд хэр вэ?
-Бөхчүүдийн баримтлах ёс жаяг гэж бий. Зөвхөн өөрийгөө биш, залгамжлах дүү нартаа үлгэр дуурайлал болж уламжлалыг дагуулах ёстой. Оло-н нийтийн газар архи ууж, тамхи татаад явбал тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ. Яаж биднийг хүндлэх вэ. Энэ утгаараа архи тамхинаас хөндий, цээрлэж явдаг. Аргагүй хүндэтгэлийн зоогонд ороход ёсыг бодож гурван хундага тогтоох ёсон байна. Нэгэн үе тиим яриа байсан. Бөхчүүд ууж идээд явдаг гэж. Үүнийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, түүний үеийнхэн халж үгүйсгэж, бидэнд үлгэр дуурайл үзүүлсэн шүү дээ.
-Амьдралд нэгэн тооно өргөсөн азтай бүсгүй тань хатагтай мисс Мичидмаа., Ханьтайгаа хамт явахад тань эргэж харахгүй хүн ховор байдаг. Одоо олны харцанд ээрэгдсээр дасч байна уу?
-Анх хүн бүр хараад байхаар биеэ бариад, сонин байдаг байлаа. Одоо эрхбиш дасалгүй яахав. Гэрийнхээ ажилд оролцож хоол ч хийнэ. Гэрийн эзний ёсоор бүх ажлаа зохицуулж, айл гэрийн ноён нуруу болж явахыг эрхэмлэдэг.
-Удам залгах хоёр сайхан хүүтэй. Хөвгүүдээ бөхөөр, эсвэл сүмогоор хичээллүүлэх бодолтой байдаг уу?
-Бөх аав болгон хүүгээ бөх болгохыг хүсдэг байх. Гэхдээ өөрсдийнх нь сонирхлыг дагана. Барилдах дургүй хүүхдүүдийг хүчээр барилдуулах гээд байвал утгагүй. Гол нь боловсролтой болчихвол алзахгүй. Спорт гэдэг залуу насных. Эрэгтэй хүүхдүүд болохоор ноцолдож л, байдаг юм.
-Сүмод барилдсан бол ямар цолтой байхсан бол. Санаанд багтдаг уу?
-Мэдэхгүй дээ, төөрөг заяагаараа үндэсний бөх л байх учиртай болов уу. Тэр жижигхэн дэвжээнд хүнд жинтэй, хурд хүчтэй бөхчүүд барилдана гэдэг асар их мэдрэмж шаардсан нарийн спорт. Манай үндэсний бөх бол сайхан шүү дээ. Том талбайд түрж, ухраад, дахиж золгоод л /инээв/. Нөгөөтэйгүүр олон цаг барилддаг гэдэг утгаараа тэвчээр шаарддаг.
-Хурдны морьтой юу. Ихэнх эрчүүд өндөр үнээр хурдан угшил авч, уралдуулж имиджээ тодорхойлох болж?
-Бий, аавын нэр дээр байдаг юм. Бид бүгдээрээ л өөрийн гэсэн хэдэн сайхан адуутай. Уяж уралдуулаад байхгүй ч зундаа очоод айраг цагаагаа дураараа уух хэмжээнд шүү дээ. Гэхдээ бөх морь хоёр нэг саванд байхад жаахан хатуу гэж сонссон юм байна.
-Техникийн сонирхол хэр вэ. Залуу хуний хувьд сайн унаа, утас, Notebook-ийг сонгодог байх?
-Өө, одоо ч гэсэн ухаад л сууж байна/Notebook заав/. Бусдын нэгэн адил цаг үеэсээ хоцролгүй, хамгийн шинэлгийг нь хэрэглэхийг хичээдэг.
-Дээл, зодог шуудаг, костюм аль аль нь танд зохисон харагддаг. Өөрөө алийг нь өмсөхөд эвтэйхэн байдаг вэ?
-Дээл бол мэдээж гэгээн өнгө. Халуун зунаар хар, хөх өнгийн дээл өмсвөл хэцүү. Дээл ч өвөл л сайхан даа. Чөлөөт хувцас, жинс л хөдөлгөөнд саадгүй, хамгийн эвтэйхэн.
