Монгол эмэгтэйчүүд дэлхийн зулай болох ЭВЕРЕСТ дээр
Өнгөрсөн 5 сард манай улсны уулын эрэгтэй баг дэлхийн зулайд хөл тависан бол энэ удаад эмэгтэй уулчид маань Төвдийн нутгаар дайралтаа хийхээр бэлтгэлээ хангаад байна. Хэдийгээр ирэх жилийн хавар гэхээр хол мэт санагдаж байгаа ч одооноос бэлтгэл ажилаа аль хэдийн хангаж эхлэсэн байна. Нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр аян замдаа гарах гэж байгаа юм байна. Авиралтын удирдагчаар Монголын анхны Эверест экспедицийн авирагч МУГТ Г.Өсөхбаяр, багийн ахлагч Ганга-Эверест сангийн гүйцэтгэх захирал Б.Гангаамаа, Спортын мастер Т.Сарангэрэл, Д.Эрдэнэтогтох, ОУХМастер Ч.Тэрбиш зэрэг Алтай, Хангай, Альп, Гималайд дайралт хийж байсан туршлагатай тамирчид баг бүрдүүлж байна. багийн тамирчидын дундаж нас нь 30-38-тай бүсгүйчүүд байна. Эверест-8850 багийн тамирчид ирэх оны 4,5 сарыг сонгож байгаа нь дайралт хийхэд хамгийн тохирсон сар гэж дэлхий нийтийн уулын спортын тамирчид үздэг тул энэ саруудад давшихаар болсон байна. Эверестийн оргилд нийт 51 улсын 2450 гаруй тамирчид гарсанаас 48 нь эмэгтэй тамирчид байсан тоо баримт байдаг байна. Хамгийн анх 1975 онд Японы Жун Ко Тай Бей эмэгтэй гарч байсан бөгөөд хамгийн сүүлд Ираны баг тамирчид гарсан байна. Тамирчид маань өндрийн бэлтгэлээ өнгөрөгч саруудад хийсэн бөгөөд 6654 метрт гарсан байна. Монголын эмэгтэй уулчид маань эхний ээлжинд эрэгтэй тамирчид амжилттай авираад ирсэн тул одоо бид чадна гэсэн халуун сэтгэлээр бэлтгэлээ хангаж байгаа аж. Уулын спортоор хичээлэлсэдийн багаж техник, орчин нөхцөл их зардал мөнгө шаардлагтай байдаг бөгөөд энэ удаагын төсөвт дундаж жишиг үнэ 100 мянган доллар байгаа юм. Эрэгтэй тамирчид маань Эверест оргилын энгэрээс нь гараад буцан ирсэн бол эмэгтэй тамирчид маань голч ухаанаа эхийн халуун сэтгэлтэй илбэн байж ар нуруугаар нь гарахаар төлөвлөж байгаа юм байна. Эверест-8850 багийн явц үйл ажиллагааг дамжуулах ажилтанаар уулчин, ОУ-ын хэмжээний мастер Заяа хариуцан ажиллах бөгөөд new tel компани хариуцан сансарын дамжуулагч станцаар оргилд хүрэх үйл явдлыг дамжуулах юм байна.
Т. Оргил /olloo mn/