Зөвлөгөө
Энд шинжилгээ өгч эмчлүүлхэд үнэ нь дийлдэхгүй. Одоо би яавал дээр вэ ?
-Та шинжилгээ өгөөд эдгэрсэн гэсэн нь тогтоогдсон, түүнээс хойш дахин халдвар авах боломжгүй байсан гэж үзвэл сандрах хэрэггүй. Бэлэг эрхэтний толгойн угаар гарсан зүйл цагаан өнгөтэй, жижигхэн олон биржгэр байхаас гадна тээрхийн арьс улайсан, нимгэн өнгөрөөр хучигдсан, өнгөрийг арилгахад түлэгдсэн мэт арьс нь цоохортсон, тээрхий орчим өвдөх зэрэг шинжүүд илэрч байгаа бол мөөгөнцрийн гаралтай үрэвсэл үүссэн байж болно. Энэ нь биеийн эсэргүүцэл суларсан, бэлгийн ариун цэвэр хангалтгүй байх зэрэг шалтгаануудтай холбоотой байдаг бөгөөд ихэнхдээ доорхи дэглэмийг барихад зүгээр болно. Үүнд
Бэлэг эрхэтнийг өдөр бүр угаах
Ажил амралтын дэглэмээ зөв зоцуулах
Ямар нэг антибиотик, дааврын гаралтай эм хэрэглэж байгаа бол эмчийн зөвлөгөө авч тохируулах
Дэглэмийн хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх
-Манай эхнэр жирэмсэн, одоо 4 сартай. Бэлгийн харьцаанд орж болох уу. Мөн хэдэн сартай болтол бэлгийн харьцаанд орж болох вэ?
-Таны эхнэрийн жирэмслэлтийн хэвийн явцад сөргөөр нөлөөлөх нөлөөнүүд байхгүй, гэргий тань өөрөө зөвшөөрч байгаа бол түүнд тохиромжтой байрлалыг сонгон бэлгийн харицаанд орж болно. Харин өмнөх жиржмслэлтийн явцад зулбах, дутуу төрөх, эхэс нь буруу байрласан зэрэг хүндрэлүүд гарч байсан бол заавал мэргэжлийн эмчтэй зөвлөж ярилцах хэрэгтэй .
-Сарын тэмдэг сард хоёр ирвэл яах вэ?
Та биений юмны мөчлөгийг буруу тодорхойлсон байж болно. Охид эмэгтэйчүүдэд сарын тэмдэг сард нэг удаа ирдэг гэсэн буруу ойлголт байдаг. Биений юм охид бүрд өөрийн гэсэн давтамжтай хугацаагаар ирдэг бөгөөд биений юм ирсэн эхний өдрөөс дараагийн ирэх өдөр хүртэл хугацааг биений юмны мөчлөг / БЮМ/ гэнэ. БЮМ-ийг сүүлийн 4-6 удаагийн ирсэн хугацааг харьцуулж байж тодорхойлно. БЮМ нь доод тал нь 20-21 хоног, дээд тал нь 30-35 хоногийн хугацаатай байна. Зарим эмэгтэйд 20 хоноод ирдэг байхад заримд нь 26,28,30 хоноод ирдэг гэсэн үг бөгөөд үүнд цаг тооллын сарын хугацаа хамааралгүй. БЮМ ирэх ёстой хугацаанаасаа 7 хоногийн наана цаана хэлбэлзэлтэй байж болох бөгөөд үүнийг тогтмол мөчлөгтэй гэж үнэ.
Түүнчлэн жирэмслэлтээс сэргийлэх дааврын эм бэлмэл хэрэглэж байгаад дундаас нь орхисон эсвэл уухаа мартсан байвал биений юм үзэгдэнэ. Ийм бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Хэрвээ доор дурдсан шалтгаанууд өөрт тань холбоогүй гэж үзвэл заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэйг анхаарна уу.
-Жирэмслэлтээс хамгаалах эмийг ууснаас хойш 5,6 сарын дараагаас дотор эвгүй оргих ,толгой эргэх, огих гэх мэт шинж илрэх боллоо. Энэ нь эм таарахгүй байна гэсэн үг үү? Эм төрөх хүүхдэд нөлөөлөх үү?
-Эмийг өлөн, хоол идээгүй үед уувал дотор муухайрах, бөөлжис цутгах, огих шинжүүд илэрдэг бөгөөд энэ нь тохирохгүй байна гэсэн үг биш харин зөв хэрэглэж чадаагүйтэй холбоотой. Нөгөөтэйгүүр эмүүдийг сар сараар сольж хэрэглэдэг болохыг эмч нар зөвлөдөг. Таны хувьд өмнөх саруудад ууж байсан эмээ энэ сард өөр эмээр сольсон бол дээрх зовиур гарч болно.Жирэмслэлтээс хамгаалах эм хүүхдэд ямар нэг таагүй нөлөө үзүүлсэн тухай баримт одоогоор байхгүй.Гэвч цусан дахь дааврын үлдэгдэл удаан хугацаар хадгалагддаг учраас та хүүхэдтэй болохоор товлосон үеэсээ 2-3сарын өмнөөс эм уухаа зогсоон дааврын биш аргуудаар хамгаалж байгаад хүүхдээ олж болно.
