Эмчилгээний чанарын чиглэлээр өгөх зөвлөгөө
* Удирдлагын түвшинд бүхий л нөөцийг өвчтөний аюулгүй байдлыг хангахад чиглүүлж алдаа дутагдал, доголдлын мөн чанарыг тогтолцооны хүрээнд олж харж байх
* Эмнэлгийн тусламж хүртээмжтэй байх
* Yйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг тогтмол хангах, ажил үйлчилгээ жигд явагдах
* Багаар ажиллах арга барил төлөвшсөн, салбар дундын хамтын ажиллагаа хөгжсөн байх
* Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар өндөр түвшинд байх
* Yйлчлүүлэгч юу хүсэж, шаардаж байгааг мэдрэмжээр тодорхойлж чаддаг байх
* Чанарыг тасралтгүй сайжруулах арга барил эзэмшсэн байх, манлайлан ажиллах
* Зорилгоо тодорхойлох, шалгуур үзүүлэлт, чанарыг сайжруулах стратегийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
* Өвчтөнүүдэд эрүүл мэндийн шийдвэрлэх асуудлууд, эрсдэл, үр дүнгийн талаар ойлгуулах, тэдний эрэлт хэрэгцээг судлах
Иргэд үйлчлүүлэгчдэд
Эмнэлгийн ажилтны хайхрамжгүй үйл ажиллагаанаас шалтгаалж хэрэглэгдсэн зүү, тариур, дуслын системийг давтан хэрэглэснээс цусаар дамжих халдвар үүсэх, эм тариа андуурч хийгдэснээс амь насаа алдах хүртэл хүндрэл гарахаас сэргийлж дараахь зөвлөгөөг анхаарна уу.
* Эм тарианы нэрийг сувилагч хийхийн өмнө өвчтөний дэргэд 2-3 удаа унших
* Дуслын систем, зүү тариур бүрэн бүтэн байх
* Эм тарианы хэрэглэх хүчинтэй хугацааг хянах
* Эрүүл мэндийн байгууллагуудыг ажил үйлчилгээгээ явуулахад туслах
* Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг шүүн хэлэлцэхэд оролцох
* Өөрсдөө эрүүл мэндээ хамгаалах
Эрүүл мэндйин тусламж үйлчилгээний чанар нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанаас гадна мөн иргэд үйлчлүүлэгчдийн оролцооноос ихээхэн хамаарна.