Гүйцээлт

Нэгэн зүйлд байхгүй чанар нөгөө зүйлд байх агаад энэ хоёр зүйл нэгдэн нийлвэл нэгд нь байхгүй чанараар нөгөө нь гүйцэж нэг бүтэн төге чанарлаг зүйл бий болохыг ийн гүйцээлт хэмээн нэрийднэ.
Манайд өнөөдөр Догмидын Сосорбарам гэж нэг сонин бодьгал эр байна. Энэ хүнийг холхон зайнаас тааруухан сэтгэлийн нүдээр харвал жигтэйхэн онгироо сагсуу, биеэ тоосон амьтан үзэгдэнэ.
Харин зөв сэтгэлийн нүдээр харвал нэг их багтаж цөхсөн, оргилж цалгисан авьяас өөртөө итгэсэн бардамнал, өөрийгөө олж таньсан омогшил үзэгдэнэ. Бүүр дотно элэгсэг сэтгэлийн нүдээр харж, мөн тиим чихээр сонсож, бас тиим санаагаар үнэрлэвэл хачин намуун агаад уянгалаг зөөлөн ааш авир, машйд гүнзгий агаад эмзэг нарийн ухаан, зүгээр юм ярьж байгаад өөрийн эрхгүй инээмсэглэн баясах хүүхдийнх мэт ариухан цагаан сэтгэл, өөрөө өөртөө уяран нулимс цийлүүлэх гайхалтай торгон мэдрэмж үзэгдэж, сонсогдож, ханхална.
Энэ хүн өнөөдөртөө дөнгөж жүжигчин, дуучин, шүлэгч, хөгжимчин, уран уншигч, хөтлөгч төдий нэг л авьяастан. Тэр нэг мэдэхэд хөөмийлж, нугарч, барилдаж, эрдмийн зэрэг хамгаалж, зурж, сийлж, дарх хийж, ер нь яаж ч магадгүй.
Өдгөөгөөс 40 гаруй жилийн тэртээ тэр үеийнхнийхээ дунд Ренчиний Чойном гэж нэг өвөрмөц сонин ертөнц байсан. Тэр хүнийг тухайн нийгэм нь хүний урманд хумсын толион чинээ ойлгоогүй нь тэр нийгмийнхний буруу огт бус гагцхүү нийгмээсээ хэдэн арван, магадгүй зуун жилээр түрүүлж хадууран давхисан Р.Чойномын өөрийн нь түмэн буруу байлаа. Түүнийг дампуу архичин, хүүхэн эргүүлсэн завхай зайдан явдалтан, төр засгаа үзэн ядан эсэргүү хэмээн тэр үеийнхэн нь бодсоор өнгөрсөн нь гаслантай. Гэвч түүнийг ойлгодог цөөн боловч гэгээлэг нөхөд байсан нь бас үнэн.
Тэр хүн яруу найрагч, дуун хөрвүүлэгч, зураач, сийлбэрч, хөгжимчин, ая зохиогч, хэл шинжээч… байж. Тэр хүний юу чаддаг бүхнийг тоочиж мэдэхгүйн улмаас би энд гурван цэг орхиж байгаа юм. Магадгүй тэр драмын жүжигчин, дуурийн дуучин, балетийн бүжигчин, чөлөөт бөхийн хөнгөвтөр жингийн шаггүй тамирчин, сур харваач, манлай уяач байсан байж мэдэх л хүн.
Казак хэлээр найраглал бичиж, Орос хэлнээс А.С.Пушкиныг орчуулж, Герман, Франц, Япон хэл судалж, шүлэглэсэн роман туурвиж, айлд очоод явсан ч хаалганд нь шүлэг хавчуулж, гуанзанд пиво уугаад гарсан ч шүдэнзний хайрцаг дээр шүлэг тэрлэж, сайхан хүүхэн зөрөөд өнгөрөхөд шүлэг шидэж, харсан хүнээ танигдтал зурж, сонссон аялгуугаа тэр дор нь ноотлож, өөрийнхөө шүлэг аялгуу зохион гитардан дуулж, чухам оргилж цалгиж, амьдран буй нийгэм нь нэг л болохгүй байгаад зөвхөн өөрийнхөө төлөө биш нийт монголынхоо төлөө шаналан бачуурч явсан тэр хүн хорвоог орхихдоо
Хүнийн орчлонд хүн нэгээр дутаж
Хүндэтгэлийн тавцанд хөшөө нэгээр нэмэгдэв
Эрин цагийн тэнэгүүдтэй хийсэн
Ренчиний Чойномын цусгүй тулаан дуусав хэмээн бичээд дэрэн доороо хийсэн байсан гэдэг.
