ЕРӨНХИЙЛӨГЧ

Монгол Улсад анх 1990 онд Ардын Их Хурлын чуулганаар БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн улс төрийн дээд албан тушаалтан бий болгон сонгож дараа нь 1991, 1992 оны зааг дээр хэлэлцэн баталсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн томъёолсон юм. 1992 онд баталсан Монгол Улсын анхны Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн тунхаглажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлдэг байна. Ийнхүү Монгол Улсад 1993 оноос 2005 оны хооронд Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн удаа болж нэг нь улиран сонгогдсоноор нийт гурван Ерөнхийлөгчийн нүүр үзэж ирлээ.
Монгол Улсын сонгогчид Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуульд зааснаар нь мэдэх боловч нэлээд тохиолдолд зарим иргэд энэхүү үндсэн бүрэн эрхээс гадуур, түүнд үл хамаарах асуудлаар шаардлага, гомдол, хүсэлт гаргах нь цөөнгүй учраас уг асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий газарт нь шилжүүлэх замаар гүйцэтгэх нь цөөнгүй байдаг. Тиймээс ч бидний асуудлыг Ерөнхийлөгч авч үзсэнгүй, өөрөө шийдвэрлэсэнгүй гэх хандлага байдаг. Иймийн учир сонгогч олонд дахин сануулахын тулд Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх ёстой үндсэн бүрэн эрхийг дор сийрүүлэн толилуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйл
1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
1.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах; (нэмэлт, өөрчлөлтөөр нь авав)
3.Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
4.Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
5.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
6.Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах
7.Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
8.Уучлал үзүүлэх;
9.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
10.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
11.Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх, Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
2. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
3. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах болно.
Энэхүү оршил хэсэг, Ерөнхийлөгч ямар үндсэн бүрэн эрхтэй байдгийг өнгөц харвал тэр суудал руу тэмүүлэх хүсэл өвөрлөсөн хүн Монголд цөөнгүй байж магадгүй. Үүнийг дараа өгүүлэх хэсгүүдэд сонирхуулах болно. Гэхдээ нэг удаад нэг л Ерөнхийлөгчийг сонгох учир бусад нь бэлтгэл хүч гэх юм уу, бяр чадал, дэмжлэг дутжээ гэхээс өөр замгүй биз.

2. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
Монголын түүхэнд төрийн тэргүүнээ анх удаа ард нийтээрээ сонгох нь 1993 онд тохиосон бөгөөд энэ нь улс төрийн ардчиллын томоохон үйл явдал болсон юм. Сонгуулийн өмнөх үйл явцын өрнөлт нэлээд өргөн хүрээнд болж энэ нь нэг талаар анх удаагийн сонгууль болох гэж парламентад суудалтай улс төрийн намуудын анхаарлыг энэ явц ихээхэн татаж байсан бол, нөгөө талаар Ерөнхийлөгчийн суудал руу тэмүүлэх эрмэлзэл, дэмжлэг хичнээн их байсныг жишээ харуулж байна. Тухайн үед үнэн хэрэгтээ хүчтэй өрсөлдөгчид МАХН-д төвлөрч байсан болохоор нэр дэвшүүлэх, сонголтоо зөв хийхийг аль ч хүчин онцгойд үзэж байв. Тэр үед парламентад энэ гурван нам л байв. Ингээд МАХН бие даан, МҮАН, МСДН хоёр эвсэл болон сонгуульд оролцохоор болсон юм. МАХН хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэсэн асуултаар намын анхан шатны байгууллагуудаасаа судалгаа авахад найман аймаг, гурван хотын дүнгээр 63 хүний нэр гаргасан гэсэн нэг баримт байдаг юм. Нэг, тэгээд хүчтэй нам гэлээ ч арай хэтэрсэн тоо байлаа. Тэгэхдээ тэдний дотор УИХ-ын дарга Н.