Она Юкинори Адууны махаар дээд зэрэглэлийн нохойны хоол хийдэг

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн буюу амт чанараараа өндөр үнэлэгддэг монгол адууны махаар япончууд нохойныхоо зоогийг бэлтгэдэг гэнэ. Дээрх компанийн маркетинг, худалдаа хариуцсан менежер Она Юкинориг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Танай компани хоёр дахь жилдээ адууны мах авах гэж байгаа гэсэн. Таалагджээ дээ?
-Тиим ээ. Бид нэг жил хэрэглэж үзсэн. Хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан учраас дахин авч байгаа. Манайх адууны мах авч боловсруулан тэжээмэл амьтны хоол бэлтгэдэг компани.

-Хэр ихийг авч байгаа вэ?
-Ноднин 15 тн цул мах авч байсан бол энэ жил найман тн болсон. Компани маань байгуулагдаад удаагүй. Тэгээд ч бидний хийсэн бүтээгдэхүүн өндөр үнэтэй болохоор бага зарагдаж байгаа. Гэхдээ авч хэрэглэж байгаа хүмүүс сэтгэл хангалуун байдаг юм.

-Монголчууд адууныхаа махыг иддэг. Япон хүн адууны мах иддэггүй юм уу?
-Манайханд дээр үеэсээ адууны мах иддэг уламжлал бий. Адууны махыг нарийхан зүсээд түүхийгээр нь иддэг. Харин одоо бол Японд адуу маш цөөхөн учраас махыг нь өдөр тутмын амьдралдаа хэрэглээд байдаггүй юм. Японд адууны махаар гэрийн тэжээмэл амьтны хоол хийдэг компаниас гадна хоол хүнс үйлдвэрлэдэг компани ч бий.

-Танайх заавал яагаад нохойны хоол хийдэг юм бэ?
-Японд 10 сая нохой байдаг гэсэн тоо бий. Япончууд нохойгоо амьтан биш гэр бүлийнхээ нэг гишүүн гэдэг утгаар хайрладаг болохоор өөрсөдтэйгөө ижил хэмжээнд чанартай хоол өгөхийг зорьдог. Нохой бол үр хүүхэдгүй хүмүүст хүүхэд нь, өндөр настнуудад түшиг тулгуур нь болдог. Тэгээд ч Японд нохойны дундаж ханш 200 мянган иен байдаг. Тиим бага үнэ биш. Энэ утгаараа япончууд нохойнхоо хоолонд их анхаардаг. Тиим болохоор бид дээд зэрэглэлийн хоол хийдэг.

-Ямар үнэтэй вэ?
-100 гр-аар савласан нь 315, 200-гр-аар савласан нь 525 иенийн үнэтэй. Махаа үйлдвэрийн аргаар боловсруулж ямар ч хольцгүйгээр савласан. Цэвэр адууны мах гэсэн үг л дээ.

-Монгол адууны мах юугаараа онцлог вэ?
-Монгол адууны мах байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ өндөр үнэлэгддэг. Элдэв төрлийн химийн хольцгүй. Бид Монголоос гадна Америк, Канад, Польшоос адууны мах импортлодог. Тэндээс авдаг мах тиим сайн чанартай байдаг гэж бодохгүй байна.
Сайн чанарын мах хаанаас авах гэж бодож явтал нэг монгол хүн намайг С.Дэлэг захиралтай танилцуулсан. Тэгээд л мах авах болсон юм. Бид сэтгэл хангалуун байгаа. Эндээс махандаа чанарын баталгаа авч байгаа. Япондоо очоод нарийн шинжилгээ судалгаа хийхэд үнэхээр өндөр чанартай гэсэн үнэлгээ гарсан. Монголчууд ч олон улсын оюуны өмчийн газарт адууны махны чанарыг батлуулах гэж байгаа тухай ярьж байсан. Тэгвэл монгол махны чанарыг дэлхийд үнэлэх болно. Манай компани цаа-шид ч Монголоос түүхий эд авч хамтарч ажиллах зорилготой байгаа.

Д.АРИУН
(өдрийн сонин 2005-10-04 238)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button