Фонограм дагаж дуулсан дуучдыг шийтгэнэ
Үнэхээр ч уран бүтээлийн тайлан, хөгжмийн наадам, баяр ёслолд зориулсан тоглолт гээд бүхий ёслолын арга хэмжээн дээр дуучид фонограм тавьж дагаж амаа хөдөлгөж байгаад ордог шүү дээ. БСШУЯ-наас үүнийг эцэслэхээр дүрэм журам боловсруулж, уран бүтээлчидтэй уулзаж эхлээд байна. Мөн тоглолтод дуулна гэж зарлагдчихаад дуулдаггүй дуучидтай, эсвэл тухайн дуучинтай урьдчилж тохироогүй хэрнээ дуулна гэж зарладаг зохион байгуулагч нартай хариуцлага тооцох цаг тун удахгүй ирэх аж.
Дуучид, уран бүтээлчдэд тавьж буй өөр нэг шаардлага бол зохиогчийн эрхийн тухай хуулиа судалж, биелүүлэх. Ингэснээр дуучид өөрт таалагдсан дуугаа дур мэдэн дуулдгийг болиулах юм. Дуучин дуугаа сонгоод хөгжмийн зохиолч, яруу найрагчтай уулзан гэрээ хийж байж тухайн дууг дуулах эрхтэй болно.
Д.ТУЯА
(өдрийн сонин 2005-10-06 240)