Багабанди, дэд дарга Ж.Гомбожав, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон, Ерөнхий сайд П.Жасрай, УИХ-ын гишүүн М.Зэнээ, БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат, Үнэн сонины ерөнхий эрхлэгч Л.Түдэв, шадар сайд Л.Энэбиш нар хамгийн олон санал авсан байжээ. МАХН-ын сонгуулийн товчоо Ж.Гомбожав, М.Зэнээ, Л.Энэбиш нараас бусдыг нь намын бага хуралд оруулан, Б.Даш-Ёндон, П.Жасрай, Ц.Гомбосүрэн нар нэрээ татан авч эцэст нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрлэх даваанд П.Очирбат, Л.Түдэв нар тунаж үлджээ. Бага хурлын гишүүдийн саналыг нууцаар хураахад Лодонгийн Түдэв 67,7 хувийн саналаар МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрх авсан байна. Энэ завсар МҮАН, МСДН байдлыг нэлээд харзнаж, өөрийн гэсэн тактиктайгаар сонгуульд бэлтгэсэн байлаа. МҮАН эхлээд чуулганы хуралдаанаараа Ерөнхий зөвлөлөөс Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ардын аж ахуйтан Р.Дашдооров, Ил товчоо сонины улс төрийн тоймч, бэлтгэл хошууч генерал Л.Пүрэвдорж, МҮАН-ын чуулганы гишүүн, Монгол мэдлэг дээд сургуулийн захирал Л.Дашням нарын нэрийг дэвшүүлснийг хэлэлцэж, МҮАН, МСДН-ын хамтарсан хуралд оруулахаар тогтжээ. Харин МСДН байдлыг харзнасны дүнд П.Очирбат МАХН-аасаа нэр дэвшиж чадалгүй сулраад ирснийг энэ нам нэн яаралтай олзлон авч ингээд МСДН-ын Бага хурал Ерөнхийлөгчид П.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Чимид, МСДН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Ламжав нарын нэрийг дэвшүүлэхээр болжээ. МҮАН, МСДН сонгуульд хоёр талаасаа 25,25 төлөөллөөс бүрдсэн нэгдсэн хурлаараа нэр дэвшигч дээрх хүмүүсээ шигшилт хийж П.Очирбат, Р.Дашдооров нарыг үлдээн санал хураахад П.Очирбат Ерөнхийлөгчид нэр дэвших эрх олж авсан юм.
Ийнхүү 1993 оны зургадугаар сарын 6-нд болсон сонгуулиар МАХН-аас Л.Түдэв, эвслээс П.Очирбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнд МАХН-аас суларч МҮАН, МСДН-д ирсэн П.Очирбат сонгогчдын 57,8 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Харин яагаад МАХН сонголтод амжилт олоогүй вэ гэхээр мэдээжээр удирдах бүлгийнхний үйл явуулга сул, бас тактикийн алдаа байсан байх. Түүнээс бус ард түмэн Очирбатыг нам сольж ирлээ гэж нэг их бодоогүй. Нөгөө талаар олны сэтгэл хөндийрөөгүй байв. Түүнд Ерөнхийлөгч байх туршлага өмнө нь хуримталсан байлаа. Хүн нь элгэмсэг, олны хэллэгээр хээгүй, бодлогын уян хатан ухаантай, ард түмний дунд нэр хүндтэй байв. Энэ нь Ерөнхийлөгч байх хугацааны дөрвөн жилд ч өөрчлөгдөөгүй, улсын тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж чадсан. Ганц жишээ хэлэхэд 1994 оны дөрөвдүгээр сард Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж сөрөг хүчнийхэн улс төрийн өлсгөлөн зарласан юм. Улс төрийн тогтворгүй байдлын шинж ч илүү хурц хэлбэртэй болж, өлсгөлөнгийн эсрэг өөр хэсэг өлсгөлөн зарлаж хоёр талд эвгүй, үл эвлэрэх байдал өргөжиж чухам гал дээр тос хийх нь үлдээд байлаа. Ийм эгзэгтэй нөхцөлд хямралыг зогсооход Ерөнхийлөгч П.