Хуулийн этгээдийн орлогын албан татвар Хөрөнгө оруулалтыг дэмжих нь

Аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа нэмэлт хөрөнгө оруулснаар дээрх зорилт биелэх юм. Хэдийгээр орчин үеийн үйлдвэрлэлд хүний хүчин зүйлийг техник, технологи орлоно гэсэн болгоомжлол байдаг боловч хөрөнгө оруулалт ажлын байр шинээр бий болгодог гэж үзэж болно. Хүний хүчин зүйлийг техник, технологитой хослуулснаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дотооддоо төдийгүй олон улсад дээшлэх боломж бүрдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгө оруулалтыг дэмжих 2 нийтлэг арга байдаг. Эдгээр аргуудын эцсийн үр нөлөө нь адил юм. Үүний нэг нь хурдасгасан элэгдлийн арга буюу үндсэн хөрөнгийг богино хугацаанд элэгдүүлэх эсвэл уг хөрөнгийн ашиглалтын эхний жилүүдэд өндөр хувиар элэгдэл тооцох арга юм. Нөгөө арга нь хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт байдаг.
Аж ахуйн нэгж, байгууллагууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд татварын хөнгөлөлт эдлэх юм.
Үндсэн хөрөнгийг хурдан элэгдүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудад хөрөнгө оруулалтаа түргэн нөхөх боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл богино хугацаанд бий болсон эх үүсвэрээр дахин хөрөнгө оруулалт хийнэ гэсэн ойлголт юм. Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралт, биет элэгдэл нь ашиглалтынхаа эхний жилүүдэд илүүтэй байдаг тул үндсэн хөрөнгийг хурдан элэгдүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудад орлогоо зардалтай нь уялдуулах боломж бүрддэг. Үндсэн хөрөнгийн ашиглалтын эхний жилүүдэд бага хэмжээний засвар үйлчилгээний зардал гарах бөгөөд жил ирэх
тусам уг зардлын дүн өсдөг. Үүнийг хурдасгасан элэгдлийн зардалтай уялдуулснаар аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлдвэрлэлийн өртгөө жигд төвшинд байлгах боломж бүрддэг.
Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт нь хурдасгасан элэгдлийн аргатай төстэй боловч уг арга нь аж ахуйн нэгж, байгууллагуудад тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалтын тодорхой хувьтай дүйцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлдгээрээ онцлог юм. Засгийн газар уг хөнгөлөлтийн хэмжээг 5 хувиар тогтоон хуулийн төсөлд тусгаад байна. Цаашлаад, хэрэв хөнгөлөлтийн хэмжээ тухайн жилийн төлбөл зохих татварын дүнгээс их байвал илүү гарсан дүнг дараагийн 3 жилд суутган тооцох боломжийг бүрдүүлж байна.
Засгийн газар хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг хурдасгасан элэгдлээс илүүд авч үзлээ.
Учир нь дээрх 2 аргын эцсийн үр нөлөө, төсөвт орох татварын орлогын хэмжээ нь адил болов ч хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт нь аж ахуйн нэгж, байгууллагуудад илүү өгөөж өгөх юм.
Хурдасгасан элэгдлийн аргыг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагууд үндсэн хөрөнгийн 2 бүртгэл хөтлөх шаардлагатай байдаг бол хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг зөвхөн татварын тайлан тушаах үед хялбар тооцоогоор баталгаажуулдаг. Энэ нь татвар төлөгч болон татварын албанд илүү ойлгомжтой, ил тод байдлыг бүрдүүлэх юм.

Энэхүү мэдээлэл нь татварын шинэчлэлийн талаар нийт ард иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор Сангийн яам, Үндэсний Татварын Ерөнхий Газраас явуулж буй цуврал хэлэлцүүлгийн арвандөрөвдүгээр хэсэг юм. Та бүхэн уг цуврал болон өргөн барьсан хуулиудын төслийн электрон хувилбарыг Нээлттэй засаг вэб сайт (www.open-goүernment.mn), Сангийн яамны вэб сайт
(www.mof.pmis.goү.mn), ҮТЕГ-ын вэб сайт (www.mta.mn)-аас үзэж, саналаа ирүүлж болно.
Иргэдээс санал авах зорилгоор дээрх вэб сайтаас гадна олны танил болсон бусад вэб сайтуудад уг нийтлэлийг мөн гаргаж байгаа юм. Та бүхэн санал, сэтгэгдлээ үлдээнэ үү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button