Өмнөговийн нүүрсийг хямд үнээр урд хөршид гаргахад зуучлагчид тодорлоо

Тавантолгой, Нарийн сухайтын нүүрсний уурхайг лицензээр эзэмшиж байгаа компаниуд нь олборлосон нуүрсээ БНХАУ-д экспортолдог нь үнэн ажээ.

Тавантолгойгоос БНХАУ руу нүүрс экспортлох тухай гэрээг Өмнөговь аймгийн Засаг дарга асан С.Сумъяа, Хятадын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн дарга Ван-Су-И, Пү Шүн компанийн захирал Лю То нартай байгуулжээ. Мөн Тавантолгой компанийн захирал Р.Зоригтбаатар нь ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны Санхэ компанийн гүйцэтгэх захирал Юнг Юн Винтэй өнгөрсөн онң дөрөвдүгээр сарын 10-нд нүүрс худалдан авах тухай гэрээг байгуулсан байна. Өмнөговийн нүүрсийг урд хөрш рүү гаргах асуудлыг С.Сумъяа, Р.Зоригтбаатар нарын гэрээ л шийдсэн гэж хэлж болно. Дээрх гэрээ-нүүдийн дагуу 2004 онд 26.2 мянган тонн нүүрс экспортолжээ.

Гэвч Таван толгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2005 оны хоёрдугаар сард дээрх хоёр гэрээг хүчингүй болгожээ. Яагаад гэвэл энэ асуудал нэлээд улстөржиж Засаг даргын суудлыг ганхахад хүргэсэн.

Гэвч тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нэмэхбат Пү Шин компанийн захирал Лю То-той дахин дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан байх юм.

Жилд нэг сая тонн нүүрс экспортлохоор хийсэн гэрээг энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж наймдугаар сарын 1-ний байдлаар 130.4 тонн нүүрсийг урд хөрш рүү гаргажээ.

Өмнөговиос тухайлбал дээрх хоёр уурхайгаас гүүрс экспортлохыг хуулиар хориглоогүй. Хамгийн гол нь экспортлох явцдаа хууль зөрчөөд байгаа нь хачирхалтай. Эндээс хууль хэрхэн зөрчив гэсэн асуулт гарч ирнэ. Нүүрсийг экспортлохдоо зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байв. Тавантолгой компани улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлаа ч нөхөн төлөөгүй атлаа бүтээгдэхүүнээ хямд үнэлээд байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Мөн уурхайн орд газрыг ашиглах техник эдийн засгийн ямар ч үндэслэлгүй төдийгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буруу тооцож, дутуу төлж иржээ.

Япон Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөс Сангийн яамаар дамжуулан буцаж төлөгдөх нөхцөлтэйгээр авсан зээлийн үлдэгдлийг ч төлөөгүй байгаа юм. БНХАУ-д экспортлосон нүүрснийхээ үнийг хувийн компаниар зуучлуулан авдаг атлаа өр авлагын тооцоог огт хийдэггүй дутагдал амь бөхтай оршсоор байгаа ажээ. Түүнчлэн нүүрсийг экспортлохдоо зах зээлийн үнээс доогуур үнэлдэг атлаа гаалийн бүрдүүлэлт хийдэггүй, улсын баталгаагүй электрон жин хэрэглэдгийн учрыг хэн хэрхэн тайлах сан бол. Эндээс хөршдөө найр тавих, хайрлах сэтгэл дэндүү түгээмэл анзаарагдаж байгаа биз.Тэр ч байтугай ажил гүйцэтгүүлэх гэрээгүй Хятадын компаниар олборлолт хийлгүүлж байжээ.

Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас Монгол Хятадын хамтарсан Чин Хуа Мак Нарийн сухайт компани 2003 оноос эхлэн нийт 3.1 сая тонн нүүрсийг экспортлосон байна. Уг уурхай мөн л нүүрсний экспортын үнийг рлон улсын зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр тогтоосон байх жишээтэй. Мөн эднийх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буруу тооцож, дутуу төлж ирсэн байна. Түүнчлэн холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрөл авалгүйгээр Хятадын тээврийн хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн гүнд нэвтрүүлдэг байсныг саяхнаас л зогсоожээ. Хятадын тээврийн хэрэгслүүд манай нутаг дэвсгэрт ямар ч зөвшөөрөлгүйгээр орж ирээд экспортлох нүүрсийг ачиж тээвэрлэдэг ажээ.

Таван толгой, Нарийн сухайтын нүүрсний уурхайг лицензээр эзэмшиж байгаа компаниудад хууль, хяналтын байгууллагынхан шалгалт хийж эдгээр дутагдлыг илрүүлжээ. Хууль зөрчигсдөд 2.5 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тогтооснорс 2510.3 сая төгрөгийг улсын төсвийн орлогод оруулахаар Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна. Дээрх төлбөрийн 1.9 тэрбум төгрөг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хууль зөрчин буруу тооцож дутуу төлж ирсэнтэй холбоотой аж.

Өмнөговь дахь хоёр компани зөрчлөө яаралтай буюу энэ сарын 15-ны дотор арилгаагүй тохиолдолд нүүрс олборлолтыг зогсоож, хуулийн дагуу лиценз эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.

С.СОСОРЖАВ
(өнөөдрийн монгол 2005-10-05 )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button