Монгол улс ОУВС-тай шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Африкийн нэн ядуу 18 орны өрийг чөлөөлөх, нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсөж байгаатай холбогдуулан нефтийн хямралаас сэргийлэх сан байгуулах зэрэг шийдвэрүүдийг уг чуулга уулзалтаар гаргасан байна.
Энэ үеэр Сангийн сайд Н.Алтанхуяг ОУВС, Дэлхийн банкны удирдлагуудтай уулзаж Эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх шинэ хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон байна.