Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Муудийз баталгаажууллаа
Тэр цагаас хойш Стандарт энд Пүерс, Фич зэрэг зэрэглэл тогтоодог байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг тогтоож байв. Өөрийн орны зээлжих зэрэглэлийг тогтоолгох нь Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлээс төсвийн хэрэгцээнд зориулж зүй ёсоор нөлөөлөх нь дамжиггүй юм.
Мөн энэ жил Засгийн газар Монголбанкны зүгээс энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүн шинжилгээ хийсний үр дүнд эхний ээлжинд зээлжих зэрэглэл тогтооход зөвлөх байгууллагаар Сити групп компанийг сонгон зохих гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд зээлжих зэрэглэл тогтоодог компанийг шинээр сонгон шалгаруулж, Фич, Муудийз-тэй гэрээ байгуулсан юм.
2005 оны есдүгээр сард зээлжих зэрэглэл тогтоогч Фич нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Б нэмэх урт хугацаанд тогтвортой байна гэсэн үнэлгээ өгсөн бол өчигдөр зээлжих зэрэглэл тогтоогч Муудийз компани нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Б 1 буюу Б нэмэх урт хугацаанд тогтвортой гэсэн үнэлгээ өгч дэлхий даяар зарласан байна.
Энэ дашрамд, Ази Номхон далайн зарим улсуудтай харьцуулбал Монгол Улс Филиппин Улстай ижил зэрэглэлтэй болж Индонез улсаас нэг пунтээр илүү байгаа юм байна гэж Монголбанкнаас мэдээлэв.