Та гоолиг сайхан харагдахыг хүсэж байна у?
– Талх, жимс ,будаа, амуу тарианд глюцид агуулагддаг. Харин чихэр болон бусад амтлаг зүйлсийг хоолноосоо хасч болно.
– Өдөрт 1,5-2 литр ус мөн цай,ногооны шөл уухыг хичээгээрэй. Гэхдээ хоол идсэний дараа хэсэг хугацааны дараа шингэн юм уухгүй бол гэдэс чинь сунаж мэднэ.
– Пиво ихээр уух нь гүзээтэй болгохоос гадна, нэг аяга пиво хоёр ширхэг сахартай тэнцдэг.
– Ганцаардахгүйг хичээгээрэй. Найз нөхөд гэр бүлийхэнтэйгээ ойр дотно байх хэрэгтэй. Ганцаардвал турах дэглэмээ мөрдөж чадахгүйд хүрнэ.
– Хоол идсэний дараа хийжүүлсэн ус бүү уу. Яагаад гэвэл давс агуулдаг учир биед шингэн хуримтлуулдаг.
– Өглөөгүүр хэзээ ч өлөн байхгүйг хичээ. Гэнэт их идэх нь хурдан таргалахад нөлөөлдөг.
– Протейн агуулсан сүү, загас, өндөг, мах, амуу будааг заавал хэрэглэх хэрэгтэй. Протейг биеийн эд эсийг тэжээхэд их чухал .
– Ногоо бүдүүн гурилаар хийсэн талх идвэл амархан турна. Мөн өлсөх мэдрэмжийг дарж, хоол идэх хугацааг сунгадаг .
– Долоо хоногт 3-с доошгүй удаа хөдөлгөөнт дасал хий. Гэхдээ та турах дэглэмийг хэт их чанга мөрдвөл та бие сэтгэлийн ядаргаанд орж мэдэх аюултай шүү.
Хүмүүсийн амьдрал