Монголчуудад бие даасан хөгжлийнхөө төлөө өөрийн хүчин чармайлт чухал
Ерөнхий сайд Жуничиро Коизуми ардын баатар болон торолзож, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр тэр тухай бичиж, ярьж байна. Япончууд ер нь хувьсгал гэдэг үгэнднэлээд дургүй. Гэтэл энэ өдрүүдэд Коизумигийн хувьсгалгэж ярьж байгаа нь одоо, ирээдүйн үйлявдал, шиидвэрийн жин нөлөөг илтгэх мэт. Ж.Коизуми Японы 89 Ерөнхий сайдаас хамгийн гүнзгий өөрчлөлт хийсэн, хамгийн удаан хугацаанд энэ албыг хашсан хүн болох байхаа. Энэ удахгүй тухайлбал ирэх оны 9-р сард тодорно байх. Тэр үед сэтгүүлч би хэлснээ батлаж бас бичнээ. Коизумигийн хувьсгал гэж юуг хэлээд байна вэ?
Дэлхийн улс төрийн түүх 90-ээд оны эхнээс бараг бухлээрээ цоо шинээр эргэсэн юм. Зөвхөн социализм, социалист гэж нэрлэж байсан орнуудад бус дэлхий даяараа шинэчлэгдэж эхэлсэн. Хуучин систем, нэгэн том эзэнт гүрний дагуул байсан жижигхэн мон гол оронд хүртэл гүнзгий шинэчлэл болж, Чингисийн монгол дэлхийн тайзнаа дахин шинээр дуулдах болсон юм. Гэтэл хөгжил цэцэглэлтийн нэг оргил арлын Японд дэлхийн аястай тиим өөрчлөлт ороогүй гэж болно. Орох шаардлага байсан, одоо ч байна. Энэ талаэр Японы Засгийн газар энэ 10 гаруй жилийн турш өөрчлөлтийг сэдсэн, төлөвлөсөн. Гэвч биелээгүй. Сэдсэн Ерөнхий сайд гэвэл Хашимото тэгээд… Мури гээд бий. 1947 онд батлагдсан Японы Үндсэн хуулиас эхлээд улс төр, эдийн засгийн тогтолцоог маш нарийн хуульчлан багцалжээ. Тэр нь дайны дараах үеийн хөгжлийн хөдлөх хүч, гэрэлт дэнлүү байлаа. Гэтэл өнөөгийн өөрчлөлтийн явцад тэр нь хүлээс, чөдөр болсон. Хуучнаараа байж болохгүйг амьдрал харуулсаар байна. Ердийн гадаадын сэтгүүлч надад тохиолдсон наад захын жишээ нь Токио хотын том банкинд орж хэдэн мөнгө солиулах гэтэл япончууд бөхөлзөөд л гүйгээд байдаг, би суугад байдаг… Олон шат дамжлага, хэрэггүй их, гэхдээ .заалттай үйлдэл. Монголд гэхэд л гарын үсэг зураад л гялс. Японы одоогийн Ерөнхий сайд Жуничиро Коизуми өөрчлөлт шинэчлэлд хүчтэй, бас суурь дэвегэр, бололцоотой орж ирлээ. Ёстой нэг сойлго нь таарсан хурдан морь шиг бөмбөлзөж эхэллээ. Парламентынхаа доод танхимыг тараагаад шинэ сонгууль хийж, тэргүүлдэг нам нь үнэмлэхүй олонхийн суудал авлаа. Засгийн газраа дур мэдэн бүрдүүлэх ногоон гэрэлтэй боллоо. Эрх баригч Либерал-Ардчилсан намыг /ЛАН/ зоригтой шинэчлэн гаргаж ирлээ. Энэ нам 1955 оноос хойш засгийн эрхэнд байсан, хуучирсан нэг хэвийн үйл ажиллагаатай улс төрийн хүчин болсон юм. Одоо Коизуми Японы хуулийн тогтолцоог Үндсэн хуулийн заалтуудаас эхлээд өөрчлөх гэж байна. Үндсэн хуулийн 9-р заалтанд л өөрийн армитай байж болохгүй, олон улсын цэргийн ажил-лагаанд оролцохгүй зэрэг заалтын төлөө л их шүүмжлэл болсон. Хоёрдугаарт улс төрийн намуудыг өөрчлөх гэж байна. Зохион байгуулалтын, гишүүд дэмжигчдийн бутцийн өөрчлөлт хийх юм байна. Гуравдугаарт, санхүү эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт хийх гэж байна. Улсын мэдлийн томоохон үйлчилгээ, үйлдвэрийн компануудыг хувьчлах гэж байна. Түүний дотор одоо их ярьж буй шуудангийн салбарын хувьчлал. Энэ бол зөвхөн шуудангийн үйлчилгээ бус шуудан, банк, даатгал зэрэг асар том хуучирсан сүлжээ байна. Энэ салбар 380 гаруй мянган ажиллагсадтай, бараг 40 тэрбум ам. долларын хөрөнгөтэй хэт том айл. Түүнийг хувьчлахыгхэн ч эсэргүүцэхгүй байна. Гэвч хийж чаддаггүй. Сая болсон сонгууль, Коизуми түүний Засгийн газар үүнд ногоон гэрэл асаав бололтой. Өнөөдөр Японы парламентын доод танхимд яг энэ асуудлыг хэлэлцэж байна.