Очирбат уян хатан, ухаалаг бодлого явуулснаар нөхцөл байдал хэвийн болоход гол түлхэц болсон юм. Энэ байдал дахин давтагдаагүй. Ерөнхийлөгч ч парламентын улс төрийн намуудтай ажиллаж чадаж байлаа. Гэхдээ дөрвөн жил гэдэг бол нэг бодоход Ерөнхийлөгч хүн өөрийгөө хүчтэй, эс хүчтэйг харуулах богино бус хугацаа бөгөөд нийгэм сахилга, дэг журам суларч, ажилгүйдэл, ядуурал өсөх хандлага бий болсон нь ард түмэн П.Очирбатаас бүр 1990 онд хэлж байсан төмөр нударга-ыг нь нэхэх болсон юм. Ер нь төрийн ажил алмайрах шинж ч ажиглагдаж байв. Ийнхүү явсаар 1997 болж Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль тулж ирсэн юм. 1996 онд УИХ-ын сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барих болсон. Энэ бүх нөхцөл байдлыг сөрөг хүчин болсон МАХН маш нягт авч үзэх ёстой байлаа. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялах итгэлийг ард түмний дотор бий болгох хэрэгтэй байлаа.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Нацагийн Багабанди хоёр удаа сонгогдсон
Н.Багабанди Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэлтэй хүн болчихсон байлаа. Тэрээр 1992 онд УИХ-ын даргаар сонгогдож, 1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барихад зүй ёсоор эрхээ түүнд шилжүүлсэн юм. Гэхдээ УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон хэвээр байв. Тэрээр төрийн дээд төвшинд ажиллах хугацаандаа улс төрийн удирдлагын туршлага хуримтлуулсан, төрийн бодлогын хэм, тэгш чадамжийг өөртөө агуулж чадсан зүтгэлтэн байлаа. 1997 он гарахад Н.Багабанди МАХН-ын анхны дарга болжээ. Энэ ондоо болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвсэл дотроо дан өрсөлдөөн байсан жишээ бол сонин л юм. МҮАН, МСДН Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох тухай гэрээнд 1997 оны эхээр гарын үсэг зурж, 40,40 хүний тэнцүү төлөөлөлтэйгээр хурлаа хийж МҮАН-аас П.Очирбат, МСДН-аас П.Очирбат, Ц.Гомбосүрэн, Д.Ламжав нарын нэрийг дэвшүүлэхэд Ц.Гомбосүрэн захидал ирүүлж нэрээ татсанаар П.Очирбат, Д.Ламжав нар өрсөлдөж 65,7 хувийн саналаар П.Очирбатад Ерөнхийлөгчийн суудалд дахин суухын төлөө өрсөлдөөний эрхийг олгож, итгэл хүлээлгэжээ. Тэгвэл МАХН энэ удаа бас боловсон хүчний нөөц чадвараар аагархсан байна. Удирдах зөвлөл нь Н.Багабанди, П.Жасрай, Ж.Гомбожав, Л.Түдэв нарын нэрийг гаргаж харин Бага хурлын гишүүд доктор Ш.Батсуурь, академич Б.Чадраа нарыг нэмэх санал оруулжээ. Н.Багабанди 71,93 хувиар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвших эрхтэй болов. Өөр нэг сонирхолтой төдийгүй сайшаалтай үйл явдал нь УИХ-д нэг төлөөлөлтэй байсан МУНН Ерөнхийлөгчийн сонгуульд орох болж намын дарга Б.Жамцай, УИХ-ын Ж.Гомбожав нарыг нам дотроо дэвшүүлэн өрсөлдүүлж Ж.Гомбожав 94,8 хувиар ялж, Ерөнхийлөгчид өрсөлдөх болов. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн сонгуульд гурван нам, гурван нэр дэвшигч, өөрөөр хэлбэл МАХН-аас Н.