Удирдах зөвлөл Н.Энхбаярын санал болгосон бүхнээс жийрхэж эхлэв

хурлаас ямар шийдвэр гаргаж байгаа болон ярилцаж буй тухай мэдэхийг хүсэгчид дор бүрнээ таамаглал дэвшүүлцгээх болов. Учир нь ойрын өдрүүдэд хийгдэхээр хүлээгдэж буй олон томилгоо энэ намын Удирдах зөвлөлийн хурлын үр дүнд тодрох юм. Өчигдөр үдээс хойш тус намын Удирдах зөвлөл мөн хуралдав. Уг хурлаар зарим нэг томилгооны асуудлыг ярина гэж байсан ч хойшлуулсан сураг дуулдлаа.
Сүүлийн үед МАХН-ын дотор болж буй үйл явдал олны анхаарлын төвд байна. Тус намын Удирдах зөвлөлийн хурлаас ямар шийдвэр гаргаж байгаа болон ярилцаж буй тухай мэдэхийг хүсэгчид дор бүрнээ таамаглах дэвшүүлцгээх болов. Учир нь ойрын өдрүүдэд хийгдэхээр хүлээгдэж буй олон томилгоогоо энэ намын Удирдах зөвлөлийн хурлын үр дүнд тодрох юм. Өчигдөр үдээс хойш тус намын Удирдах зөвлөл мөн хуралдав. Уг хурлаар зарим нэг томилгооны асуудлыг ярина гэж байсан ч хойшлуулсан сураг дуулдлаа. Тухайлбал, нийслэлийн МАХН-ын хороон дарга болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэнийг томилох асуудлыг уг нь хэлэлцэхээр товлож байж. Гэвч эл өдрийн хурлаар УИХ-аар хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хууль болон татварын багц хуулиудын талаар ямар чиг баримжаар чухалчлах тухай ярилцсан байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд ямар байр суурь баримтлах талаараа эцэслэн тохирохоор Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг хүртэл дуудан хуралдаанд оролцуулсан аж. Ямартай ч сүүлийн үед хэвлэлээр бичигдээд байгаа хувилбар буюу томсгосон тойргоор мажоратор системээр явуулах нь зүйтэй гэдэг байр суурьдаа хэлбэрэлтгүй тууштай хэвээр үлдэх нь зөв хэмээн үзжээ.
Нийслэлийн Засаг даргын зөөлөн суудалд тухлах эрхмүүд бараг тодорхой болсныг зарим эх сурвалж баталж байна. Харин нэг хэсэг хүчтэй яригдаж байсан Сангийн дэд сайд Ч.Ганзориг сураггүй болжээ. Хэдийгээр нэлээд шанстай байсан ч түүнийг яг одоо намын олон түмний дунд ид шүүмжлэлд өртөөд байгаа Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн хэмээн өнөөгийн МАХН-ын удирдлагууд шууд хассан байна. Ер нь МАХН-ын удирдлагууд экс дарга буюу Н.Энхбаярын нөлөөллийг намдаа үгүй болгохоор шийдсэн аж. Тиймээс түүний зүтгүүлж буй Ч.Ганзориг болон бусад аливаа зүйлд дээрх байр сууринаас хандахаар шийдсэн сурагтай.
Өнөөгийн МАХН-ын дарга М.Энхболд өөрийн итгэлт хүн болох Багахангайн Засаг дарга Г.Батбаярыг сойж буй аж. Түүнийг магадлал өндөртэй гэх боловч арай ч нийслэлийг толгойлох хүн биш гэх юм билээ. Харин тус намын жигүүрийн хэмээх тодотголтой Ө.Энхтүвшинг дэмжигчид нэлээдгүй бий аж. Түүнийг нийслэлийг өлхөн аваад явчих хүн гэцгээх боловч Удирдах зөвлөлөөс дэмжлэг авч чадахгүй гэх нь олон байна. Хэдий тийм ч түүний нэр нэлээд дээгүүр явж байгаа бөгөөд тус намын олон хүн дэмжиж байгаа гэнэ. Хэрвээ Ө.Энхтүвшин Удирдах зөвлөлөөс дэмжлэг авахгүйд хүрвэл Э.Мөнх-Очир, Д.Загджав нар бие даан нэрээ дэвшүүлэх сураг ч дуулдана. Ер нь жигүүрийнхэн болон намын гишүүд, дэмжигчид Ө.Энхтүвшинг хэрвээ хотын мэр болохгүй бол хотын намын хороог толгойлох хүн хэмээн дэмжиж байгаа гэнэ.
Хотын мэр болон намын хороог толгойлох хүнийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чуулганаас тодруулах аж. Гэхдээ мэдээж хэнийг нэр дэвшүүлэх гэдгийг Удирдах зөвлөлөөс чиглүүлж өгөх юм байна л даа. Гол нь нийслэлийн намын хорооны бага хуралд нийслэлийн МАХН-ын хорооны тэргүүлэгчдээс нэр оруулж санал хураалгах юм байна. Эдгээр томилгооны асуудлыг эцэслэн шийдэх хурлууд ойрын үед хуралдана гэдгийг эх сурвалжууд баталж байгаа.
Нийслэлийн Засаг даргын амьдааг эрхэм гишүүн болсноор Төрийн өмчийн хорооны даргаар хэн тавигдах талаар олон таамаг мөн хөвөрч байна. Уг нь эл албан тушаалд Ардчилсан нам өөрийн хүнээ тавина гэж байгаа ч МАХН-ынхан өөрийн болгохоор шийдсэн сурагтай. Тэд УИХ дахь АН-ын бүлгийн хувь заяагаар далайлган өөрсдийн санаархлаа хэрэгжүүлэхээр болсон гэнэ. АН-ын бүлэг байгуулагдсан нь хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн. Энэ сарын 18 хүртэл Цэц хугацаа зааж өгсөн нь УИХ хуулийн зөрчлөө арилга гэсэн байгаа. Иймээс эл байдлаар нь МАХН-ынхан АН-ыхныг барьцаалж байгаа гэнэ. Гэвч ТӨХ-ны даргаа АН-ынхан авна гэдэгтээ итгэлтэй байгаа гэх. Тиймээс эл албыг хаших гурван хүний нэрийг тодруулж, сонголт хийх л үлдээд байгаа аж. Ш.Түвдэндорж, До.Ганболд, Д.Зоригт нар яригдаж байгаагаас хуучин Төрийн өмчийн хороог тэргүүлж байсан Д.Зоригтыг илүү магадлалтай гэж МАХН-ын Удирдах зөвлөл хавийн эх сурвалж мэдээлэв.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-06 240)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button