Хүүхдүүдээ рахит өвчнөөс хамгаалъя?
Уг өвчнийг үүсгэж байга гол шалтгаан нь хоол тэжээлийн болон нарны гэрлийн хомсдолоос үүдэлтэй бие махбодь дахь Д аминдэмийн дутагдал юм .
Рахит өвчний эхлэлтийн үед
Хүүхдийн тайван байдал алдагдаж аймтгай, уцаарламтгай, уйламтгай болж нойрондоо муудан амархан хөлөрнө .
Ясны өөрчлөлтийн анхны шинж тэмдэг илэрнэ.
Шээсэнд аммиак, фосфор, диастаз ихэснэ.
Хэрэв энэ үед оношилж тууштай эмчлэхгүй бол рахит өвчин нь ид үедээ шилжинэ.
Ясны өөрчлөлт гүнзгийрч яс зөөлөрч, ясны зөөлөрсөн хэсгээр зөөлөн эд түрж төвийснөөр толгой гүнзгий, дөрвөлжин, цээж шувууных шиг болж, нурууны яс муруй, мөчнүүдийн ясны үзүүр бүдүүрэх, гуя шилбэний яс тахийх, аарцагны яс хавтгай болж багтаамж нарийсах зэргээр хэлбэрээ алдана.
Шүд ургалт удааширч бүрхүүл нь хэврэгшин өвчлөхдөө амархан болно .
Цээж хэлбэрээ алдаж хөдөлгөөн хязгаарлагдан улмаар амьсгалын эрхтний үйл ажиллагаа хямарч халдварт өвчинд амархан өртдөг.А,С,В аминдэмийн хэмжээ багассанаас хүчилтөрөгчийн дутмагшлыг гүнзгийрүүлнэ.
Цээж гүйцэд тэлэхгүй тул зүрхэнд цус сорогдон орох нь саатаж цусны их эргэлтийн венийн тогтолцоонд тогтонгишил үүсч цус багадна . Yүнээс болж элэг дэлүү томорнр. Гэдэсний шимэх ажиллагаа суларна. Цус уушигны арын хэсэгт тогтонгишно.
Хүүхдийн ходоодны шүүс ялгаралт муудаж хоол идэхдээ дургүй болно.
Элэг хэмжээгээрээ томорч үйл ажиллагаа хямралд орно .
Рахит өвчний хүнд хэлбэрийн үед мэдрэлийн үйл ажиллагаа, биеийн ерөнхий байдал ихээхэн суларч бие бялдарыг өсөлт мэдэгдэхүйц саатна.
Үүнээс үзэхэд Д амин дэм дутагдаснаас хүүхдийн бүх бие махбодод бүхийл эд эрхэтний өөрчлөлт гардаг байна.
Иймээс Аминдэм А+Д-г уг аминдэмийн дутагдалаас урьдчилан сэргийлэх, рахит өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг .
Мөн арьс, салс бүрхүүлийн зарим өвчин / псориаз, ихтиоз, дерматоз/ насанд хүрэгсдэд яс зөөлөрх / остемаляция / өвчний үед хэрэглэнэ.
А болон Д аминдэмийг хамт хэрэглэхийн ач холбогдол нь тэд нэг нэгнийхээ үйлдлийг дэмжиж шимэгдэлтийг түргэсгэхийн зэрэгцээ бие махбодод нөгөө аминдэмийнхээ илүүдэл бий болохоос урьдчилан сэргийлнэ.
Хоол тэжээлийн зүйлээр аминдэм А г хангалттай хэмжээгээр авч буй тохиолдолд аминдэм Дз-г дангаар хэрэглэж болно.
А аминдэм
Харанхуй орчинд нүдний харааг дасгах чадвартай родопсин хэмээх пиггмент бүрэлдэх явцад чухал үүрэг гүйгэтгэнэ.
Бие махбодийн халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.
Салст бүрхүүл хучуур эсийн хэвийн эргэн төлжих явцад зайлшгүй хэрэгтэй .
Бие бялдрын өсөн төлжихөд яс, мөгөөрсний бүтэц бүрэлдэхэд чухал үүрэгтэй .
Д аминдэм
Рахитын эсрэг идэвхитэй хүчин зүйл болно.
Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангана.
Кальци ба фоспатыг гэдсээр шимэгдэх, эрдэс давсыг зөөвөрлөх ба ясыг кальцижуулхад гол үүрэг гүйцэтгэнэ.
Биеийн дархлалын тогтолцооны хэвийн аиллагааг хангана.
Усан уусмал хэлбэр нь тосон бэлмэлийг бодвол биед шингэхдээ хурдан байдаг давуу талтай .
А+Дз хэрэглэх тунг эмчийн заавраар тогтоох ба хоногт
4 долоо хоногтойгоос 12 сар хүртлэх хүүхдэд 2 дуслаар нэг удаа
12сараас дээш насны хүүхдэд 3 дуслаар нэг удаа
Насанд хүрэгсдэд 3 дуслаар 2 удаа хоолны халбага / 15 мл / буцалсан усанд уусган уулгана.
Хоногийн тунг 6 дуслаас / 4000МЕ/ хэтрүүлж болохгүй .
Цээрлэлт
Аба Д аминдэмийг хэт мэдрэг хүмүүс
А ба Дз аминдэм агуулсан бусад бэлмэлтэй хамт хэрэглэхэд бие махбодод уг аминдэмүүдийн илүүдэл үүсч болзошгүй тул нийт тунг анхаарч үзэх шаардлагатай .
4 долоо хоногтойгоос бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө
Зөвлөсөн тунгаар хэрэглэхэд гаж нөлөө гарахгүй
Гэвч уг амин дэмүүдэд хэт мэдрэг болон уг бэлмэлийг удаан хугацаагаар, их тунгаар хэрэглэхэд дотор муухайрах, хоол идэх дуршил буурах, амны хөндий хуурайших, толгой эргэх, өвдөх, яс, үе мөчөөр өвдөх, цус болон шээсэн дэх кальци ихсэх, үс унах , элэгний үйл ажиллагаа хямрах зэрэг гаж нөлөө ажиглагдах болно.