Монгол газар дахь ариун суваргын тэмцэл

Тэд дундаа нэг банаг, нэг майхантай авч гадуур нь сууцгааж дулаан хувцас өмсчээ. Нарийн жимийг мод чулуугаар бэхлэн боосон бөгөөд эргэн тойронд нь хусдаг тракторын яраад хаячихсан ором шарх сорви мэт эвгүй харагдана. Олны дундаас нэг өндөр өвгөн Ганц хүүг минь алчихлаа хэмээн цурхирч, бусад нь түүнийг аргадах юм болов. Саяын буудалцааны үеэр өвгөний хүү Ч.Чулуунбаатарыг жийптэй хөөн элдэж морийг нь мөргөж унагаад өөрийг нь олзолж гавлаад явчихсан гэнэ. Нутгийнхан өвгөнийг тайтгаруулж нулимсыг нь арчиж өгнө. Монгол ах дүү нар байна. Арай алчихгүй биз дээ, буудаагүй байх аа, буудсан ч харанхуй юм чинь оноогүй биз. Оносон ч сум нь хальт тусаа байлгүй….
Хотоос ирсэн сурвалжлагчийг фронтын шугамнаас гаргаж аюулгүй байдалд аваачих болсон тул цааш юу болсныг өглөө л мэдэхээс аргагүй боллоо.
Өглөө сэрэнгүүтээ нөгөө залууг юу болсон бэ гэж хамгийн түрүүнд хэрэгт дурлан асуув.
Шөнө нэмэлт хүч гаран уул самнан олзлогдсон залууг аваад явж байхад нь салгаж иржээ. Гавыг нь тайлах гэж нэлээд мунгинасан юм байх. Морины буруу хойд хөл нь эвгүй доголох авч гаднаас мэдэгдэх юм алга. Харин залуугийн дээлний зүүн суган доогуур нь том жижиг хоёр нүх гарсан бөгөөд бие нь шархгүй. Чулуунбаатарыг энэ хавиар нь буудсан уу, эсвэл хайчаар дээлийг нь хайчилж, нүхлээд явуулсан уу, бүү мэд.
Монгол газар компани Цэнхэр сумын Орхон багт ирж зургаан тонн алт олборлосон гэнэ. Ажиллах хугацаандаа нийт 42 хүний амиар олдсон уг олз нь хоол болоогүй тул уурхайгаа нэмж өргөтгөхөөр баруун тийш буурь сэлгэж Цэцэрлэгийн голын эхэнд гэрээ барьжээ. Үүнийг үл тэвчсэн нутгийн иргэд үгсэн Та нар одоо болиоч дээ. Алтны араас цувардаг хар мөрийн амьдрал, элдэв араншингийн хүмүүс олон нийт хүүхэд багачуудыг эвдэж байна. Өвөг дээдсийн минь шарил буй газрыг яагаад ухав. Бид ихээхэн шүтлэгтэй улс. Харамсах чухал зүйл бол нутгийн маань гол ус ширгэж дууслаа гээд ад үзсэн юм байх. Монгол газар компанийн зүгээс хамгаалалтын албаны хүмүүс голчлон нүүр тулж, харьцдаг аж. Тэд болохоор Бид мэдэхгүй, бид ажлаа хийж байна. Компани хуулийн дагуу энэ газрыг авсан. Энэ газрын цагаан дээснээс дотогш зөвшөөрөлгүй хэн ч нэвтэрч үл болно. Хэрэв нэвтэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авна. Хуулийн дагуу…
Уулын мухарт хууль хэрэгжиж яг харагдаач. Чухам үнэнийг хэлэхэд тэнд байгаа аль нь ч ялгаагүй бүгд хууль зөрчиж, бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очихоор бослого тэмцэлдээ тулсан байна. Эндэхийн 300 гаруй өрх айл Үндсэн хуульд заасанчлан Аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ. Мөн энэ дагуу төрийг удирдах хэрэгт оролцохын тулд хуульд зааснаар эвлэлдэн нэгдэж, жагсаал цуглаан тэмцэл хийж байгаа царай нь энэ. Нөгөө тал нь буюу Монгол газар-ынхан энд алт ухах бүх зөвшөөрөл лицензийг орон нутгийн захиргаа, Үйлдвэр худалдааны яам (Сү.Батболд)-аас аль хэдийнэ авчихсан. Тэд өгчихсөн. Аль нь зөв бэ? Аль нь манай талынхан юм бол. Ард түмэн гэж байдаг бол Цэнхэр сумын тэр олон зуун иргэдийг хэлэх байх. Тэдний төлөө санаа тавьж өмөөрсөн нэг ч УИХ-ын гишүүн (С.Ламбаа), Улс төрийн хүчин, шүүх, цагдаа, сумын дарга (З.Болдбаатар) алга. Бүгд Монгол газар-ын түмэн зөв гээд бичиглээд байхад ард түмэн яагаад үгэнд нь орж өгөхгүй байна?
Энэ хавраас хойш ажлаа алдаж уулын аманд тэмцэж байгаа иргэдийг аймгийн төвөөс цагдаа авчран нэг удаа дарж авчээ. Цагдаа нар Цэнхэр сумын уугуул байсан ч дээрээс өгсөн тушаалын дагуу нутгийн олноо гааздаж, бороохойдон чирч гулдран зам гаргаад Монгол газар-ын техникүүдийг нэвтрүүлж өгсөн. Хэсгийн төлөөлөгч Зориг төгөлдөр нь эрэлхэгээр хамгаалж, алтныханд байнга тусалдаг бол хамгаалагч Мөнгө сэлэм нутгийн индиан нарын дунд эргэлдэж өгнө.
Юмыг нэг талаас харж болохгүй тул Монгол газар компанийн уурхай нээх гэж буй газар руу нь очиж уулзахаар зүтгэв. Бид хэдийг хотоос дагаж ирсэн нэг хамгаалагч, арваад морьтон дундаа хийгээд очихоор хөдлөв. Дайсны тал тийм ч хол биш бөгөөд хүн тавьдаг газрын урд энгэрт барьсан хориод гэр бас вагончиг, газар хусагч трактор зэргээс бүрдэнэ. Түүнийг арваад залуус хамгаалах бөгөөд сурвалжлагчийн бичиг баримтыг сайтар нягтлаад дотогш нэвтрүүлэв.

-Урд шөнө юу болов оо, буу шуу дуугараад..
-Эд нар шөнө морьтой довтолж чулуу нүүлгэсэн, дараа нь техникийн салхины шилийг хагалсан. 30 гаруй морьтой залуус довтолсон. Бид хамгаалах үүрэгтэй улс.

-Яагаад буудсан юм бэ. Ямар буутайг чинь үзэж болох уу?
-Үзэж болохгүй. СКЗ маркийн буугаар сануулах гэж буудсан, тэнгэр рүү, дээшээ буудсан.

-Тэнд чинь нэг залуу явж байгаад оногдсон юм биш үү. Бас морийг нь машинаар мөргөсөн гэсэн.
-Тэрэн шиг худлаа юм байхгүй. Цагдаа шүүхээр явж тогтоолгоно биз.

-Үгүй ээ, тэр залууг та нар барьсан юм биш үү?
-Тийм, эрээн малгайтай нэг залууг бид онцолж үзээд барьсан.

(өдрийн сонин 2005-10-06 240)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button