Багабанди, МҮАН, МСДН-ын эвслээс МАХН-аас бүрмөсөн шилжин ирсэн П.Очирбат, МУНН-аас мөн МАХН-аас гарснаа зарласан Ж.Гомбожав нар өрсөлдөж, сонгуульд Н.Багабанди 60,81 хувиар ялж Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч болов. Н.Багабанди МАХН-аас төрсөн анхны, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч болсон нь П.Очирбатыг хээгүй, Н.Багабандийг хийгүй гэж олон түмэн томъёолж байсан нь Н.Багабандид илүү талтай байсны илрэл байх. Гэхдээ аль альд нь хиймэл дүр байсан эсэхийг хэлж мэдэхгүй. Би энд өмнөх ба шинэ Ерөнхийлөгчийн аливаа талыг харьцуулж юм уу, сөргүүлж ярихгүй. Харин хоёр дахь Ерөнхийлөгч маань ямар хүн байв гэдгийн талаар олны санаанаас олж авсан бодлоо цухас дурдъя. Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдохоор нэр дэвших, үеэр хийсэн уулзалтаар болон бас сонгогдсон хойноо олон түмний хүлээж байсан эмзэг асуудал руу шууд анхаарлаа хандуулан орж эхэлсэн юм. Сахилга, дэг журам тогтоох, архидалттай, согтуурал, ажилгүйдэлтэй тэмцэх талаар үнэхээр тодорхой бодлого явуулсан. Энэ талаар хууль шийдвэр ч гаргуулсан. Н.Багабанди Ерөнхийлөгчийн алба хаших эхний дөрвөн жилдээ улс ардын аж ахуйн бараг бүх том салбараар Ерөнхийлөгчийн бодлогыг тодорхойлж энэ чиглэлд зохих байгууллагуудыг чиглүүлж байсан. Ер нь эхний жилүүдэд өргөн хүрээнд ажилласан гэж ойлгож явдаг. Бас ч тэрээр соёл, боловсролыг хөгжүүлэх анхны ажлуудыг хийж эхэлсэн гэхэд болно байх. Тийм ч учраас Н.Багабанди Ерөнхийлөгчийн нэр хүнд өндөр, дахин сонгууль болоход давуу байдлаар ялалт хийх нөхцөл бүрэлдэж байлаа. Гэхдээ 1998-1999 онд Монголын төрд хямрал нүүрлэж байсан үе. 1998 онд хоёр удаа 1999 онд нэг удаа Засгийн газар огцорч бас УИХ хуралдаанаа ч хийж чадахгүй болж ирсэн. Энэ бүхнийг хэвийн байдалд оруулж төрийг зохих төвшинд нь ажиллуулахад Н.Багабанди хэтэрхий аядуу байдлаар хандаж ажилласан болов уу гэж санагддаг. Энэ нь аль аль хүчнийхний таалалд нийцэж байсан байх. Тэрбээр анх Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо зөвд зөөлөн, бурууд хатуу гэсэн зарчимтай байсан бол Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар боловсон хүчнүүдийг намын харьяаллаар нь хуйлруулж үймүүлэхэд тэрхүү хар кампанийг засч залруулахад нэг л их анхаараагүй шиг санагдаж байна. Энэ зуршил дараа дараагийн үеүдэд давтагдах болсон юм.

2001 он гарч Ерөнхийлөгчийн гурав дахь сонгууль болох цаг тулж ирлээ. Энэ мэт зам туулж ирсэн ч сонгуульд ялах магадлал Н.Багабандид бас байлаа. Энэ сонгуулиар МАХН-аас Н.Багабанди, МҮАН-аас Р.Гончигдорж, ИЗН-аас Л.Дашням нар нэр дэвшиж өрсөлдөж Н.Багабанди хоёр дахь ялалтаа хийж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн өндөр албыг 2001-2004 онд хаших болсон юм. Н.Багабанди сонгуульд ялахад нөлөөлсөн зарим хүчин зүйл байсан нь мэдээж. Нэг талаар Н.Багабанди Ерөнхийлөгчийн албыг өнгөрсөн дөрвөн жилд нийт ард түмэн мэдэхээр хал балгүй өнгөрөөж чадсан. Нөгөө талаар Р.