Бүлгийн хуралдаанаар нэгдсэн дүгнэлтэнд хүрч чадаагүй
Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал авч хэлэлцсэн
-Нэг дугаарт сонгуулийн хууль
-Хоёр дугаарт татварын багц хуулийг шинэчлэх тухай хэлэлцсэн Өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа татварын хууль бол 1992-1993 оны хооронд батлагдсан хууль. Тэр үед татварыг төсөвт хуримтлуулахад чиглэгдэж байсан өндөр татвартай хууль байсан. Энэ хууль одоо хоцрогдсон. Тэр үеээ бодоход улс орон хөгжиж, хувийн бизнес, эдийн засагт давамгайлах болж ирсэн. Татварын хууль нь бизнесийг дэмжих чиглэлээр гарах ёстой. Энэ асуудлыг Засгийн газар оруулж ирэхдээ энэ бодлогыг шингээж чадаж уу үгүй юу бид улам сайжруулах шаардлага байна уу үгүй юү гэдгийг авч хэлэлцсэн. Тэгээд нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй.
Мөн УИХ-ын бүтэц зохион байгуулалтын тухай ярьсан.Төр нүсэр бүтэцтэй болж байгаа тухай, зардал өсч байгаа, орон тоо олширохоор хүнд суртал газар авч байгаа тухай ярьсан. Төрийг боловсронгуй болгох ажлаа УИХ өөрөөсөө хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үүнд Их хурлын байнгын хороодыг цөөлөх, тамгын газрын бүтэц зохион байгуулалт ямар байхыг бүлэг дээр ярьцгаасан.
-Үндсэн Хуулийн Цэц есөн сарын 30 нд дунд суудлаараа хуралдаж УИХ дахь Ардчилсан намын 25 хүнтэй бүлэг үүссэн нь Үндсэн хуулийг зөрчжээ гэж дүгнэлт гаргасан. Цэцийн дүгнэлт УИХ-д удахгүй ирэх байх. Дүгнэлт ирсэний дараа байнгын хороод, нэгдсэн чуулганаараа авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл Ардчилсан намын бүлэг цаашид оршин тогтнох хууль зүйн үндэсгүй болно. Энэ дүгнэлт гарсанаар Монголын улс төрийн амьдралд шинэ нөхцөл байдал бүрэлдэх бололтой.
Ж.САНДАГ
(өдрийн сонин 239)