Мөнөөх хэд гурван авьяастай өнөө цагийн Д.Сосорбарам маань нэг мэдсэн чинь мөнөөх хэд гурван авьяастай Р.Чойномынхаа нэрэмжит ганц хүний Од театрт гээчийг байгуулан маяглаж өч дөчнөөн уран бүтээл хийсныг мэргэжлийн бус би яахин дүгнэн цэгнэх билээ. Ийн бичихдээ би тэр хүний юу хийсэн, юу хийгээд байгаа, юу хийх гээд буйг мэргэжлийн нөхөд нь, эрхэм урлаг судлаачид нь цаг алдалгүй олж хараасай, судлаасай,болж байгаа болон болохгүй байгаа тухайд нь үгээ хэлж, үнэлж цэгнээсэй хэмээн үг хаяж байгаа ухаантай юм л даа. Д.Сосорбарам бас нэг л мэдэхэд Р.Чойномын дуу хоолой болон түүнийг амьдруулж, олон сайхан шүлэг найргийг нь уран яруу утга гүнзгийгээр хайлан дуудаж соронзон хальс, цахим ялтаст бичүүлэн гайхуулав. Энд би, н ом сонин унших, эсвэл бид мэтийнхний уран яруу шүлэг зохиолыг түгдрэн гацан уншдаг тэр унших гэдэг үгийг зориуд хэрэглээгүй бөгөөд СБ-г цахим ялтас хэмээж байгаа юм шүү.
Тэрбээр Р.Чойномынхаа алдарт сайхан бүтээлүүдийг хайлан хайлан дуудахдаа заримдаа уурлан бухимдаж, заримдаа гансран гиюүрч, заримдаа мэгшин шугширч, заримдаа бодлогошрон дүнсийж, заримдаа басамжлан дооглох, бардамнан хөөрөх, баярлан догдох өнгэ аясаар тачигнатал инээж, заримдаа торж тогтохын үл мэдэн цэцлэн урегах билгээ. Түүний ийнхүү Чойномаараа амьсгалахыг нь сонсоход тэр хүн театрын тайз, дуу бичлэгийн өрөөнд байгаараа ор тас мартан, Чойномын байгаа тэр газар, Чойномын байсан тэр цаг хугацаанд түүнтэйгээ хамт байх шиг санагдана.
Энэ бол гуйцээлт юм. Д.Сосорбарам гэдэг энэ цагийн нэг авьяастан Р.Чойном хэмээх өөр цаг үеийн нэг авьяастнаа гүйцээж байгаа нь тэр. Нэг үгээр хэлвэл Р.Чойнам шүлгээ яг л ингэж Сосорбарамын ойлгосноор бодож бичсэн байж таарах агаад хэрэв өөрөө хайлсан бол яг л ингэж дуудах байсан гэсэн үг. Бас, хэрэв Сосорбарам шүлэглэвэл ингэж л бичих байсан. Чойнам түүнийг нь дуудвал яг л ингэж дуудах байсан гэсэн үг. Гэтэл Чойном нь шүлгээ дуудсангүй өнгөрч, дуудсан ч Сосорбарам шигээ дуудаж чадахгүй байсан байж мэдэх бол Сосорбарам ңь Чойном шигээ бичиж чадахгүй бие биеэ нөхөн гүйцээсэн гүйцээлт яах аргагүй мөн юм.
Аягүй бол Д.Сосорбарам Р.Чойномтой огт учраагүй, түүний барааг ч хараагүй байж мэднэ. Магадгүй түүнтэй нэгэн үед амьдарч, таньдаг мэддэг байсан бол ийнхүү түүнийхээ гүйцээлт болж чадахгүй ч байсан байхыг үгүйсгэх аргагүй.
Ер нь Р.Чойномын Д.Сосорбарам хэмээх гүйцээлт хожим төрөөгүй бол бас Д.Сосорбарамын Р.Чойном хэмээх гүйцээлт өмнө нь төрж гайхамшигт бүтээлүүдээ туурвиагүй бол монгол хүмүүн бид энэ этгээд танхай хоёр авьяастнаа гүйцэд нээж гүйцэд ойлгохгүй л өнгөрөх байсан хэрэг шүү дээ.
