Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Ёслолын дараа Ерөнхийлөгч Элчин сайдыг хїлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцон ярилцлаа.
Ноён Элчин сайд Францын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч Н.энхбаярт уламжлаад Ерөнхийлөгч Ж.Ширак Монгол Улсын Ерөнхийлөгч Гол модны археологийн хамтарсан судалгааны ажлын үйл явцтай биеэр танилцсан тухай мэдээллийг сэтгэл хангалуун хүлээн авсан. Тэрбээр Франц Улсад Монгол Улсыг таниулах чиглэлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд танай сайхан оронд айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэв.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр НYБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбооны нөлөө бүхий орон Франц Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бололцоотой бүх л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилт юм гээд хоёр талын сайн харилцааг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага бийг хэллээ.
Мөн соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын уламжлалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж монголоос францад суралцах оюутны тоог нэмэгдїїлэх, франц хэл, соёлыг судлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Элчин сайд Патрик Крисман Монгол Улсын түүх, соёлыг би бишрэн шүтдэг гээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албанаас мэдээллээ.