Yнэт цаасны зах зээлийн чөдөр, тушаа YНЭТ ЦААСНЫХАН өөрсдөө юу

Юу гэвэл, компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүйгээс үнэт цаас, хувьцааны талаар таатай сэтгэгдэл олон нийтэд төлөвшихгүй байна гэх шүүмжлэл даамжрах болсон. Ихэнх хувьцаат компани ногдол ашиг хуваарилдаггүй, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээлэл хувьцаа эзэмшигчдэд хангалттай хургэдэггүй нь бодитоор нүүрлэсэн үзэгдэл.
Мөн дээрх шүүмжлэл гарах болсны бас нэг шалтгаан нь хувьцаа эзэмшигчид нь өөрсдийн эрхээ мэдэж, түүнийгээ эдлэх тал дээр туйлын хангалтгүй байдгаар тайлбарлагдах нь бий.
Гэвч үнэт цаасны зах зээл Монголд бодитоор хөгжихөд чөдөр тушаа болж буй хамгийн гол зүйл.нь үнэт цаасны зах зээлийг зохицуулж, хөгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл юм. Үнэт цаас, хувьцааг зөвшөөрөлгүйгээр, хуурамч баримт бүрдүүлэн зарж борлуулах, хувьцаа худалдан авах тухай тендер санал зарлачихаад үүргээ биелүүлэхгүй байх зэрэг зөрчлийг ялангуяа брокер дилерийн компаниуд үйлдэх болов.
Аргай бест брокер дилерийн компани Тахь Ко ХК-ийн хувьцааг хуурамч баримт бүрдуүлэн арилжсан тохиолдол өмнө нь гарсан. Гэтэл энэ удаа дахин зөрчил гаргажээ.
Монголын хөрөнгийн биржийн гишүүн болох тус брокер дилерийн компани хувьцааны ханшыг бууруулж, харилцагчийг хохироосон хэлцэл хийсэн байна. Уг хэлцлээр УБ БҮК компанийн 675 ширхэг хувьцааг 200 төгрөгөөр худалджээ. Мөн 400 ширхэг хувьцааг 800 өгрөгөөр зарах захиалга шивсэн байсан. Түүгээр ч зогеохгүй 1738 ширхэг хувьцааг 3000 төгрөгөөр худалдах захиалгыг арилжааны программд шивж оруулсан байгаа нь ойрын өдрүүдэд хэлцэл хийх гэж байсныг илтгэнэ. Начир дээрээ тус компанийн хувьцаа 500төгрөгөөр арилжаалагдаж байсан аж.
Ийнхүү үнэт цаасны ханшийг зохиомлоор хэлбэлзүүлэх нь муу үр дагавар авчрах нь мэдээж. Ханш хэлбэлзэхийн шалтгаан нь арилжаа анхнаасаа зохиомол өмч хувьчлалын хэлбэрээр явагдсан, хувьцаа эзэмшигчдэд хүрэх компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээ мэдээлэл хангалттай бус, ханшийн хэлбэлзэлд тавих хяналт суларсан, томоохон багц хувьцаа эзэмшигчдийн хоорондын зөрчлөөс үүдэлтэй арилжаа зэрэг байдаг. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт хүнс ХК-ийн хувьцааны унэ 51 төгрөгөөс 3600 төгрөгт хүрч, 70 дахин өесөн нь хамгийн өндэр хэлбэлзэлтэй үнэт цаас болоод буй.
Үнэт цассны зах зээлийн тухай хуульд арилжааны явцад нийтэд хүргэх мэдээллийг нуун дарагдуулах, хуурамч мэдээлэл өгөх, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, үнэт цаасны ханшийг зохиомлоор тогтоон барих, өсгөх, бууруулахыг хориглодог билээ. Гэтэл эдгээр заалтыг Аргай бест брокер дилерийн компанийн дилер Л.Гантуяа зөрчиж байсныг ийнхүү илрүүлеэн байна. Тиймд брокер дилерийн компанийн үнэт цаасны арилжаанд зуучлагчийн эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлжээ.
Харилцагчдын гэрээр очиж хувьцаа худалдахыг ятгах, зөвшөөрөлгүй худалдах зэрэг зүй зохиегүй үйлдлүүд үнэт цаасны арилжааг зохион байгуулагч байгууллага, албан тушаалтны зүгээс цаашид ч илэрсээр байхыг үгүйсгэх аргагүй. Энэ үгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, дээрх чиглэлд ч хяналт шалгалтыг орхигдуулж болохгүй ээ гэх гэсэн билээ. Уг нь үнэт цаасны зах зээлийн талаарх зөв төлөвшлийг хаанаас эхлэх вэ гэдгийн хариултыг бас хайхын шаардлага байх ёсгүй л юмсан.

Д.ДАМДИНЖАВ
(өнөөдрийн монгол 2005-10-05 )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button