Миний амихандаа цэцэрхэн байгаа гүйцээлт хэмээхийн учир утга гэдэг энэ. Энэ намар миний бие нэгэн эрхэм нөхрийн унага тамгалах найрын үеэр Д.Сосорбарамтай уулзаж энгүүн хуучлах зуур Чойномыг сайхан амьдрууллаа. Бусад мундаг найрагчдын шилдэг бүтээлийг дуудан мөнхлөх бодол бий юу хэмээсэн юм.
Мань эр энэ тухайд хэдийн төлөвлөсөн тухайгаа тодорхой сайхан ярихын ялдар нэгэн санааг санаандгүй зүгээр хэлсэн ньнадад их л сонин санагдсан юм. Тэрвээр Шүлэг найраг дуудахад цаана нь хөгжим уянгалж байвал сайхан байдаг. Гэтэл Чойном гуайн шүлэг, найрагтай ганцхан Н.Жанцанноров гуайн хөгжим л яв цав авцалдан найрдаг юм даа гэсэн билээ.
Энэ үнэхээр сонин юм. Жүжигчин, яруу найрагч хоёрыг маань бүр төгс төгөлдөр гүйцээх хөгжмийн гүйцээлт нь, энэ хоёр хүнээр өөрийгөө гүйцээх хүн нь манай нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров байж таарч байгаа биш үү. Энэ гурван сонин содон авьяастан ийнхүү бие бйенийхээ гүйцээлт байгаа нь үнэхээр ховорхон сайхан хувь тохиол мөн бус уу.
Д.Сосорбарам лавтайяа Мишигийн Цэдэндорж агсныг амьдруулна. Бас Б.Явуухулан,
П.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн нарын уянга найргаас дуудаж таарна. Гэхдээ дээрх томчуудын шүлэгт хэн хэний хөгжим таарах бол. Д.Сосорбарам, эднийгээ Р.Чой- номыг гүйцээсэн шигээ гүйцээж чадах болов уу, үгүй болов уу гэдэг л сонин. Р.Чойном маань бас зурдаг, сийлдэг байсныг бодвол түүний энэ талын нь гүйцээлт болох зураач, сийлбэрчин байж болох мэт. Зураачийн тухайд гэвэл миний ойлголтоор СУИС-ийн багш зураач С.Бадрал байхыг үгүйсгэхгүй. Гэвч би энэ тухайд нарийн ширийнийг үнэндээ огт мэдэхгүй.
Гүйцээлт гэж нэг иймэрхүү юм байдаг бөгөөд бид аль болохоор бие биенээ ийн гүйцээж байвал нэн сайнсан.
Харамсалтай нь бид энэ цагт бие биенээ нөхөн гүйцээх биш харин хумслан дутааж байх шиг санагдана.
Шар хэмээх улаан эрээн сонинууд арай дөнгүүр яваа, олондоо аль нэг талаараа танигдсан хүмүүсийнхээ улыг шагайсан, нэр төрийг нь еэвтүүлэн, хийж бүтээх урам зоригийг ньмохоосон, тэднийхээ хооронд яс хаясан, эв эеийг нь эвдрэлцүүлеэн учир утгагүй зүйлийг зүгээр л таагаад, зохиогоод, хэвлээд тараагаад байх нь тэр. Хүмүүс ч ийм юманд бүр хар тамхинд донтсон мэт шунан дурлах болж. Тэр сонинууд ч ийм юмаа уншуулахын тулд орон байр, унаа машин, ер хүнд хэрэгтэй бүхнийг амлах болж.
Энэ оюуны хар тамхи үйлдвэрлэгчдийг яалтай вэ? Хиртэй мөнгөний төлөө хиртэй сэтгэлээр, хиртэй зүйл эрээчигч, хиртэй сонин гэгчийг гаргагч хиртэй хүмүүсийг яалтай вэ?
Энэ мэтийн оюун санааны гажуудлыг Ренчиний хүү харсансан бол юу гэж шүлэглэн дэлбэрэх бол?
Тэр шүлгийг нь Догмидын хүү хэрхэн дуудан цамнах бол?
Цаана нь Нацагийн хүүгийн ямар хөгжим нүргэлэн ниргэх бол? Бие биендээ элч гэрэл өгч, эрч хүч хайрлаж, бие биенээ юу чадахаараа гүйцээж ажиллахсан, хийж бутээхсэн, хөгжиж дэвжихсэн, амьдрахсан …

Д.ДАНЗАН
(өнөөдрийн монгол 2005-10-05 )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button