Гончигдорж хэдийбээр хүчтэй өрсөлдөгч байсан боловч тэрээр 1998-1999 оны УИХ-ын үед дарга нь байхдаа төрийн дээд эрхийг барьж чадахгүй нь гэсэн ойлголтыг нийтэд өгсөн байх. Гурав дахь нэг санаа бол МАХН 2000 онд үнэмлэхүй олонхийн суудал авч төрийн эрх барих болсон нь Ерөнхийлөгчийг сонгоход сонгогчдын сэтгэл зүйд эерэг нөлөөлсөн байх. Энэ мэт хүчин зүйлүүд Н.Багбандийг Ерөнхийлөгч болгож 2001 оны дундаас 2005 оны дунд үеийг хүртэл тэргүүн байлаа. Ерөнхийлөгч Н.Багабанди хоёр дахь дөрвөн жилдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж ирсэн боловч олны болон хэвлэл мэдээллийн таагүй хандлагатай тулгарч байв. Энэ нь МАХН 2000 онд засгийн эрх барьж их зүйлийг санаж, Засгийн газрын эрч хүч чангарч, нэг үгээр хэлэхэд өмнөх алхмуудыг эрчилж өгсөн юм. Энэ үеэс Ерөнхийлөгчийн анхаарал суларсан байх. Чухам хэдийнээс эхэлснийг мэдэхгүй, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хооронд далд зөрчил бий болж, бие биенээ, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч нь Засгийн газраа, Засгийн газар нь Ерөнхийлөгчөө гэх нь хөндий болсон юм шиг байгаа юм. Засгийн газар магтаал, сайшаалд хэт дарагдах болсон нь Ерөнхийлөгчид тааламжгүй болсон биз. Эцсийн дүнд УИХ-ын 2005 оны хаврын чуулганаар Н.Багабанди Засгийн газарт хорслоо гаргаж дарамт, дарангуйллын орон зай гарч, ардчилалд хохирол учирч байна гэж чанга дуугарч, бүр нэг сонин нь 2004 онд эдийн засгийн өсөлт арав шахам хувьд хүрснийг хэдэн ямааны л ашиг шим, Засгийн газар тэнд очиж ямаа хээлтүүлээгүй нь лав гэж хэлсэн нь шазууртаа зуусан үгээ иймэрхүү маягаар илэрхийлсэн юм. 2005 он гарлаа Н.Багабанди Ерөнхийлөгчөөр ажиллах найман жил ч ард хоцрох нь. Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх шинэ цаг хугацаа туллаа.

4.Монгол Улсын эдүгээгийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр
Одоогийн Ерөнхийлөгчийн хувьд ямар ч байсан сонгогчдын 53,3 хувь нь саналаа өгсөн болохоор ямар нэгэн маргааныг хэн ч нэхэн гаргаад үр дүн олохгүй биз . Уг нь 2005 оны тавдугаар сарын 30-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр, АН-ын ҮЗХ-ны гишүүн М.Энхсайхан, Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарын дөрвөн хүн өрсөлдсөн бөгөөд нэг онцлог нь бүгдээрээ УИХ-ын гишүүн. Гурав нь намын дарга. Ингэхээр хүчтэй өрсөлдөгчид гэж хэлж болно. Харин хүн тус бүрээр нь дагнан шалгуур гаргавал янз бүрийн л угсраа юм гарах байх. Би чингэхийг зорилгоо болгосонгүй. Шинээр Ерөнхийлөгч болно гэдэг тулгамдсан хэцүү асуудал байдаг байлгүй. Ямар ч байсан нууц хорсолд хоёулаа нэвчиж байсан болов уу гэмээр Н.Багабанди Н.Энхбаяртаа төрийн тамгаа өргөн барьжээ. Тэр үеэс хойш хэдхэн сар боллоо. Гэтэл Ерөнхийлөгчийн талаар албан мэдээ өргөн дэлгэр гарахаас буй түрүүчийн үеийн магтаал, сайшаал нь ховордчихсон юм шиг байна. Би 2000-2004 оны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж бичдэг байсан, хамгийн сүүлд нь Эргэлт авчирсан он жилүүд гэсэн томоохон өгүүллээр бүх магтаалаа өндөрлөсөн юм. Тэр ч байтугай өөрөө Н.Энхбаярт нам наалдах болсон нас тогтсон нэгэн буурал сэтгүүлч Б.Лигдэн Энхбаярт бялдуучилж өмдөндөө нойтогнож байна гэсэн гашуун хоржоон өгүүлбэрийг сонинд бичсэн байлаа. Хэн ч түүнийг тоогоогүй байх. Харин сорьж яваа зарим ажлынхаа хаялгад шидэгдсэн байх гэж бодогддог.

