Хүнс, Хөдөө аж ахуйн яаманд албан шаардлага хүргүүлжээ

Гэтэл шүлхий өвчний голомттой бүс нутаг дахь малыг вакцинжуулах нь байтугай вакцинаа ч өнөө хэр нийлүүлээгүй хэвээр байгаа аж. Эл байдлаас шалтгаалан Дорнод аймгийн Баянтүмэн суманд нөхцөл байдал ихээхэн хүндэрч байгаа юм байна. Учир нь хорио цээрийн дэглэмтэй байгаагаас малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй, малын шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй, өөр аймаг суманд отор хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ худалдан борлуулах зэрэг амьжиргааны эх үүсвэр болсон бүх ажил нь хүлэгдэж орхижээ. Түүнээс гадна бод, бог нийлсэн хэдэн мянган толгой мал нэг газарт бөөгнөрснөөс бэлчээрийн даац хэтэрч, улмаар гоц халдварт өвчин илүүтэй тархах бодит байдал үүсээд байгаа гэнэ. Иймд вакцин нийлүүлэгдээгүй байгаагийн шалтгааныг тогтоож, холбогдох хүмүүст хариуцлага тооцон, өвчлөмтгий мал, амьтдыг нэн даруй вакцинжуулах, өөр аймаг сум, хотын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн малыг Дорнод аймгийн мах боловсруулах үйлдвэрт нядлах ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хариугаа яаралтай ирүүлэхийг шаардсан шаардлагыг Хүнс, Хөдөө аж ахуйн яаманд Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасангаас явуулжээ. Албан шаардлагын хариуг өнөөдрийн дотор багтааж өгөх ёстой аж.

С.МАРАЛ
(өдрийн сонин 2005-10-05 239)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button