Төсвөө яаж тодотгох юм бол

жилийн төлөвлөгөө боловсруул гэв. Харъяа мэргэжлийн байгууллага нь нарийвчлан судалж ерөнхий даамлуудын саналыг тусган өрх гэрийнхээ төсвийг зохиожээ. Энэ айл маш өнөр өтгөн, хажуу бөөрнөөс нь зулгаах хүн олонтой, үр ашиггүй зуйлд хөрөнгөө их цацдаг болохоор жил болгон хурааж цуглуулсан мөнгө нь хүрэлцэхгүй өр ширэнд ордог ядмаг амьдралтай. Ядаж байхад эрх дураараа үгэнд ордоггүй 76 хүүхэдтэй.
Өрхийн төсөвөө хэлэлцэхээр хүүхэд бүр өөрийн сонгогдсон тойрогтоо ахиухан мөнгө хуваарилуулан нэр хүндээ өсгөх гэж үхэн хатан тэмцэлддэг. Ийнхүү унац ихтэй, нэр хүндтэй энэ сэнтийдээ дахин залрах замаа засдаг болоод удаж байна. Ахуй амьдралаа сэргээх дорвитой зүйл бүтээхийн оронд хүүхдүүд нь аав ээжтэйгээ үг хэлээ ололцохгүй завшилцана, зөвшилцөнө, тохиролцоно гэж ам булаалдсаар.
Төсвийн гол үүсвэр нь ард иргэдээс авдаг татвар. Татвар цуглуулагчддаа биелүүлэхэд хэцүү төлөвлөгөө гаргаж өгөөд авчир, хураа гэж мундагдаад сууж байна. Гэвч энэ хүнд ачаа нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэсэн хүмүүсийн хөлийг чөдөрлөж, гишгэх газаргүй болгож боомилно. Энэ өрхийн ихэнх хөрөнгийг ард иргэд та нарынхаа эрүүл мэнд, сбён гэгээрүүлэх, халамж, тэтгэлэг, цалинд зориулж байна шүү гэж тайлагнаад өнгөрдөг. Ингээд энэ аварга том айлын төсөв рүү өнгийн харъя. Өмнөх гурван жилийн дундаж, 2005 оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн нийт орлого 747.9 тэрбум төгрөгт хүрээд байгаа ажээ. Үүнийг мэргэжлийн ажилтнууд хянан үзэхэд нийт орлогын төлөвлөгөө, 60.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. 2005 онд зарцуулах ёстой зүйлдээ 423 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн аж. Монгол Улс хэмээх энэ их айлын хувь заяа, хөгжлийн чигийг тодорхойлогч 2006 оны төсвийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж батлана. Энэ айл цуглуулсан эд баялагаа хэрхэн зөв хуваарилж зарцуулснаас их олон зүйл шалтгаалдаг. Төрийн зөв зүйтэй, оновчтой бодлогыг хэн нэгэн удирдагчдын сайхан хэлсэн үгээр дүгнэдэггүй. Нүдээ бүлтийтэл хөгжиж дэвшихийг нь хүлээн суугаа түмэн олны амьдрал дээшилж бодит үзүүлэлтүүд өсөн нэмэгдвэл зөв гольдрилоороо явж байгаагийн илрэл болно. Сангийн яам 2006 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлтийг санхүүгийн болон татварын бодлогоор дэмжиж төсвийн алдагдлыг бууруулж тогтвортой болгоход гол алхаарлаа хандуулсан гэж тайлбарлаж байна. Ирэх оны нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувьтай тэнцэнэ гэж тооцоолж байгаа ажээ.
Төсөв хэмээх улсын их авдар руу ордог урсгал ашгийг нэмэгдүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагууд нэлээд чармайлт гарган ажиллаж байна. Энэ жил татварын хуульд өөрчлөлт оруулж аж ахуйн нэгжийн уйл ажиллагааг дэмжин татвар төлөгчдийн хүрээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байгаа юм. Татварын хувь хэмжээг багасгаснаар 2006 оны төсвийн орлого 40 орчим, тэрбум төгрөгөөр буурна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Мйнхүү орлого багасахаар улсын төсөв хямралд орж төрийн албан хаагчдынхаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг тавьж чадахгүй болно гэж мэргэжлийн хүмүүс дүгнэхгүй байна.
Нарийвчилсан судалгаа тооцоо хийсний үндсэн дээр ийм шийдвэртэй алхам хийх нь зүйтэй гэж үзжээ. Харин ч татварын дарамт буурснаар төлөгчдийн тоо нэмэгдэж төсөв рүү урсах мөнгө нэмэгдэх гэнэ. Иргэн баян бол улс баян гэдэг. Төр нь хууль зүйн орчныг бүрдүүлэн таатай нөхцөл бий болговол иргэд аж амьдралаа дээшлүүлэхийн төлөө зүтгэнэ. Энэ нь эргээд төсвөө тэтгэж эхэлнэ.
Монгол улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж намрын чуулганы нээлт дээр Булган аймаг уены төлбөрийг нэменээр улсаас татаас авахаа больж 856 сая төгрөг оруулахаар болоод байна. Ийм маягаар бүх аймаг татаае авахаа зогеоовол улсын төсвийн ачаалал багасна гэж онцлон тэмдэглэсэн. Зөвхөн юмны үнийг нэмж төсвийн ачааллыг бууруулахыг гол зорилгоо болговол ядарч туйлдаад байгаа иргэд бүр сөхрөн унахаар байна. Харин ард иргэдийнхээ халаасыг нимгэрүүлэх алхам явуулснаас төрийн нүсэр бүтцээ өөрчилж оновчтой болгох, татварын хуулийг өөрчлөх нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Одоо цалин хэле бага байгаа нь төсөв мөнгөгүйдээ биш. Байгаа мөнгөө ашигтай зарцуулахгүй, үргүй зардал их гаргадаг. Төрийн байгууллагуудын удирдлагын аппарат нүсэр, засаг захиргаа нь ажилладаг, ажилладаггүй олон нэгжтэй гэж УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Р.Бадамдамдин тайлбарлаж байсан. Энэ их айлын аав, ээж, үр хүүхэд нь болж түмэн олноо удирдаж байгаа эрхэм түшээд 2006 оны төсвөө хэрхэн тодотгох бол.

Д,ДОРЖПАГМА
(өнөөдрийн монгол 2005-10-06 109)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button