АНУ-д оршин суух эрх буюу Ногоон картны DҮ-2007 хөтөлбөрийн бүртгэл дэлхий даяар эхэллээ.
Энэ хожил таарсан 100 мянган хүнээс бичиг баримтыг англи хэлээр зохих ёсоор бүрдүүлсэн, шаардлаг хангасан эхний 50 мянган хүнд ногоон карт олгоод бусад хожлыг нь хүчингүй болгодог тул эдгээр хүмүүсийн дараа дараагийн алхам тун хариуцлагатай болоод байна. DҮ-2006-т хожил таарсан Монгол хүмүүст судалгаа хийж үзхэд тэдний 12% нь 11 сарын эхний 15 хоногт, 21% нь 11 сарын сүүлийн 15 хоногт, 21%нь 12 сарын эхний 15 хоногт, 26% нь тус сарын сүүлийн 15 хоногт 20% нь 1 сард бүртгүүлсэн байна. Мөн Кентакийн Консулын төвийн компьютераар олгогддог хожлын эхний дугаарууд бүртгэлийн хугацааны сүүлээр бүртгүүлсэн хүнд таарсан байгаа нь DҮ-2006 хөтөлбөрийн дүрмийн
Бүртгэлийн заасан хугацааны хэдийд ч бүртгүүлсэн хожил таарах магадлал адилхан хэмээх заалт үнэн болох нь жинхэнэ утгаар нотлогдож байна. Компьютероор хийдэг тохиолдлын сонголт ажил мэргэжил, нас харгалздаггүй гэдэг нь хожсон хүмүүсийн судалгаагаас харагдаж байна. Yүнд 61 настай тэтгэвэрт гарсан хөгшин, дээд сургуулийн багш, цагдаа, хувийн компанийн захирал, нягтлан бодогч, хувиараа гутал үйлдвэрлэгч, ажилгүй хүм гээд янз бүрийн хүмүүст сугалаа таарсан байна.
Ногоон картанд бүртгүүлсэн бол өөр хэргээр АНУ-д явахаар виз мэдүүлэхэд гай болдог гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг харин энэ яриаг худалаа болох нь бас энэ удаад нотлогдлоо.
DҮ-2006 хөтөлбөрийн дүрмийн Ногоон картанд бүртгүүлэх нь өөр ангиллаар виз мэдүүлэхтэй огт хамаагүй гэсэн заалт
Ногоон картын визийг Монголд бус БНСУ-дах АНУ-ын элчин сайдаас авдаг, ногоон картын визийн боловсруулалт бусад ангиллын визийн боловсруулалтаас огт тусдаа хийгддэг нь,
Ногоон картанд жил дараалан бүртгүүлж ирсэн бөгөөд энэ хугацаандаа өөр ажлаар АНУ-ын виз мэдүүлээд визээ авсан зөндөө олон Монгол хүмүүс байгаа нь олоныдунд яригддаг цууг бүрэн үгүйсгэж байна.
Кентакийн Консулын төв судалгаанд хожих магдлалаа дээшлүүлэх зорилгоор нэг өргөдлийг олон удаа явуулсан хууль бус 31 мянга гаруй тохиолдлыг, нэг хүний зургаар олон өөр нэрээр өргөдөл гаргасан 5 мянга гаруй тохиолдлыг орчин үеийн электрон техникийн тусламжтай илрүүлж устгасан байна.
