2005 оны Дэлхийн хамгийн үнэтэй автомашин
1. Saleen S7 /$ 559.500/
Өнгөрсөн жил 652.000 долларын үнэтэй Enzo Ferrari машины дараа Saleen S7 нь Porsche Carrera GT-н хамтаар энэхүү хамгийн үнэтэй машины жагсаалтанд 2-р байр эзэлсэн билээ. Saleen-ы үнэ 440.000-560.000 доллар хүртлээ өссөн байна.
S7 нь хамгийн үнэтэй байхаасаа гадна хамгийн хурдан машин юм. Одоогоор 100 км/цагийн хурдыг 3 хүрэхгүй секундэд авч чаддаг цорын ганц гудамжинд унаж болох машин юм.
2. Mercedez-Benz SLR McLaren /$ 452.750/
Mercedez-Benz SLR McLaren нарын бүтээсэн уралдааны домог болсон супер машин билээ. SLR McLaren нь 5.4 литр багтаамжтай Ү-8 хэлбэрийн 671 морины хүчтэй мотортой юм.
3. Porsche Carrera /$ 443.000/
Porsche Carrerа бол зах зээл дээр шинээр гарч ирсэн супер машин биш. Carrera GT нь S7, SLR McLaren нарын нэгэн адилаар гудамжны хуулиар бол уралдааны машин. Carrera нь Porsche-нууд дотроос ганцаараа 10 цилиндиртэй мотортой билээ.
4. Maybach 62 /$ 377.750/
Maybach 62 бол зах зээл дэх хамгийн үнэтэй спорт бус машин юм. Mercedez-Benz корпораци Maybach 62-г хамгийн люкс ангиллын машин болгохоор зохиосон юм.
Мөн жолоочид ч гэсэн унахад урамтай машин. Хос турбин бүхий 5.5 литр багтаамжтай 543 морины хүчтэй Ү-12 загварын хөдөлгүүртэй.
5. The Rolls Royce Phantom /$ 320.000/
Rolls Royce Phantom бол хамгийн шинэ Rolls Royce юм. Энэ нь BMW-н эзэмшил байхаар хийгдсэн машин. Yйлдвэрийг эзэмшигч BMW пүүс анхнаас нь энэ машиныг боловсруулж зохион бүтээжээ.
BMW нь загвар зохион бүтээх багаа Англи руу илгээн Rolls Royce-г судлуулж, хуучны түүхэн загварыг нь орчин үеийн технологитой хослуулан загвар гаргахыг зорьсон бөгөөд үүний үр дүн нь Phantom юм.
6. The Maybach 57 /$ 327.750/
Maybach 57 нь 62-тойгоо адил хөдөлгүүртэй. Харин 62-оосоо арай богинохон мөн ачааны хэсэг дээрээ ая тух нь арай дутуу юм.
Maybach машинууд ихэвчлэн жолоочтой боссуудад зориулагдсан байдаг бөгөөд ялангуяа урт том 62 нь бол яг л Bentley Arnage шиг жолоочтой л явахад тохиромжтой унаа юм.
7. Lamborghini Murcilago /$ 281.000/
Lamborghini нь хоёр хаалгатай болон дээд тал нь авагддаг байдлаар хийгдсэн. Ямар ч байсан л та Ferrari-гаас харагдах байдал, тохь тух, дизайнаараа илүү гэж бодож болно. Орчин үеийн Lamborghini-гийн тухайд хамгийн сак юм нь бол хүрдээ эргүүлэхэд дөрвөн дугуй нь зэрэг эргэдэг явдал юм.
8. Aston Martin Ү-12 Үanquish /$ 256.350/
Aston Martin-ний хоёр хаалгатай загвар бүхий Ү-12 Үanquish нь дэлхий дээрх спорт машинуудаас хамгийн люкс машин юм. Bentley эсвэл Maybach нар шиг үйлдвэрээс сонгож болох маш олон төрлийн сонголттой. Aston Martin-г Ford Motor эзэшмдэг аж.
9. Ferrari 612 Scaglietti /$ 254.150/
Ferrari-гийн хамгийн шинэ шилдэг хоёр хаалгатай загвар нь 612 Scaglietti юм. Scaglietti Ү-12 хөдөлгүүр мөн арын жижиг суудал зэргээрээ онцлогтой.
10. Ferrari 575 Maranello /$ 225.090/
Ferrari 575 Maranello нь Ferrari 612 Scaglietti-аас тэс ялгаатай, хамгийн хуучин Ferrari-тай төстэй загвар юм. Хэдийгээр хуучны загвар ч гэсэн 575М нь гадаад загвар, Ү-12 хөдөлгүүр зэргээрээ нас харгалзахгүйгээр л сүр хүчтэй байсаар байгаа.