Хөвсгөл аймгийг иж бүрэн шалгав

зураг зүй, Аялал жуулчлал, хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, Хөдөлмөр нийгэм хамгаалал гээд тэдний хүрээгүй, хянаагүй салбар гэж үлдээгүй байна. Аймгийг бүхэл бүтнээр нь цогц байдлаар шалгасан энэхүү шалгалт 14 хоног үргэлжилжээ. Хөвсгөлд сайшаагууштай, бусад аймгийнхан нь авч хэрэгжүүлмээр ололттой зүйл их. Гэвч Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, зөрчлийг арилгуулж явах үүрэг бүхий улсын байцаагчид тус аймгаас 1623 зөрчил илрүүлж, 732-ыг нь газар дээр нь арилгуулсан байна. Хөвсгөл ойн асар их нөөцтэй гол аймгуудын нэг. Гэтэл Байгаль орчны яамны Ой, усны хайгуул судалгааны төвөөс ойн нөөцийг тогтоох хайгуул судалгааны ажлыг сум бүрээр хийж аймгийн хэмжээнд нэгтгэн жилдээ 159.8 мянган шоометр хэрэглээний мод бэлтгэж ашиглахад болно гэсэн тооцоог хийж өгч. Гэсэн атал үүнээс хоёр дахин их мод хэрэглээнд бэлтгэгдэж байгаа нь шалгалтаар тогтоогджээ. Түүнчлэн нүүрсний уурхайнуудын уулын ажил явуулах технологийн горим алдагдсанаас тех никийн нөхцөл нь хүндэрсэн, малталт хийсэн орж газрууддаа нөхөн сэргээлт огт хийгээгүй байгаа юм байна. Дэд бүтцийн тухайд аймгийн хэмжээнд аюулгүй ажиллагааны шаардлага хангасан өргөх механизм өнөөдрийн хувьд байхгүй, авто замын сангийн хөрөнгийг зарцуулах асуудал 2003, 2004 оны түвшингээс доошилжээ. Тодруулбал, тэрхүү хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах явдал хавтгайрч, хуваарилагдахаар заагдсан газартаа хүрэхгүй байгаа нь авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалах чанарт муугаар нөлөөлөх байдалд хүрэхээр байгаа аж. Түүнчлэн жуулчлалын улиралд гадна, дотны хамгийн олон хүний нүд хужирладаг Хөвсгөл далай орчимд зочны аюулгүй байдал, тав тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн төрийн үйлчилгээг даруй бий болгох шаардлагатай байгааг хяналтынхан онцлов. Харин боловсролын салбарт өөлөх өө гараагүй гэнэ. Шалгалтад хамрагдсан сургуулиуд нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан нь боловсролын чанар, үр дүнд сайнаар нөлөөлж байгаа юм байна. Соёлын өвийг хамгаалах тал дээр хангалтгүй дүн үзүүлжээ. Энэ бүхнээс гадна халамжийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг тус, аймаг сумынхан зориулалтын бусаар дур мэдэн захирамж гаргаж зарцуулдаг, баримтын бүрдэлт дутуу дээр хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар хөрөнгө, мөнгө ашиглаж байгааг олж тогтоосон байна. Аялал жуулчлалын бүс нутгийн хувьд гадаад, дотоодын жуулчдад зориулсан хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны стандарт хангалтгүй, ялангуяа хүнсний зах, дэлгүүрээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдийн чанар, аюулгүй байдал, мах, сүүний худалдааны ариун цэвэр нэн муу, цаашид төвлөрсөн мал нядалгааны зориулалтын газар байгуулах шаардлагатай байгааг шалгалтынхан анхаарууллаа. Түүнчлэн аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн тухай багц хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч байгаа ч сумдад эмч мэргэжилтэн дутагдалтай байгаагаас нялхсын эндэгдэл улс, аймгийн дунджаас өндөр байгаа гэнэ. Нийт хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэгийн өвчлөл буурахгүй, гэдэсний халдварт өвчний голомтод авах арга хэмжээ шаардлагын түвшинд хүрэхгүй байгаа нь мэргэжилтнүүдийн санааг ихээхэн зовоож байгаа юм байна. Ийнхүү зөвхөн нэг аймагт бүх салбарыг хамруулан хийсэн шалгалтаар дээрх зөрчлүүд илэрчээ. Шалгалтынхан тэр бүхэнд холбогдуулан авах арга хэмжээг ч хэдийнэ төлөвлөж, тогтоогоод хариуцах байгууллага, мэргэжилтнүүдэд явуулаад байгаа юм байна. Цогц хэмжээний эл хяналт, шалгалт бусад аймаг, сумдыг ч тойрохгүй нь бололтой.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 239)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button