Намууд нэгдсэн байр суурьт хүрээгүй байна

Иймд намрын чуулган хэсэг хугацаанд Сонгуулийн хуулиар амьсгалах бололтой. Тэгээд ч парламентад суудалтай намууд Сонгуулийн хуулийн зарчим дээр нэгдсэн байр суурьд хүрээгүй байна.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зөв гэж үзжээ. Нэг үгээр хэлбэл УИХ-ын 76 тойргийн 38-ыг нь одоогийн мажоритор тогтолцоогоор, үлдсэн 38 хувийг пропорцианалиар буюу намуудын авсан хувиар хуваарилахаар тогтжээ. Ардчилсан намын энэхүү байр суурийг ихэнх улс төрийн нам дэмжиж байгаа аж. МАХН хараахан байр сууриа илэрхийлээгүй байна. Гэхдээ Удирдах зөвлөл нь сонгуулийн хуулийн холимог тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй байх чиглэл өгчээ. Тэдний хувьд Сонгуулийн хуульд оруулах гол өөрчлөлт нь тойрог томсгоход чиглэгдэж байгаа бололтой. Ийм зарчмаар монголчууд 1992 оны сонгуулийг явуулсан юм. Тэгэхэд МАХН УИХ-д үнэмлэхүй суудал авсан. Тэр үеэ эргэн мөрөөдөв үү, энэ зарчим дээр зогсох нь. Дээр нь тус намд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох нь Сонгуулийн хуулиас илүү тулгамдсан асуудал болоод байна. Үүнээс үүдэлтэй Улаанбаатар хотын МАХН-ын хорооны даргаар хэнийг сонгох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэхүү эзнээ хүлээсэн томилгоо сонголтод МАХН цаг зарцуулж байгаа аж. Ах намын хувьд жигүүр урган гарч ирсэн нь дээрх томилгоо сонголтыг бүр хүндрүүлэв. Уг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг хуулиар Нийслэлийн ИТХ санал болгож Ерөнхий сайд батламжлах учиртай.
Нийслэлийн ИТХ-ын 40 суудлын 38 нь МАХН-ынх. Үлдсэн хоёр нь АН-ынх байгаа. Төлөөлөгчдийн хурлын суудлын энэхүү зөрүү нь уг албан тушаалын томилгоог МАХН-д олгож байгаа юм. Энэ илт давуу байдалдаа дулдуйдан МАХН-ын Удирдах зөвлөл уг албан тушаалд Санхүү, эдийн засгийн дэд сайд Ч.Ганзоригийг зүтгүүлж байгаа гэдэг. Харин МАХН-ын Улаанбаатар хотын хорооны даргыг тус намын бүгд хурлын гишүүд хуралдаж сонгох учиртай. Энэхүү хурлаас хотын даргад яригдаад байгаа Ч.Ганзоригоос өөр хүн сонгогдвол нэг хүн дээр төвлөрч ирсэн хоёр албан тушаал салах магадлал дэндүү өндөр болно. Жигүүр Улаанбаатар хотын намын хорооны даргад УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшинг зүтгүүлж байгаа. Харин удирдлага нь Ч.Ганзоригийг болгохын төлөө лобби явуулж байгаа гэдэг. Иймд МАХН-ын хотын хорооны даргын суудалд энэ хоёр хүнээс Ч.Ганзориг томилогдох болов уу. Яагаад вэ гэхээр МАХН зөвхөн даргыг шүтдэг онцлогтой нам. Тэгээд ч МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд МАХН-ын хотын хорооны даргад Ч.Ганзоригийн нэрийг дэмжиж оруулах учраас ингэж хэлж байгаа юм. Эдгээрийг эцэслэн шийдвэрлэтэл МАХН Сонгуулийн хуулиар амьсгалахгүй нь бололтой.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-10-05 239)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button