Үнэн чанартаа Н.Энхбаяр Засгийн эрхэндээ, намын толгойдоо ч хатуу хандан ажиллаж, тэр нь яваандаа сайн, саар үнэлэлтийг өөртөө хурааж явсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд даваад л гараад ирсэн юм. Төрийн ажил, явдгаараа явж, нуруу тэгш байх шиг байна. Гагцхүү түүнийг явуулж буй Ерөнхийлөгчид хандах хандлага нэг ч их өндөр төвшинд биш байх шиг байна. Бүхий л үеийг нь бүр намын удирдагч байхтай нь холбодог бололтой юм. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл томоохон цуврал өгүүлэл Ардын эрх сонинд нийтлүүлж, түүнийхээ нэг хэсэг болгон Н.Энхбаяр гэсэн бүлэг мэт зүйл бичсэн байх юм. Э.Бат-Үүл өөрийн араншингаар Н.Энхбаяр яаж Ерөнхийлөгчийн суудалд хүрэв гэдгийг албадан тулгаж бичсэн боловч ерөнхий логик утгаараа бол болох л нийтлэл гэж би ойлголоо. Тэрбээр бичихдээ Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнд Үндсэн хуулиар олгогдсон хязгаарлагдмал эрх хэмжээ чамлалттай байх болно. Одоо мань эрийн зорилго Үндсэн хуулийг өөрчилж хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тогтоох явдал. Бүрэн эрхээ дөнгөж хэрэгжүүлж эхлээд байгаа түүнээс энэхүү холын биш зорилтын үнэр ханхалж эхлээд байгаа юм гэж дурдаад ардчиллын утга алдагдана, гаднын улсын нөлөөнөөс ангид бие даасан байдлаа алдахад хүрнэ гэсэн байх юм. Н.Энхбаяр иймэрхүү асуудлыг ил тавиагүй, гэсэн ч хүмүүс өөрөөр үздэг юм байна. Намынхан нь ч бас тэр. Монголд эрүүл ухаантай улстөрчид бас ч цөөнгүй бий учир Э.Бат-Үүлийн болгоомжлоод байгаа тэр бүхэн бүтээ ч, үгүй ч үү. Хоосон хийсвэрлэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ноён Энхбаярт зориулж 1990-ээд оны сүүлчээр эсрэг, түүнээс хойш эерэг хандан элдэв нийтлэл тэрлэж байсны хувьд энэ хүний ааш аяг, хүн чанарын талаар хөндлөнгөөс багагүй мэдэх болсон. Сүүлийн үед гарсан Хувьсгалт намын хэвлэлийн томоохон өгүүлэл нарийн дээрээ Н.Энхбаярт намын дарга байсны хувьд чиглээд байгаа юм билээ. Ер нь манай нам Л.Энэбиш, Ш.Отгонбилэг нарыг харамсалтайгаар диваажинд алдсан явдал төрд ч, намд ч их хохиролтой тулж ирсэн билээ. Хэрэв тэд амьд сэрүүн байсан сан бол МАХН-ын XXIҮ хурлынхан тэр хоёр тэгээд Н.Энхбаяр гэсэн гурван нэр гаргахыг хэн ч үгүйсгэхгүй байсан байх.
Миний хувьд Н.Энхбаярыг бялдуучлагч гэж хэлүүлж, бичүүлсэн ч би олны дэмжлэгтэйгээр тэр хүнээс удирдах хүн ялангуяа нэгдүгээр хүнд үл тохирох хоёр доголдлыг олж харсан юм. Энэ нь нэгдүгээрт, Н.Энхбаяр улс төрийн хардамтгай шинжийг шингээсэн хүн шиг байдаг юм. Хоёрдугаарт, тэрбээр ямар ч нөхцөлд хэнийг ч сайн ашиглаад өөрийн хэрэг дуусах үед харж үзэхгүй хаяадаг зан гаргах хүн байж магадгүй. Залуу ирээдүй бүхэн энэ хоёр хар шинжийг амбицад хөглөгдөж буй хүнээс олж мэдэх ёстой. Эс танивал ирээдүйд өөрсдөө л хохирно. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Н.Энхбаяр дотооддоо ямар нэгэн нээлт, ёслол, гадааддаа төрийн айлчлал зэргээ хиймортой явуулсаар л байна. Хэдэн зуун мянган хүний санал, хүсэлт хурсныгаа төлөвлөгөө болгон хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байсан. Мөн УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь түүний баримтлах гол чиглэл болж буй хэрэг. Гэхдээ Ерөнхийлөгчийн өнөөгийн гол шугам бол нэг талаар Монгол Улсын соён гэгээрүүлэгчдийн залгамжийг өртөөлөн авах маягаар эх нутгийн түүх, соёлын жим гэсэн томъёололд тулгуур болгож аялал ч хийж байх шиг, бас найман боть ном хэвлүүлэн ард түмэндээ түгээх шиг байна. Хийх ажилгүй Н.Энхбаярт хийхгүй юм үгүй болжээ гэж нэгэн сэтгүүлч бичсэн байсан. Харин миний бодоход овойж товойсон, олны сэтгэлд хүрэх том ажлын гараагаа эхэлбэл мөн ч сайн байна. Энэ бол авилга. Хэрэв л өөрөө энэ нэртэй, хэрэгтэй холбоотой эс бол авилгачдыг хайр найргүй Монгол даяар дэлгэн тавьж тэр үр хөврөлтэй зад тэмцэх эхлэлийг тавиач гэмээр байна. Тэр шүүх, прокурорынхны дээдчүүлийг эх орондоо үнэнч юм бол дайчлан мэдээллийг нь хэлүүлэх замаар авилгачидын заримтай том дайн зарламаар байна. Авилга гэж хэдэн жил ярих вэ. Одоо Ерөнхийлөгч толгойлоод энэ хар там, Монголын энэ бохирдолд цэг тавих цаг болоод байна. Ингэвэл таны гавьяа болно.

