Гэмт хэрэгтнийг цаазаар авсан эсэх нь тодорхойгүй

Үнэндээ тэд хүн алсан. Хамгаас хайртай нохойг нь бас алчихсан. Тэгсэн атлаа буруугүй хэмээн өөрсдийгөө мэдүүлдэг нь гаж гэмээр. Уг нь тэр тэнэг залуу өөрийнхөө хайртай бүсгүйг бусадтай хардсаныхаа төлөө амийг нь егүүтгэчихээд, хэн нэгнээс уучлал эрж буруугаа хайсан бол яаж хандах байсан бол. Юутай ч, хадам эцгээ хамгийн түрүүнд алсан нь үнэн юм. Дараа нь эгээ л кинонд гардаг шиг хайртай бүсгүйгээ, бас нохойг нь. Тэд бүгд л амиа гуйж байсан нь тодорхой. Анхан шатны шүүхээс Н.Ууган-Эрдэнэ нарт цаазаар авах ял оноосон. Дараагийн шатны буюу давж заалдах шатны шүүхээс түүнд буюу нөхдөд нь бас тэр ялыг өгсөн. Хяналтын шатны шүүхээс бас тэр ялыг хэвээр баталсан шийдвэрийг гаргасан. Бүх шүүгчдийн хурлаас ч тийм шийдвэр гаргасан. Тэгэхээр дөрвөн шатны шүүхээс Н.Ууган-Эрдэнэ гэх балмад залууд онцгой ял болох цаазаар авах шийтгэлийг оноожээ.
Харин үүнийг хэн хэзээ гүйцэтгэсэн нь тодорхойгүй. Тодорхой ч байх нь утгагүй. Яагаад гэхээр улсын нууцад хамаарах асуудал гэнэ. Харин гэмт этгээд цаазаар авагдах ялаас бултсан тухай ид яригдаж байна.
Гэхдээ тодруулахыг хичээлээ.
Юуны өмнө ШШГЕГ-ын дарга Ж. Чойжанцантай холбогдов.
Тэрбээр Цаазаар авах ялтан оргосон байх ёсгүй. Би лавлаж байна гэсэн хариуг өгсөн бол Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны хүн болох Д. Янжинлхам Хянагдаж байгаа гэсэн хариуг өгсөн юм.
Харин Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Н.Төрбат болохоор Энэ хэрэг журмаараа хянагдах ёстой. Тийм юм байхгүй гэсэн хариуг тус тус өгөв.

Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 239)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button