Д.Арвин Дарга нь залуу энэ намыг коммунист, Нагаржунайн онолоор удирдалцаж байсан хүмүүс шинэчлэнэ гэж байх уу

дундаа өөрөө бүр өвөрмөц хувцастай иржээ. Онцгой харагдаж байна
-Баярлалаа. Санамсаргүй өмссөн юм биш л дээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болно. Сүүлийн үед сайхан Монгол хувцас маань ердөө л урлагийн хувцас болсон юм шиг санагддаг. Гадны парламентыг харж байхад зарим нь үндэснийхээ хувцсыг өмссөн байдаг. Бид яагаад ингэж болдоггүй юм.

-Болох нь ч болох байх. Дээл ажил хийхэд ядахдаа л үзэг дэвтэр хийх хармаа байхгүй дараатай биш үү. Биенд дасаагүй эвгүй байхгүй байна уу?
-Эвтэйхэн. Дээл өмсөөд ирэхээр эрхэмсэг их цэгцтэй, сайхан мэдрэмж төрдөг.Монгол үндэстэн бидний бахархах нэг зүйл шүү дээ.

-Бүс бүсэлдэггүй Монгол дээл бас байх нээ.
-Байна аа. Би өөрөө түүхч, бас түүхчид, археологчид, хувцас зохион бүтээгчидтэй уулзахад эмэгтэй дээл чинь XҮII зуун хүртэл бүс бүсэлдэггүй байсан юм. Эрчүүд бүстэй түүндээ сум саадаг агсаж явдаг болсон, тэгээд ч бүстэй бүсгүйгээрээ ялгарсан юм шиг. Ер нь эмэгтэйчүүддээ уриалахад үндэсний хувцсаар гоёцгоож байя гэж хэлмээр байна.

-МАХН дотор болоод байгаа шинэчлэлийн тухай ярих гэсэн юм. МАХН-ыг шинэчлэх нийгмийн дуудлага цангинаж байна гээд намын төв хэвлэл Үнэн сониноос эхлээд намаа шүүмжлээд гарлаа. Гэтэл ердөө саяхан л МАХН шинэчлэгдсэн нам гээд байсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ.
-Зарим нэг хэвлэл дээр гарсан нийтлэл ярилцлагыг уншсан. Би өөрөө намын халуун тогоонд байдгийн хувьд хэдэн зүйлийг хэлье. МАХН-ыг ардчилсан социалист үзэл онолыг өөрийн үзэл баримтлал болгож, шинэчлэгдсэнийг , Монголын ард түмэн дэмжиж, дэлхийн 150-иад орон хүлээн зөвшөөрч Социнтернд гишүүнээр элсүүлсэн. Сүүлийн жилд манай намд олон арван гишүүд элсэж байна аа. Одоо 156 мянгаад гишүүдтэй . Монгол Улсын Ерөнхийлөгчид Монголын ард түмэн манай намын даргыг үнэмлэхүй хувиар сонгож , шинэ даргыг УИХ-ын гишүүнээр сонгогчид нь 77 гаруй хувийн саналаар сонголоо.
Өнөөдөр Монголын ард түмний дийлэнх нь МАХН-ын үйл ажиллагааг дэмжиж, бусад улс төрийн намууд манай намын сахилга дэг журам , зохион байгуулалт нэгэн зорилгыг хүлээн зөвшөөрч ярьдаг шүү дээ.

-Та шинэчлэлийн тухай ярилаа. Гэтэл танай намаас төрийн өндөр албан тушаалд байсан Н.Багабанди, С.Баяр, Ө.Энхтүвшин нар сүүлийн үед ил гарч ажиллаж, намаа шинэчлэх зохион байгуулалтанд шилжин хөдөөгүүр явж байна. Энэ тухай таны бодол?
-Дээрх нөхдийг намын удирдлагад байх 1996 оны үе юм уу даа.МАХН Нагаржунайн төв үзлийн онолоор явж байсан .Энэ үед намын гишүүд ч цөөрсөн. Ялангуяа залуучууд бүр дургүйлхсэн. Удирдлагын хувьд бол түүнийг тойрсон нутаг, ус танил тал сургуульд хамт байсан, анги бүлгээрээ талцсан ийм л нам байсан шүү дээ. Yнэндээ залуучууд гэдэг нь У.Хүрэлсүх, Монро импексийн Уламбаяр бид хэд дээ. Өнөөдөр намын шинэчлэл ярих юм бол намын гишүүд өөрсдөө шинэчлэгдэх ёстой. Ард түмний төлөө хөдөлмөрлөж үнэнч шударга ёс зүйтэй байх ёстой гэж би боддог. Жишээлбэл УИХ-ын 76 тойрогт нэр дэвшигчид сонгуулиар ялагдсан нөхцөлд намынхаа өмнө хариуцлага хүлээх ёстой. Нэгэнт ард түмнийхээ итгэлийг хүлээж чадаагүй бол дахин сонгуульд нэр дэвшүүлмээргүй байгаа юм. Харин улс төрийн ажил хийх эрх нь хасагдаагүй шүү дээ. Яагаад гэвэл 156.000 гишүүнтэй үндэсний хэмжээний боловсон хүчний нөөцтэй МАХН дараа дараагийнхаа хүмүүст боломж олгох ёстой. Yүнийг шийдэх ёстой. Жишээлбэл албан тушаалын орон тоо гарахад заавал дарга байсан сайд байсан эсвэл танил талаараа нэг хүн очих ёстой юм шиг ойлгоод байдаг хувиа бодсон үйлдлээ зогсоох хэрэгтэй. Ноён урваач нохой шарваач ардын зүйр үг үнэн үг дээ. МАХН, түүний гишүүдийн хүч буянаар төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан өөр ажил хийх чадваргүй зарим хүмүүс эргэж албан тушаалаа санахаар нам руу түүний удирдлага руу дайрдаг даа. Ярьж л байдаг, тэгээд жам жамаараа болно. Бид ямар Нагаржунай , Төв үзэл төвлөрсөн эдийн засаг, коммунист үе рүүгээ оролтой биш. Тэр үе ард хоцорсон.