Өнгөрсөн онд гарсан нийтлэг зөрчилүүдээс дурьдвал
Англи хэлний анхан шатны ч мэдлэггүй хүн өргөдлийг алдаатай бөглөх
Зургийн электрон үзүүлэлтийн шаардлагыг хангасан боловч фото үзүүлэлтийг нь хангаагүйгээр АНУ-ын Кентакийн консулын төвд очоод зураг гологдож хасагдах
Бүртгүүлсэн батламжийг тэр даруй олгохгүй байх /энэ нь АНУ-д явуулаагүй бай магдлал ихтэй/
Yйлчлүүлэгчийн шуудангийн найдвартай хаягийг асуугаагүйгээс хожил таарсан хүний захиа төөрөх, алга болох
Хуурч мэхлэх замаар мөнгө олох эрмэлзэлтэй хүмүүс, байгууллагаар үйлчлүүлэх. Тухайлбал өнгөрсөн онд US-Mongols гэдэг компани Инфо сонины газар үнэгүй бүртгэж байна гэсэн нэрээр маш олон хүн цуглуулаад очсон хүнээс фото зургийн, маягтын хураамж авч байсан. Харамсалтай нь бүртгүүлсэн олон хүний өргөдлийг цааш нь АНУ-руу явуулаагүй тохиолдол
Хожил таарсан хүмүүс АНУ-руу буцааж явуулах баримт бичгүүдийг алдаатай хийх, баталгаагүй энгийн шуудангаар явуулж алдсанаас ногоон картаа авах бололцоогү болох зөндөө гарсан байсан байна.
Өргөдлийг явуулсан хүмүүсийнхээ хүний эрхийг зөрчин хаяг гэсэн асуултанд өөрийнхөө хаягийг эзнээс нь асуулгүй дур мэдэн өгч хожил таарсан хүний захиаг өөр дээрээ авсан мөн үйлчилгээний хураамж 1500 доллар төлөөд захиагаа ав гэсэн шахалт хүртэл гарч байсан байна. Уг нь баримт бичгийн орчуулгын зардал болох 100 гаруй мянган төгрөг, түүнийг АНУ-руу явуулах зардлаас өөр зардал гардаггүй юм байна. Хожил таарч виз авахаар дараагийн шатанд шалгарсан хүн харин АНУ-д шууд төлөх ёстой визийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн үйлчилгээний хураамж, DҮ ангиллын визээ авахаар Сеул явах онгоцны зардал, цаашаа АНУ явах онгоцны зардал зэрэг зайлшгүй зардлыг гаргах ёстой юм байна. Мөн Монгол Бөхийн өргөөнд бүртгэж байгаа хүмүүсийн цаана хүний захиа задлах зэргээр юу ч хийхээс буцахгүй хүмүүс ажиллаж байсан байна. Ногоон картын төлөө хүч үзэн байгаа та бүхэн үйлчлүүлэх байгууллагаа маш хянамгай сонгохыг анхааруулж байна.
Кентакийн консулын төв 2004 Онд бүртгүүлж аз таарсан Ази тивийн 1700 хүртэл хожлын дугаартай хүмүүсийн баримт бичгийг оловсруулаад визийн ярилцлагын хувиарийг нь хийсэн байгаа тул 2006AS0000209, 2006AS0000309, 2006AS0000473, 2006AS0000658 гэсэн хожлын дугаартай хүмүүс яаралтай холбоо барих буюу энэ сарын 12,19, 26-ний өдрүүдэд Сеул дах АНУ-ын элчин сайдын яаманд очсон байх ёстой юм байна. Мөн Канадын цагаачлалын үйлчилгээнд хамруулах ажлыг мөн энэ оноос эхлэн хийж байгаа тул сонирхсон хүмүүс 318664, 95253870 утсаар холбоо барина уу.
Одоо харин та DҮ-2007 хөтөлбөрт оролцож ногоон картын эзэн болохыг хүсвэл доорх зааврыг харна уу
Өргөдөл гаргагч нь зөвшөөрөгдсөн улсад төрсөн байх
DҮ-2007- оролцох эрхтэй улсад төрсөн байх буюу хүлээн зөвшөөрөөгүй улсад төрсөн ч эхнэр/нөхөр/ нь хүлээн зөвшөөрсөн улсад төрсөн бол үүгээр нь өргөдөл гаргаж болох ба мөн эцэг эх нь тэнд төрөөгүй юм уу өөрийг нь төрөх үеэс хойш тэнд амьдраагүй бол эцэг, эхийн аль нэгний төрсөн улсаар өргөдөлд оролцож болно.
