Эмэгтэйчүүд ба тамхи
үнэндээ бол тамхи таны арьсыг үрчлээтүүлж , шүдийг чинь шарлуулан буйлны өвчнийг үүсгээд зогсохгүй амьсгалыг эвгүй үнэртэй болгодог . Тамхиа хаяснаар таны үс, ам, хувцаснаас эвгүй үнэр үнэртэхээ болиноо.
2. Тамхи татсанаар жин хасдаг ч
үнэн хэрэгтээ тамхичид янз янз л байдаг . Тамхи үйлдвэрлэгчид нь суртчилгаандаа загвар өмсөгчдийн зургийг ашигладаг . Тамхи татахгүйгээр турах хамгийн шилдэг арга бол хоолны дэглэм сахих буюу тогтмол дасгал юм.
3. Таны сарын тэмдэг тогтмолжино .
Тамхи татсанаар сарын тэмдэгийн мөчлөгт өөрчлөлт орон гарах цусны хэмжээ ихсэх буюу багасах , өвдөлт өгөх ба заримдаа үзэгдэхгүй байх хугацаанаа хоцрох зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг .
4. Та гэр бүл болон найз нөхдөө дам тамхидалтаас сэргийлнэ.
Дам тамхидалт нь эрүл мэндэд ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлнө. Та тамхинаас гарах юм бол эргэн тойрны чинь хүмүүсийн өвчлөл багасна. / ханиад , чихний өвчин , харшил , уушигны багтраа өвчин зэрэг/ . Гэр бүлийн гишүүд хорт хавдраар болон бусад ноцтой өвчнүүр өвчлөх эрсдэл багасна.
5. Yргүйдлийн эрсдэлийг багасгана.
Хэрэв та жирэмсэлхийг хүсч байгаа бол тамхинаас гарсанаар таны жирэмслэх магадлал ихсэнэ.
6. Жирэмсэн үедээ тамхиа хаясанаар та болон таны хүүхэд чинь эрүүл чийрэг байх болно .
Тамхи татах нь зөвхөн таныг хордуулын зэрэгцээ таны хэвлий дэх хүүхдийг хордуулна. Хэрэв эхжирэмсэн үедээ тамхи татвал нярай хүүхдийн гэнэтийн нас баралтын эрсдэл 2 дахин нэмэгдэнэ. Харин тамхинаас гарах юм бол дутуу төрөх , жин багатай хүүхэд төрүүлэх эрсэдлээ багасгана. Таны хүүхэд тамхинаас үүдэлтэй өвчинөөр өвчлөх нь бага болно.
7. Тамхиа хаяснаар зүрхний үйл ажиллагаанд орно
өдөрт 1-4 ширхэг тамхи татвал зүрхний өвчнөөр өвчлөх магадлал 2-3 ихэсдэг . Жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг тамхи татдаг эмэгтэйг энэ эмийг хэрэглээд тамхи татдаггүй эмэгтэйтэй харьцуулахад зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байна. Мөн тамхинаас гарснаар таны цусны эргэлт сайжирч , илүү их эрч хүчтэй ажиллах болно .
8. Тамхиа хаяснаар хорт хавдраар өвчлөх эрсдэл багасна.
Тамхидалт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн уушигны хорт хавдрыг үүсгэх гол шалтгаан болдог. Хэдийгээр тамхийг ижил хэмжээгээр хэрэглэдэг байлаа ч эрчүүдтэй харьцуулхад уушигны хорт хавдраар эмэгтэйчүүд илүү өвчилдөг байна. Тамхийг хаяснаар уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 50 хувиар бууруулдаг байна. Амны хөндий , улаан хоолой , бөөр , хөх , умайн хүзүүны хорт хавдраар өвдөх эрсдэл буурна.
9. Ясны сийрэгжилт өвчнөөр өвчлөх эрсдэл багасна.
Тамхидалт нь эмэгтэй хүний гормонд өөрчлөлт өгөснөөр ясанд үйлчилж , ясны сийрэгжилт өвчнийг үүсгэнэ. Тамхинаас гарч идэвхитэй амьдарвал энэ өвчнөөс сэргийлж чадна.
10. Та хаяж чадна?
Тамхинаас гарах нь хэцүү боловч хаяж чадсанаар өөрийн эрүүл мэндэд чухал олон ашиг тусыг мэдрэх болно . Хүмүүс тамхинаас гарах хэд хэдэн оролдлогоо хийсний эцэст амжилт олдог тул оролдоод л байх хэрэгтэй . Хамгийн гол нь бүх зүйл өөрөөс чинь шалтгаална.
Охид хүүхнүүд яагаад тамхи татаж эхэлдэг вэ?
Охидын ихэнх нь өөрсдийгөө сайхан , дэгжин харагдана гэж бодож тамхи татаж эхэлдэг байна. үнэн хэрэгтээ тамхи татсанаар тэдний ам тэдний ам , амьсгал , хувцаснаас өмхий үнэр ханхална. Тамхи татдаг охидуудыг хөвгүүд тэнэг гэж үздэгийг бүү мартаарай.