-Боб Сапптай тулалдахад авсан гэмтэл одоо ч бүрэн эдгээгүй гэдэг. Өөрөөс тань сонсоход одоо таны бие зүгээр үү?
-Гэмтэл бэртэл хэцүү л дээ. Сая манай нутагт өндөр гэгээн Занабазарын 370 жилийн ой боллоо. Тэр үеэр бөхчүүдтэйгээ айраг уучихсан. Айраг гэмтэл бэртлийг сэдрээдэг гэж үнэн юм. Түүнээс болоод Рагчаа харцагатай барилдаж чадаагүй.
-Таны дараагийн учраа чинь хэн гэгч хүчтэн байх бол?
-Одоо бараг тулалдахгүй байх.
-Яагаад?
-Тулалдах байтугай өмнөх ажлаа дийлэхгүй байна шүү дээ.
-Мэргэжлийн бөхөө орхих гэж үү?
-Үгүй дээ. Гэхдээ холбоогоо дүү Сэржбүдээдээ хариуцуулж өгөх бодолтой байгаа. .
-Наадмаар барилдахдаа гадсан дээр унаад толгойгоо цохичихсон. Тэр үед цус гарахад цэрвэж сэжиглэж байв уу?
-Үгүй яахав, цээрлэх юу байхав. Ерөөсөө монгол хүн чинь дээр үеэс цусаа гаргаад л үзэлцэж. явсан уламжлалтай. Түүнд цээрлэх юмгүй. Угаасаа л тулаан, тэмцэл явагдаж байгаа юм чинь.
-Сүүлийн усд нэлээд олон байгууллагын тэргүүн, ерөнхийлөгч болоод байгаа. Даргын ажилд хэр авъяастай вэ?
-Хүүхэд байхдаа салааны дарга мэтийн сонгуульт ажил хийж байсаан. Өнөөдрийн нөхцөлд багаа удирдаж байгаа хүн өндөр ёс суртахуунтай, үлгэр жишээ байх ёстойг ухамсарладаг. Хамт олноо боломжийн хэмжээнд аваад явчихдаг, хүнтэй ажиллаж, харьцаж чаддаг байх хэрэгтэй. Ер нь хэцүү, төвөгтэй ажил.
-Өөрийгөө хэр мужик гэж дүгнэх вэ?
-Хэлсэндээ, зорьсондоо хүрдэг байхын төлөө хичээж байна.
-Бяртай хүн даруухан байвал эрийг чимдэг гэдэг. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү. Сүүлийн үед олны нүднээс бүр ч нуугдах болоо юу даа?
-Ажил ихтэй л байна даа. Өдөр хэтэрхий богино санагдаад л, өдөржингөө гадуур ажил хөөцөлдөх юм. Хүүхэд байхад өдөр урт байсан ч юм уу. Ажлаа амжуулж сурах хэрэгтэй байна. Хотын нэг захаас нөгөө рүү явсаар байтал өдөр өнгөрчихдөг. Ядахдаа зам бөглөрөөд саад мундахгүй.
-Ингэхэд өөрөө жолоогоо барьдаг уу. Хэр сайн жолооч вэ?
-Жолоо барина. Ер нь гайгүй жолооч шүү.
-Аав ээжээ хамгийн их баярлуулсан мөчөө дурсаач. Ачийг нь хариулах, асарч энэрэх талаар ямар бодолтоң явдаг вэ?
-Мэдээж хамгийн буянтай хүмүүс хүний эцэг эх байдаг. Би тэр хүмүүсиин мах цусны тасархаи учраас хорвоо дэлхийд мэндлүүлсэн тэр буянтай хүмүүсиин ачийг хариулна. Энэ бол асар хүнд. Гэхдээ амьдад нь ачийг нь хариулж баярлуулж явахсан гэдэг чин хүсэл тээж явна.
-Таны бодлоор тэнгэрлиг эр гэж хэнийг нэрлэх вэ?
-Бөхчүүдээс дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Улс төрчдөөс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Бизнесменээс МСS-ийн захирал С.Оджаргал ах. Энэ хүмүүс үнэхээр Монголын бахархал болсон тэнгэрлиг эрчүүд гэж хэлмээр байна.
У.ОРГИЛМАА
(өнөөдрийн монгол 2005-10-04 107 )