Одоогийн Ерөнхий сайд Жуничиро Коизумийг эрс шинэчлэл хийх ганц хүн гэж өнөөдөр Японд ярьж байна. Түүнийг засгийн газрын тэргүүнээр дахин батлагдаж буй, түүнээс мэргэжил нэгт сэтгүүлчид маань ярилцлага авч байгааг нүдээр үзэж ч чихээр сонслоо. Түүнийг доод танхимын 480 гишүүнээс 340 нь, дэд танхимын 225-аас 134 нь санал өгч 70 гаруй хувийн саналаар батлагдаж байх юм. Дашрамд нь мэргэжил нэгт сэтгүүлчдийнхээ амыг ажиглахад юуны түрүүнд овжин шуурхай, мэдлэгээр өвч байх сайхан. Хүнээр юм хэлүүлэх арга мэх сайтай, ганцхан үгэнд ганцхан хариулт авах зорилготой. Манайхан нэг хүн л бүгдийг хамж шимэн, бүгдэд үнэлэлт дүгнэлт өгч мэдэмхийрэн баахан ярьдаг нь үзэгч сонсогчдод наалдацтай бус яршигтай. Эн Эйч Кэй телевизийн улс төрийн тоймч нэрт сэтгүүлч Миягэ гуайн үгийг их дагадаг байна. Тэр Японд одоо улс төрийн лидерийн тухайд Коизумид дөхөж очих хүн алга гэж байсан. Ж.Коизуми дорвитой өөрчлөлт хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Их зоригтой ажиллаж байна. Ямар сайндаа тэр одоо Ганц бие хөх чоно хоч аваад байхав. Парламентдаа ч өөрчлөлт хийж байна. Доод танхим нь баталсан хуулийг дээд танхим нь батлахгүй байгааг хуульд заасан хугацаа өнгөрчихвөл шууд батлагддаг. Тэгвэл дээд буюу зөвлөхүүдийн хэрэггүй юм шиг. Эрх баригч ЛАН парламентад 2/3 суудал авна гэдэг өөрчлөлтөнд ногоон гэрэл асааж ганцаар хөх чоно-ын нүд гялалзан мал багшрах уудам тал руу ширтэж байна. Тэр түүхийн хоромхон зуур ч их үйл амжуулна даа. Монгол хүний ярьдгаар хааны алба халаатай, эзний алба ээлжтэй учир дараагийн хүн хэн болох вэ гэдгийг бодож бэлтгэж байна. Коизумигийн ойрын хүрээллээс Ш.Абэ, Я.Фукуда гээд л … Дараагийн хүрээллээс Т.Асо, Хирануима …гээд л …
Ж.Коизуми өөрчлөлт хийх намын бааз сууриа зэрэг бэхжүүлж байгаа онц ач холбогдолтой байна. Өчүүхэн сэтгүүлч би хүний хэрэгт хошуу их дүрлээ.
Одоо монгол, японы өнөөгийн харилцааны талаар Манай хоёр орны харилцаа их сайн байна. Өнгө нь ёстой гялалзаж байна. Үндэс суурь нь юу вэ? 1994 онд гаргасан Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Япон улстай харилцахад тэргүүлэх ач холбогдол өгнө гэж заажээ. Энэ нь нэгдүгээрт дэлхийн эдийн засгийн Ази, Номхон далайн бүсийг төлөөлсөн хүчирхэг гүрэн. Улс төрийн утгаар Монгол улс их гүрнүүдтэй харилцах тэнцвэр бий болгох, нэгнээс хэт хамаарахаас сэргийлэх ач холбогдолтой. Хоёрдугаарт, эдийн засгийн хүчирхэг гүрний дэмжлэг зээл тусламж авах, монгол оронд шинэ хөгжлийн суурийг тавихад нэн тустай. Гуравдугаарт, Ази, Номхон далайн бүс нутаг болоод даян дэлхийд Монгол улс өөрийн байр суурь, орон зайгэзлэхэд Японы дэмжлэг чухал. Монгол, японы харилцаа яагаад ийм санасанаар таатай байна вэ? Япон улсын Ерөнхий сайд Кайфу Монголд ардчилал бараг эхлүүт л ирсэн. Улс төр эдийн засгийн дэмжлэгээ шууд хэлсэн, биелүүлсэн. Эрх баригч ЛАН-ын гадаад бодлогод Монголыг дэмжих тусгай заалт болон орсон. Энэ бол 1997 онд шүү дээ. Япон монголтой харилцахдаа нзгдүгээрт, Монгол бол Ардчилсан орон, хоёрдугаарт, нэгбүснутгийнх. Иймээс хэрилцааг бүх талаар хөгжүүлэх зорилт тавьжээ.
