ИЗ-БНН-аас шинэ, хуучин Ерөнхийлөгчдөд ил захидал илгээжээ

Та энэ хэргийг мөрдөн шалгах ажлын явцыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Тэргүүний хувьд өөрийн онцгой бөгөөд байнгын анхааралд авснаа зарлан мэдэгдсэн тань төр улс, улс орноо гэх сэтгэлтэй бүхэнд итгэл найдвар, горьдлого төрүүлсэн юм шүү гэж тэд экс Ерөнхийлөгч Н.Баганбандид хандсан ил захидалдаа өгүүлжээ.
Та Монголын бусад улс төрчдөд үлгэр болохуйц хариуцлагатай, үг үйлдэл бүхнээ цэнэж чаддаг хэмээн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн зүтгэлтэн билээ. Иймд монголчууд бидэндээ хандан С.Зориг агсны амь насыг бүрэлгэх замаар төрд тэрслэн халдсан гэмтнүүдийг илрүүлэх ажилд яаж, ямар байдлаар тусгайлан анхаарч ирсэн тухайгаа тайлагнах учиртай хэмээн үзэж байна гэж энд өгүүлжээ.
Үүнийг хийх нь зөвхөн төрийн зүтгэлтэн нэг үг, үйлдлийнхээ төлөө хариуцлага даах чадварын асуудал төдийгүй хууль ёс, шударга ёсонд итгэл алдран эргэлзэх сэтгэл зүй нийгэмд лавшран бугшихад хүрээд байгаа өнөө цагт Таны зүгээс улс орныхоо иргэдэд ихэд хүндэтгэлтэй хандаж шударгыг эрмэлзэх хүслийг нь дэмжсэн хэрэг болох юм гэж гэж ИЗ-БНН-аас илгээсэн захидалд мөн зөвлөжээ.
Тус намынхан одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж мөн л тайлан хүсчээ. Ингэхдээ Энэ бол ердийн нэг хүн амины хэрэг биш зохион байгуулалттай улс төрийн аллага болохыг тогтоосноо Ерөнхий сайд асан Таны шууд мэдэлд ажилладаг Тагнуулын Ерөнхий газар мэдэгдэж байсан билээ хэмээн сануулсан байна.
Ийм хэргийг илрүүлж чадахгүй, чадахын тулд юу хийж байгаа нь тодорхойгүй дэндүү олон жилийг өнгөрөөсний улмаас олон нийтийн дунд төр засаг, хууль ёс, шударга ёсонд эргэлзсэн байдал үүсээд байгаа нь илэрхий зүйл юм. Олон түмний итгэл алдарсан энэ байдал засгийг тэргүүлж байсан одоо төрийг тэргүүлж буй Таны ч хариуцлагатай холбоотой гэж үзэж байна гэж захидалд дурджээ.
Таны удирдаж байсан МАХН хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг бүхэлд нь бүрдүүлсэн 2000-2004 онд УИХ, Засгийн газар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгчдийг илрүүлэн тогтоохын тулд чухам ямар хүчин чармайлт гаргаж ажилласан талаар Монголын олон нийтэд хандан тайлагнахыг хүсч байна. Учир нь таны өндөр албан тушаал, эрх мэдлийн эх сурвалж нь Монгол Улсын иргэдийн итгэл найдвар, хүсэл зориг бөгөөд тэд ийм шаардлага тавих эрхтэй билээ гэж тэд хүсчээ. Улс төрийн намуудын удирдагчид, улстөрчид албан тушаалтнуудын нэгнийгээ барьцаалдаг, наймаалцдаг, дарамталдаг зүйлийн нэг нь С.Зоригийн гэх тодотголтой хэрэг болжээ гэсэн хардлага олон нийтийн дунд байдгийг Та мэдэж байгаа байх аа гэж энд онцолсон аж.

(өдрийн сонин 239)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button