Зөвлөгөө
Сайн чанарын зөгийн бал аажмаар өтгөрөн, өнгөө алдаж, тунгалаг байдлаас өтгөн царцсан тос мэт болдог.
Болж гүйцсэн тунгалаг зөгийн балыг халбагаар эргүүлэн ороож авч болдог бол шингэн зөгийн бал доош урсан амархан гашилдаг.
Хуурамч зөгийн бол хийхийн тулд сахар, цардуул, шохой ч ашигладаг. Иймд худалдан авахаас өмнө нь шалгаж сайн үзэх хэрэгтэй. Стаканд ус хийгээд халбага зөгийн бал хийгээд хутга.
Жинхэнэ зөгийн бал ус бага зэрэг булингартай мэт боловч ямар чтунадас үүсэхгүй бөгөөд харин бүх хуурамч зөгийн балнаас тунадас үүсдэг.
Өнгө ньшар байх тусам сайн чанарын зөгийн бал байдаг.
Цардуулаар хийсэн зөгийн балыг мэдэхийн тулд түүнд иод дусаадаг, цардуул иодтой урвалд орж хөх толбо үүсгэдэг.
Хэрэв баланд цууны хүчил дусаахад шажигнан дуугарч байвал шохойтой гэсэн үг.
Машины замын дэргэдээс бал авч хэрэггүй, учир нь машины утаанаас ялгарсан хорт, хүнд бодисуудыг зөгийн бал өөртөө амархан шингээдэг.