-МАХН нэг хүний удирдлагад нэг хүний дарангуйлалд орсон гэдэгтэй санал нийлэх үү.
-МАХН түүхэндээ 1200 төлөөлөгчид сонгож их хурлаа хийж байгаагүй. МАХН-ын XXIҮ их хурал 1200 төлөөлөгч сонгож, хурлын төлөөлөгчид чөлөөтэй санал шүүмжлэлээ ярьж, өргөн ардчилалтай болсон. Намын их хурал , бага хурал, УИХ-ын намын бүлэгт гишүүд чөлөөтэй асуудлаа ярьж санал бодлогоо гаргадаг. 2000-2004 оны УИХ дахь намын бүлэг бүх асуудлаа ярьж шийдвэрээ гаргадаг ч байсан. МАХН боловсролтой чадалтай, тулхтай, олонд танигдсан улстөрчдөөр удирдах зөвлөлөө бүрдүүлсэн. М.Энхболд, Д.Идэвхтэн Ц.Нямдорж, Сү.Батболд, У.Хүрэлсүх, Занданшатар, Бадамжунай, Ц.Мөнх-Оргил, , Тэрбишдагва, Отгонбаяр гээд олон хүнийг нэрлэх байна. Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн дөчин хоёр настай залуу даргатай намыг хэн шинэчлэгдээгүй нам гэж хэлэх вэ. МАХН-ын даргаар ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улс төдийгүй дэлхийд намаа таниулсан ард түмний дундаас төрсөн улс төрч. Энэ хүн хүнд бэрх бүхнийг туулж, намаа өдий хэмжээнд хүргэсэн. Монголчууд бидний дунд сайн үйл хийж, сайн яваагаа доош нь чангаадаг увайгүй зан байсаар байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэсэн энэ хүний бодлогыг сарниулах нэгэн оролдлого эхэлж байх шиг байна.Yүний эхлэл нь намаа бутаргах оролдлого.Yүнийг хүн бүр ойлгох байх аа.

-МАХН-ын даргыг сонгох санал хураалт шударга явагдсан гэдэгт та итгэлтэй байдаг уу?
-Намын ажлын туршлага, ядаж л ёс суртахуун, нам дотроо хийсэн бүтээсэн ажлын амжилт гээд олон зүйлээр төлөөлөгчид нэр дэвшигчдээ жишиж харьцуулж байж М.Энхболдыг сонгосон. Намын их хурал намын дүрмийн дагуу л явагдсан.

-Улс төр гэдэг хатуу тоглоом. Өөрөө өөр дээрээ галыг авчирч, хүнд байдалд орох юм.Эмэгтэй хүний хувьд таниас их л тэсвэр тэвчээр шаарддаг байх даа?
-Би өөрийгөө аль хэдийнэ улс төрд бэлдчихсэн , тэвчээртэй, тэгээд ч улс төрд ч бай бусад үед ч бай, эр эм гэж аливаа асуудалд ханддаггүй. Ер нь би улс төрд бусдаас суралцдаг. Ялангуяа Монголын түүхэнд төрдөө зүтгэж, бүсгүй хүний цэгц шударга, нягт нямбай няхуур зангаа улс түмнийхээ төлөө өөрийн хэргийг умартан тэмцэж явсан Алахи Бэхи О.Хаймаш зэрэг олон хатдын түүхийг би уншдаг.

-Таныг сонсоод байхад Макаогийн наадам гээд л спортод их элэгтэй юм?
-Тийм байх шүү Миний хобби ч гэж болно. Ямар сайндаа шөнөжингөө давхиж хөдөөнөөс ирчихээд өглөө нь Парламентын 15 жилийн ойд зориулсан волейбол, сагсны тэмцээнд хорь гучин насныхантай өдөржингөө тоглоод гүйж байхав.Тэгээд ч үүнийг маань мэдээд спортын удирдлагууд олон сонгуульд томилдог байх. Би ч түүртдэггүй.

Ярилцсан Г.ДАШРЭНЦЭН
(өдрийн сонин 239)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button