Нөгөө талаар өндөр албан тушаалын халаасны томилгоог зогсоох хэрэгтэй байна. Тэд цөм авилгын зам гаргагчид. Шударга ёс гэж байхгүй. Сайд, дарга, орлогч нараас эхлээд шударга ёсны замд орж аливаа бусармаг үйлдэлд орооцолдсон бол түүнийг ил гаргах замаар яам, газар, агентлаг, тэгээд нам, хүчнийхээ нэрийг цэвэрлэх ариун зам гаргамаар байна. Ерөнхийлөгч үнэн хэзээ ч ялна гэж өнгөрсөн хэдэн сарын турш хэлсэн. Буруудсан ч бай, үнэнээ хэлбэл өөрийгөө ч, өрөөлийг ч өршөөх болно. Энэ цэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч тууштай зогсож, өөрөө хошуучилмаар байна. Алийн болгон бид харийнхнаар авилгажсан орон гэж хэлүүлэх юм бэ. Хамгийн сүүлд л гэхэд АНУ-ын Элчин сайд Памела Слуц судалгаа үндэслэн авилгын тухай залхтал ярьж, аймаар дүгнэлт хийснийг бүгд л сонссон. Юу гэх вэ. Өөрсдөө л өөрснийгөө өөд татъя. Эрхэм Ерөнхийлөгч Монголчууд эв нэгдэлтэй байхдаа хүчтэй гэсэн алдартай үгээрээ өөд нь татах сэдвээ эртхэн олж зоригтой тулаанд ормоор байна. Ингэлээ гээд Ерөнхийлөгчийн засаглал, дарангуйлал тогтохгүй. Ард түмэн дэмжиж, бас баярлана. Ерөнхийлөгч намаасаа түдгэлзсэн. Айдас төрсөн гишүүд нь одоо ам нээж эхэлж байна. Таны үед шүүмжлэл үг, санал бодол мөрдлөг, хавчлагад ордог байсан тухай олон удаа бичигдэж байна. Ө.Энхтүвшингийн ярилцлагууд үнэнд ойртсон зүйлүүд гэж би ойлголоо. Хэрэв л ийм байсан бол та намаасаа хүлцэл өчиж, хүрээлэн өөгшүүлэгч хэсэгтээ захиа даалгавар өгвөл үр дүнтэй болох байх. Түүнээс биш Тамгын газрын даргаараа явуулсан мэдэгдэлд Би (Ерөнхийлөгч) МАХН-даа их зүйл хийсэн. Хэрэв ингэж гоочлоод байвал намдаа үгээ хэлнэ гэсэн байх юм. Юу хэлэх нь сонин. Гэхдээ намын олон түмнээ холтгов доо гэмээр байна. Үүнийг Ерөнхийлөгч юу эс андах вэ. Би мэт нь доод төрлийн амьтан үглэж байж болно. Хүнийг хүнээр нь үзэхдээ өөдрөг талыг нь олж харвал уг нь ухаант хүний чанар мөн. Хэрэв чингэж эс чадваас үйлийн хутгуурт орооцолдоно.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор Б.Лигдэн
(өдрийн сонин 2005-10-05 239)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button