ДАШТ-ийг Оросууд тэргүүлжээ
Энэ жилийн тэмцээнд 90 орны шилдэг нь болох 700 орчим тамирчин зодоглосон билээ. Тэднээс манай бөхчүүд одтой сайхан барилдаж хоёр хүрэл медалийг Монголдоо буулгасан. Харин чөлөөт бөхөөрөө дэлхийд бярддаг Оросын тамирчид босоо гэдгээ харуулж багаараа дэлхийн аварга болжээ. Энэ орны тамирчид бүх жинд бүтэн багаараа оролцсон бөгөөд тэднээс таван тамирчин алтан медаль хүртсэн байна.
Тэмцээний эмэгтэй тамирчдыг медалийнхаа тоогоор япончууд дөрвөн алт, мөнгө, хүрэл нэгийг авснаар тэргүүлсэн бол Хятад, АНУ-ын бөхчүүд удаалжээ. Харин манай Ц.Энхжаргалын авсан медаль энэ жагсаалтын есдүгээрт бичигдсэн байна.
Мөн нийт дүнгээр Монголын баг тамирчид дэлхийн аваргын медалийн тоогоор 19 дүгээр байрыг эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлөжээ.
Эзэлсэн байр | Орон | алт | мөнгө | хүрэл |
1. | ОХУ | 5 | 1 | 2 |
2. | Япон | 4 | 1 | 1 |
3. | БНХАУ | 2 | 2 | 1 |
4. | Болгар | 1 | 2 | 1 |
5. | Гүрж | 1 | 1 | 1 |
6. | АНУ | 1 | – | 5 |
7. | Иран | 1 | – | 1 |
7. | Турк | 1 | – | 1 |
7. | Белорусь | 1 | – | 1 |
10. | Узбекстан | 1 | – | – |
(өдрийн сонин 2005-10-05 239)