С.Ламбаа гишүүн Стратегийн ач холбогдолтой түнш-ээр тодров

Хуралдаан 10 цагт эхлэх учиртай. Харин Хүн амын сангийн суурин төлөөлөгч Д.Барселона цагтаа гозойсон-ыг хэлэх үү.С.Ламбаа дарга ажлаасаа хоцордог зуршилтай нэг ангийнхнаасаа бага зэрэг ичсэн байж таарна.
НҮБ-ын ХАС Улс орныг дэмжих гуравдугаар хөтөлбөр-өөсөө дөрөвдүгээрт нь шилжих гэж байгаа гэнэ. Тэд 1996 оноос хойш гуравдугаар хөтөлбөрөө зургаан сая ам.доллараар санхүүжүүлсний 70 хувь нь Нөхөн үржихүйн эрүүл мэнд (НҮЭМ)-ийн хөтөлбөр, Эхийн амаржих байрт зарцуулагджээ. Эхийн эндэгдэл баруун аймгуудад өндөр байгаа нь анхаарал татаж байна гэж суурин төлөөлөгч ярилаа. Шалтгааныг нь судлахад Эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанартай холбоотой нь илэрчээ. Иргэд эмнэлэгт хожуу ханддаг нь ч эхийн эндэгдэлд нөлөөлсөн аж. НҮБ-ын ХАС Ховд аймаг дахь Бүсийн төлөөлөгчийн газраараа дамжуулан баруун аймгийнхантай тулж ажиллаж байна. Делиа Барселона монголчуудын асуудлыг монголчуудад ойлгуулахыг хичээж байлаа. Таван жирэмслэлт тутмын нэг нь үр хөндөлтөөр төгсч байгааг, нийт эндсэн эхийн 36 хувь нь малчин эмэгтэйчүүд буйг тэр сануулсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 25 хувь нь нэг буюу түүнээс дээш тооны бэлгийн замаар дамжих халдвартай нь тогтоогдсон гэсэн өгүүлбэрийг Д.Туяа гишүүн сонсоод эмзэглэсэн гэлээ. Тэр ХАС-тай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан. Делиа Барселона Хот хөдөөгийн ялгаа, өсөн нэмэгдэж байгаа бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ, архидалт, ажилгүйдэл зэрэг тулгамдсан асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байна. ХАС-гийн дөрөвдүгээр хөтөлбөрт гишүүд тойргийнхноо хамруулахыг хүсч байлаа.
Хуралдааны дараа С.Ламбаа дарга эмэгтэй зочдодоо цэцэг бэлэглэв. Цэцэг гардуулах гэж С.Ламбаа даргын хэл хальтарсныг эс тооцвол ажил хэрэгч эмэгтэйчүүд тун ч сэтгэл хөдөлсөн харагдана.
Цэцэг тэврээд баяртай зогсч байсан хатагтай Барселона эрх баригчидтай хэл амаа ололцож байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Тэрээр С.Ламбаа гишүүнийг Стратегийн ач холбогдолтой түнш гэж тодорхойлсон. НҮЭМ-ийн асуудлаар Монгол талаасаа нэгдүгээр хүн Д.Мөнхөө хоёр дахь баглаа цэцгийн эзэн байлаа. Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлаар УИХ-ын чадавхийг бэхжүүлэх төсөл хүртэл хэрэгжүүлснийг бодоход түүний ухуулга, сурталчилгаа муугүй үр дүнд хүрчээ.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-10-06 240)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button