Боксчид хүрэл медаль бөөндөж авлаа
Долоо хоног үргэлжилсэн уг тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Банди дөрвөн тамирчны хамт оролцсох юм. Юутай ч 60 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 58 кг-д Б.Содгэрэл, 51 кг-д Б.Бадар-Ууган нар жин тус бүртээ хүрэл медаль хүртсэн байна. Боксын шигшээ багийнхан өнөөдөр ОХУ-ын Чита мужид болох олон улсын тэмцээнд өрсөлдөх аж. Энэхүү багийн бүрэлдэхүүнд Биеийн тамир сургалтын төвийн дасгалжуулагч Г.Ганзориг хоёр тамирчныхаа хамт бүл нэмжээ.
(өнөөдрийн монгол 2005-10-05 )