Монгол, Японы сонирхолд, эрх ашиг нэг шугаман дээр огтлолцож байна.
Ингээд ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА гэж тодорхойлов. Энэ нь хэрэгжих ГУРВАН тулгуур баганатай.
Нэгдүгээрх нь Монгол, Япон хоёр улс харилцан ойлголцсон, бие биенээ итгэлцэлсэн улс төрийн харилцаатай. Дээд, доод зиндааны бүх түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээний барин тавин гэрч нь сэтгүүлч би мөн.
Хоёрдугаарх нь Бие биенээ нөхсөн эдийн засгийн харилцааны зарчимтай, тохироотой, бас бололцоотой. Харин зорилго одоохондоо доголдолтой, хөрөнгө мөнгөний нэг талын урсгалтай байгаа. Монгол улс 1990 оноос хойш Японоос 2, 3 тэрбум ам.долларын зээл тусламж авсэн нь бусад бүх орны тал хувь нь байна. Японы зээл тусламж хүрээгүй улс ард аж ахуйн салбар одоо манайд алгаа.
2004 оны 12-рсард Монгол улсад зээл тусламж үзүүлэх таван жилийн хугацаатэй тусгай хөтөлбөр гаргасан байна. Японы дэлхийд нэртэй том пүүс компаниуд монголтой харьцаж хандаж эхэллээ.
Гуравдугаарх нь Монгол, япон хоёр орон соёл, боловсрол, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын бүх салбарт өргөн харилцаатай байна. Монгол Японы харилцаанд нөр хөдөлмөр их мэдлэгээ зориулан ажилладаг дипломатууд эрдэмтэд манайд ч олон бий. Тэд их хувь нэмэр оруулж гайхалтай сайн ажиллаж байна. Туршлагатай дипломатч, эрдэмтэн С.Хүрэлбаатар, эдийн засгийн харилцааны нэг ноён нуруу, ноён Жигжид зэрэг хүнд гялайлаа. Олон нийтийн харилцаа хамтын аижллагаа маш өргөн дэлгэр. Одоо Японд Монголын 800 гаруй оюутан суралцаж байна. Цаашид эрс нэмэгдэх юм байна. Манай хоёр орны олон нийтийн байгууллагуудын харилцаа маш өргөн байна. Японд одоо 70 орчим Монголтой харилцах нийгэмлэг, манайд Японтой харилцах 30 орчим нийгэмлэг ажиллаж байна. Монгол Япон хүмүүсийн харилцааны тухай сэтгүүлч би олон юм бичиж чадна. Саяын сумо бөхийн сонирхолтой барилдааны гэрч байсан тухай тусад нь бичих учир энд нуршихгүй. Дээрх гурван үндэс мөчрөөс өнөөгийн Монгол Японы харилцаа дэлгэрч байна. Түүнд эрх зүйн бат үндэс бас Бас бордоо байна. Харилцаа хөгжихийн хэрээр төвөгтэй асуудал байлгүй л яахав. Тэр тухайд энэ удаад бичих хэрэг алга. Үр нөлөө нь бага байна. Харин хуучин үед харилцааны тухай хэлж байсан нэг зүйлийг саная. Хоёр орны хооронд асуудал байхгүй нь өөрөө асуудал.
Япончууд бидэнтэйгээ илэн далангүй харилцаж ярьж байгаад гялайлаа. Монголд улс төрийн намуудын төлөвшил удаан байна. Түүнээс улбаалаад албан тушаалын өрсөлдөөн, танил тал харах, хээл хахууль барих зэрэгт тэд санаа зовинож байна гэнэ шүү. Монгол орон эдийн засгийн хувьд хүнд бэрхээ ардаа хйичихсэн одоо цааш хөгжих 20-25 жилийн хугацаатай алсыг харсан дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулаасай. Түүнтэй Япон зээл тусламжаа уялдуулбал илүү үр дүнд хүрнэ дээ гэж гэцгээж байна шүү. МОНГОЛЧУУД ХӨГЖЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ өөрийн хүчин чармайлт гаргах нь дутмаг байна гэж тэд хэлж байна. Японы зээл тусламж биднийгээ тэжээх бодлого биш байна.
Харин ганцхан сэтгүүлч миний үгээр япончууд Монгол хэмээх шинэ бага найзынхаа тухайд …Та нарыг бид л гэсэн сэтгэлгээ байгаа нь давилуун бөгөөд аятайхан санагдсан шүү. Гэхдээ энэ бол миний л үг.
Саяхан болтол ойр мөртлөө хол байсан Монгол япон хоёр орон ойртож байна, дотносож байна. Зөв дөө!
Олон улсын сэтгүүлч, доктор Б.ДАШЗЭВЭГ
(өдрийн сонин 2005-10-04 238)