-Би хүнтэй унтаж үзээгүй. Гэхдээ унтахаар оролдож байсан ч нөгөөхийн маань эрхтэн орохгүй байсан. Хэдийгээр би хүнтэй унтаж үзээгүй байсан ч надад бэлгийн замын халдварт өвчин байж болох уу? Сүүлийн үед миний бэлэг эрхтэн их загатнаж байна. Бас умдагны хавьд нэг юм гарчихсан ?
-Бэлгийн замын халдварууд бэлгийн харьцаанд ороогүй ч бэлэг эрхэтнээрээ шүргэлцсэн, нийлсэн тохиолдолд л халдаж болно. Танд илэрч буй зовиур БЗХӨ-ний шинж байж болохоос гадна эмэгтэйчүүдийн гэгддэг бэлэг эрхэтний бусад үрэвсэлт өвчнүүдийн үед гарч болох учир шалтгаанаа зөв тодорхойлж, оновчтой эмчилгээ хийлгэхийн тулд шинжилгээ өгөх нь хамгийн чухал. Умдаг орчимд гарсан зүйлийг ч бид хараад оношилж болох учирас мэргэжлийн эмчид хандах нь зөв .
-Би 17 насандаа бэлгийн замын өвчин авсан юм. Тэгээд гэрийхнээсээ нуугаад ямар нэгэн эмчилгээ хийлгүй эдгээсэн юм. Дараа нь архи уух ч юм уу халууцахад биен дээр загатнуулсан юм гардаг болсон. Бас бэлгийн харилцаанд ороход бэлэг эрхтэн дээр шүүстэй маш их загатнуулсан юм гарч байгаад сүүлдээ жижиг жижиг ургацаг шиг юм болсон байна лээ. Тэрнийг оролдохоор цус их гардаг .Одоо би 25 настай, эхнэртэй. Миний эхнэр хүүхдэд энэ өвчин халдах болов уу гэж маш их санаа зовж байна.
-Бэлгийн замын халдварыг авсан үед зөв эмчилгээг хийлгээгүй л бол өөрөө аяндаа эдгэрнэ гэж байхгүй. Харин анх илэрч байсан шинж тэмдэг бүдгэрхийн зэрэгцээ үе үе сэдэрдэг онцлогтой. Танд илэрч буй зовиур халдвар авсныг илтгэж байгаа учир цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй .
Тэнд таны нууцыг хадгалхын зэрэгцээ найдвартай үйлчилгээ үзүүлнэ. Хэрвээ шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдвар авсан нь батладвал та эхнэрээ зайлшгүй үзүүлэх ёстойг санаарай. Учир нь бэлгийн хосууд хоёулаа эрүүл болсноор халвар дамжих зам таслаггддаг.Эцэг эхтэйгээ хамт унтдаг бага насны хүүхэд ялангуяа охид ахуйн замаар халдварыг авчихсан байх нь тохиолддог тул хүүхдээ бас үзүүлээрэй.
-Манай найз бэлгэвчтэй хавьтах дургүй.Бид үргэлж бэлгэвчгүй аз туршдаг.Бэлгэвчгүй ч гэсэн сарын тэмдгийн өдрүүдээ сайн бүртгээд зохицуулаад явбал жирэмслэхгүй байж болдог гэж сонслоо. Энэ үнэн үү, Тийм бол хэрхэн..?
-Та жирэмслэлтээс хамгаалхын тулд хуанлийн арга хэрэглэхийг сонирхож байгаа юм байна. Гэвч орчин үед энэ аргыг жирэмслэлтээс хамгаалах аргын тооноос хассан. Учир нь найдвартай арга байж чаддаггүй. Тиймээс та мэргэжлийн эмчид хандан тохиромжтой өөр арга сонгох нь зөв.
-Бэлгийн хавьталд орсны маргааш өдөр нь шээс эвгүй үнэртэй болоод бас ойр ойрхон шээс хүрээд байдаг. Энэ ямар учиртай бол.Ямар нэгэн халдварт өвчний шинж мөн үү?
-Шээс эвгүй үнэртэй болох нь бэлгийн замын халдвар авсныг илтгэх шинж биш. Магадгүй танд бөөрний талаас асуудал үүссэн байж болно. Харин шээс ойр ойрхон хүрэх гэдэг нь эргэлзээтэй байна. Юутай ч та шинжилгээ өгөх нь чухал. Та хандаж болох мэргэжлийн эмнэлэгүүдийн хаягийг www.dotno.mn хаягаар орж авна уу.