2005 оны Нобелийн шагналтнууд тодорч эхлэв
Австралийн иргэн Барри Маршалл, Робин Уоррен нар ходоодны шарх болои гастрит өвчний нянг олж тоггоосныхоо төлөө энэхүү шагналыг хүртэхээр болжээ. Эдгээр хоёр эрдэмтний хийсэн нээлтийн ачаар ходооны шархыг эмчлэх боломжтой болсон байна. 54 настай Барри Маршал Баруун Австралийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухаан судлалын хүрээлэнд ажилладаг юм байна. Харин 68 настай Робин Уоррен Петр хотод ажиллаж амьдардаг аж.
Өнгөрсөн жил Америкийн эрдэмтэн Ричад Эксель, Линда Бак нар анагаах ухааны салбараас энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ. Химийн салбараас Нобелийн шагнал хүртэх эрдэмтэн өнөөдөр, эдийн засгийнх энэ сарын арванд тус тус тодрох юм байна. Харин Нобелийн энхтайвны шагналтны нэрийг аравдугаар сарын долоонд зарлахаар болжээ.
Уран зохиолын салбараас уг нэр хүндтэй шагналыг хэн хүртэх тухай Шведийн академи арай хожуу мэдэгдэх гэнэ.
Норвегийн сонин хэвлэлд бичсэнээр алдарт U-2 хамтлагийн дуучин Боног энэ жилийн Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлжээ. Тэрээр Африкт ядууралтай тэмцэхэд чамгүй хувь нэмэр оруулсан билээ. Израилийн цөмийн нууцыг илрүүлсэн, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн физикч Мордехай Вануну уг шагналд нэр дэвшээд байгаа юм. Тэрээр Иран болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй тэмцэхэд чамгүй хувь нэмэр оруулсан аж. Түүнээс гадна Украины Ерөнхийлөгч Виктор Ющенко, Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили нэр дэвшсэн бололтой. Зүүн өмнөд Азийн орнуудад нүүрлэсэн Цунамигаас учирсан хохиролтой тэмцэхэд багагүй хувь нэмэр оруулсан олон улсын байгууллагууд энэ шагналыг хүртэж магадгүй гэсэн таамаглалыг сэтгүүлчид дэвшүүлсэн байна.
2005 оны Нобелийн шагналыг гардуулах ёслол ирэх арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотод болох билээ.
(өдрийн сонин 2005-10-05 239)