Өргөдөл гаргагч нь DҮ-2007 хөтөлбөрийн боловсрол, хөтөлбөр эрхлэлтийн шаардлыг хангасан байна.
Өргөдөл гаргагч нь бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн, эсвэл АНУ-ын Хөдөлмөрийн Депарментд заагдсан жагсаалтын мэргэжлээр сүүлийн 5 жилийн 2 жилд нь ажилласан байх ёстой. Дээрх 2 шаардлагыг хангаагүй бол өргөдөл гаргах эрхгүй юм байна. DҮ-2007-д оролцох дүрэм
Хэн явуулсанаас үл хамааран нэг хүний өргөдлийг нэгээс илүү удаа явуулбал өргөдөл хүчингүй болно.
АНУ-ын Төрийн Департмент өргөдлийг 2005 оны 10-рсарын 5-с эхлэн 2005 оны 12-р сарын 4 хүртэл нийт 60 хоногийн хугацаатайгаар зөвхөн интернетээр авна.
АНУ-ын Төрийн Департмент өргөдлийг интернетээр хүлээн авсан тухай батламж интернетээр олгоно.
Цаасан өргөдлийг хүлээн авахгүй.
Өргөдөлд шаардлагатай фото зургийг зааврын дагуу явуулаагүй тохиолдолд өргөдөл хүчингүй болно. Yүнд өргөдөл гаргагчийн хамгийн сүүлийн үеийн цээж зураг, түүний эхнэр /нөхөр/-ийн цээж зураг, 21 нас хүрээгүй, гэрлээгүй төрсөн, хууль ёсоор өргөж авсан, дагавар хүүхэд бүрийн зураг /Америкийн иргэн юм уу хууль ёсоор байнга оршин суугч болоогүй л бол/. Одоогоор хамт амьдардаггүй юм уу DҮ-2007 хөтөлбөрөөр цагаачлах бодолгүй хүүхдийн зургийг ч мөн явуулна. Гэр бүлээрээ авахуулсан зургийг хүлээн авахгүй. Хүн бүр тус тусд нь зургаа явуулна. Бэлэн зургийг скан хийж юм уу дижитал камераар авахуулж явуулна. Зурганд тавигдах шаардлага хатуу бөгөөд үүний улмаас өргөдөл хүчингүй болох тохиолдол 30 хувь хүртэл гардаг байна анхаарна уу!.
Өргөдлийг сонгон шалгаруулах нь
Хүчинтэй бүх өргөдлөөс компьютер аргаар тохиолдлын сонголт хийх замаар хожлыг тогтооно. Сонгогдсон хүмүүст өөрсдийн нь шуудангийн хаягаар 2006 оны 5-7 сард мэдэгдэж , дараагийн шатанд хийгдэх зүйлийн талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө. Судалгаагаар хожил авсан хүний эхнэр /нөхөр/, 21 хүрээгүй, гэрлээгүй хүүхэд нь мөн байнга оршин суух эрх авах болно. Эхний шатанд сонгогдсон хүн бүр АНУ-д байнга оршин сууна гэсэн үг биш юм. Учир нь АНУ-ын хуулиар тогтоосон 50 мянган хүнд ногоон карт олгохын тулд 100 мянган хүнийг тохиолдлын сонголтоор эхлээд тодруулан, эдгээр хүмүүсээс шаардлаг хангасан, баримт бичгээ зөв бүрдүүлсэн эхний 50 мянган хүнд байнга оршин суух виз олгож дууссанаас хойшхи хүмүүсийн хожил хүчингүй болдог байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoliaserүice.com вэб сайт, translation@mongoliaserүice.com емайл хаягаар авч болно.
Т. Оргил /olloo mn/