Амттай зөвлөгөө
Тэгвэл орчин үед та бидний өдөр тутам шахуу хэрэглэдэг улаан лоолийн тухай л энд ярьж байна. Америкт саяхан болтол түүнийг зөвхөн цэгийн хүлэмжийг чимэглэх зорилгоор тарьж ургуулдаг байжээ. Яагаад ч юм бэ үр жимсийг нь идэж болохгүй гэж боддог байсан гэдэг. Орост XYlll зууны сүүлрүү л улаан лооль гэж байдгийг мэддэг болсон. Энэхүү хачин жигтэй үр жимсийг анх италийн Ромоос эзэн хааны гүнцэгт зориулан оруулж ирсэн гэх бөгөөд хатан хаан II Екатеринагийн таашаалд их нийцсэн ажээ. Хатан хаан өөрийн улс оронд нь Москва орчим бүр хэдэн арван жилийн өмнөөс эрдэмтэн агрономч Андрей Болотов далайн чанадын ногоо-г тарьж ургуулж байсныг мэдээгүй гэдэг. Тэр ч битгий хэл уг томат гэгч ногоо нь хортой гэдэг нь ор үндэсгүй бөгөөд харин ч амттай төдийгүй ашиг тустай гэсэн дүгнэлт хүртэл гаргаж байжээ. Одоо бол улаан лооль нь сахар, органик хүчил /алим ба нимбэгийн/, эрдэс давс, үнэр гаргагч бодисууд, С, В1, Р, К болон А Витаминуудыг иж бүрдлээр нь агуулдаг болох нь тодорхой болоод байна. Шинэ ургацын улаан лоолиор хийхэд хялбар, амттай хоол зоогуудыг олноор бэлдэж болно.