АН-ын бүлэг Бат-Yүл, Гончигоо хоёрын гацаа

Ардчилал эвслээ үүрд баяртай хэмээн үдсэн юм. Гэтэл энэхүү салалт нь парламент дахь эвслийн бүлгээ шууд татан буугдахад хүргэж, энд сурч хүмүүжиж байсан ҮР хүүхдүүдээ өөрийн гэх цэцэрлэг сургуульгүй орхичихсон билээ. Эцэг эх нь салаад хаячихсан, сургууль завсардсан багачуудын толгой томорлоо. Ингээд долоон том нь гудамжинд гарч, 25 дүү нь айлын тугалын хашаанд түр зуур толгой хоргодов. Мөн парламентийн хоёр дэд даргын нэг С.Оюуныг хуулийн дагуу суудлаасаа гулсахад хүргэсэн давхар нигууртай. Харамсалтай нь хаврын тарчиг цагаар Ц.Элбэгдорж махны үнийг 2700 төгрөгт хүртэл хадааж, Н.Багабанди нөгөө тэжээвэр хүүхдүүдийг тэжээсэн айлынхантай нь Монгол даяар шоовдорлосны дараа хөөгдөх нь тэр.

Энэ бол Эх орон-Ардчилал эвслийн бүлэг тарж, ганцхан МАХН-ын бүлэг хууль ёсоор үлдсэн товч тодорхой түүх. Гэхдээ эвслийн нэрээр гарч ирсэн 32 гишүүнд бүлэгт нэГдэх зайлшгүй шаардлага байнга тулгарч байлаа. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг „ гэгчээр эвслийн загалмайлсан эцгийн хүүхдүүд юм болохоор хоорондоо бие биеэ урвагч шарвагчаар нь дандаа дуудалцаж, нэгэн бүлд дахин багтах шинж ер алга. Эвсэл бутарсан үед Э.Бат-Үүлийн зүгээс АН-ынхан дангаараа бүлэг байгуулах гэсэн саналыг Р.Гончигдорж огт ойшоолгүй Эх орон намынхнаас хүртэл уруу татаад бүдүүн бүлэг гээчийг бүрдүүлсэн. Иймээс Бат-Үүлтэнгүүдийн зүгээс Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам бүлэг байгуулж болох бөгөөд намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн орно гэсэн заалтыг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар баталгаажуулаад авч чадсан юм.

Энд дурдсан зөвхөн тухайн намаас гэдэг үг иргэн Х.Тэмүүжингийн дургүйг онц ихээр хүргэсэн бол онцгой тохиолдолд гаргасан хэмээх тайлбар иргэн Б.Баяраагийн гэдэнг хөдөлгөсөн бололтой. Тэгээд л хоёр нөхөр тохирсон юм шиг есдүгээр сарын нэгний өдөр зэрэг шахам Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Хоёулаа дээрх заалтыг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчжээ хэмээн үзэж, ийнхүү Монгол Улсын иргэний дархан эрхээ эдэлсэн байна.

Цэцийн дунд суудлынхан өнгөрөгч сарын эхний өдөр хүлээн авсан өргөдлийг мөн сарын сүүлчийн өдрийн хуралдаанаара хэлэлцэж, Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн УИХ-ын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг байгуулж болох тухай заалтыг яах аргагүй зөрчжээ хэмээн шийдвэрлэв. Иймийн учир Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг баримтлан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2005 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр тогтлоо. Үүнийг парламент намрын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсан байна.

Азаар АН-ын бүлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тов намрын чуулганы нээлтээс хоёр долоо хоногийн дараа таарсан учраас 2000 оноос хойш УИХ-ын аливаа чуулганы нээлтийн хуралдааны индрээс албан ёсоор үгээ хэлж чадаагүй АН-ын дарга Р.Гончигдоржид хүрд эргүүлэх боломж тохиов. Тэрбээр АН-ын бүлгийг байгуулах сонирхол манай намын зарим гишүүнд ч, МАХН-д ч байгаагүй. Сонгогчдын хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд бүлэгтэй байж, хууль тогтоох процесст нөлөөгөө үзүүлнэ. Наймаас дээш суудалтай нам бүлэг байгууна гэдгийг УИХ хууль тогтоох эрхийнхээ хурээнд тогтоосныг харгалзаж үзэх тухай агуулга бүхий гоморхсон үг чулуудсан юм. Харин МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн АН-ын бүлэг бол хууль ёсных байж бүрэн дүүрэн чадахгүй гэж сануулахаа мартсангүй.

Чуулганы эхний долоо хоног ингэсхийгээд өнгөрнө. Дараагийн долоо хоногт хариу барих хугацаа шахамдах учир шаггүй хэрүүлийн алим дэгдэх бололтой.

Ер нь гишүүд баталсан хуулиа амьдралд хэрэгжүүлэхийн хойноос санаа тавихын оронд гар дүрж өөрчлөхөө урьтал болгодог араншинтай болсныг энгийн сонгогч иргэд ч амьдралын хар ухаанаар анзаардаг болжээ. Эрхэм гишүүд заримдаа зөвхөн өөрсдөдөө зориулж хуулийг өөрчилж, эсвэл парламентын ажиллагаа гацаанд орлоо гэнгүүтээ онцгой тохиолдлын хууль батлаад байх уу гэдэг шүүмжлэлт байр суурь ч иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахаас аргагүйд хүргэсэн байж болох талтай. АН-ын бүлгийн талаархи гацаа нь хавар өрнөсөн М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын маргаан шиг эв зүйгээ олж чадахгүй сунжирсаар Э.Бат-Үүл, Р.Гончигдорж хоёрыг хооронд нь гацаагаад зогсохгүй, Их Хурлыг ч гацааж мэдэх нь. Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд ардчиллаар үүссэн шинэ намуудын орыг өвлөж авсан Ардчилсан намын дотоод зөрчил тэмцлээс гацаж байсан жишээ цөөнгүй.

Х.АРИУНБААТАР
(өнөөдрийн монгол 2005-10-05 )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button