Коммунистууд коммунистуудаа хошгируулав

Тэдний хоргодох газар нь МАХН болжээ. Гэхдээ тэнд дарга шүтдэг, коммунист үзэл суртлаас ангид олон хүн бий. Муу хүн чөлөөнд, чоно борооноор гэгчээр УИХ-д бүдүүн бүлэг байгуулагдсан нь тэдний алергийг хөдөлгөжээ. Үнэндээ тэд өнөөдрийг хүртэл хумсаа нуусан муур шиг өөрсдийгөө далдалж байлаа.
УИХ-ын дарга Ц.Нямдорж, МАХН-ын даргаар М.Энхболд сонгогдсон нь парламент, парламентад суудалтай намуудын үйл ажиллагаа гацаанд орлоо. Эдүгээ УИХ болон МАХН-ын удирдах зөвлөл хуралдаж чадахаа больсон байна. Үүнийгээ далдлахын тулд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа Засгийн газрыг тэд оролдоход хүрсэн юм. Засгийн газрыг оролдсоноор үйл ажиллагаа нь урагшлахаа больсон УИХ, МАХН-ын ерөнхий дүр төрх далдлагдана гэж тэд үзжээ. Хэрэв УИХ, МАХН-ын үйл ажиллагаа хэвийн байсан бол тэд Засгийн газраар оролдохгүй байсан болов уу. Энэхүү бүтэлгүй оролдлого нь МАХН-д үлдсэн коммунистууд биесээ хошгируулах таатай хөрс болж өглөө. Сохор нохой дүйвээнээр гэгчээр УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан, Н.Энхболд, Су.Батболд нар дуу дуугаа авч хошгирч өглөө. Тэд өөрсдийгөө хошгируулаад зогсохгүй, парламентад суудалтай хийгээд суудалгүй улс төрийн бүх намыг хошгирууллаа. Анчны даллуурт хууртагдаж хошгирч байгаа тарвага шиг жижиг намууд нүх нүхнээсээ гарч ирлээ. Тэд УИХ-ын 65 дугаар тойрогт нэр дэвшүүлэх ганцхан үүрэгтэй. МАХН-д үлдсэн коммунистуудын хошгируулалтаар тэд Ардчилсан намаас Ц.Элбэгдорж тус тойрог дээр нэр дэвшсэн тохиолдолд түүний авах саналаас хумсалж цаадуулынхаа даалгаврыг биелүүлнэ. Ийм үзэгдлийг улс төрд шимэгчид гэж нэрлэдэг. Энэхүү шимэгчид яаж ч хошгироод түүний саналыг хуваах нь юу л бол. Тэднийг хошгируулсан коммунистууд буян санаж, тэдэнд сайдын суудал өгнө гэвэл нүгэл болно. Нарийндаа бие биеэ хошгируулж байгаа коммунистууд бусдад сайдын суудал өгөх нь байтугай, өөрсдөө ч зүүдлээд байгаа тэр сайдын суудалд сууна гэж горьдоод нэмэргүй юм.

З.ЯДАМ
(өдрийн сонин 2005-10-06 240)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button